Уул уурхайн ослын тоог 2020 онд тэглэхээр зорьж байна

2019-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР “Уул уурхай эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл  буурахгүй байсаар байна. Энэ нь Хөдөлмөр аюулгүй  байдлын тухай хууль батлагдсанаас  хойш 10 гаруй жил болсон ч хэрэгжилт муу байгаатай  холбоотой.Түүнчлэн уурхай дахь ХАБЭА-н тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. “Тогтвортой хөгжил-2030” зорилтыг хангахын тулд зохистой хөдөлмөр эрхлэлтийн шалгуурыг хэрэгжүүлэх нь чухал” хэмээн МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, эдийн засгийн ухааны доктор Г.Адьяа өчигдөр болсон “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 176 дугаар конвецийн хэрэгжилт” зөвлөгөөний  үеэр онцолсон юм. Уул уурхайн салбарт сүүлийн гурван жилд гарсан осол, гэмтлийн байдлыг харвал 254 осол гарч 123 хүн хүнд гэмтэж 31 хүн нас баржээ. Энэ оны эхний гурван улиралд 50 осол бүртгэгдэж 18 хүн хүнд гэмтэж 12 нь нас барсан байна. Ослын тэн хагас нь хүний амь хохирсон хүнд ослууд байгаа нь анхаарал татаж байна. Таван жилд нэг удаа тайлан тавьдаг 176 дугаар конвецийн хэрэгжилтийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаар 2020 онд үнэлгээ хийлгэнэ. Сайн дүн авахын тулд гурван шалгуурыг хангах шаардлагатай. Тухайлбал, уурхайчин хүн хөгжиж байна уу, уурхайчдын амьдралын чанар өөрчлөгдсөн үү, мөн уурхайчдын гаднах орчин нөхцөл сайжирсан уу гэдгээр нь үнэлэх юм байна. Одоогийн байдлаар манай уурхайнуудад ТЭЗҮ, бичиг баримт дутуу, уулын ажлын төлөвлөгөөгүй, усны гэрээ дүгнэлтгүй зэрэг нийтлэг зөрчил байна. Ялангуяа Дорнод, Дундговь, Сүхбаатар аймагт МХЕГ-аас хийсэн шалгалтаар дээрх зөрчлүүд илэрчээ. Ихэнх уурхай ил уурхайгаас далд хэлбэрт шилжсэнээр агаарын солилцоо муу, агааржуулалтын системгүй болсон. Түүнчлэн лабораторийн шинжилгээгээр зөвшөөрсөн ус үл нэвчих гутал, хувцас хэрэглэл, малгай зэрэг стандарт хангасан  хэрэглэл байхгүй байна. Мэргэжлээс шалтгаалах өвчнийг илрүүлэх шинжилгээнд ажилтнуудаа хамруулахгүй байна. Мөн далд уурхайн тоосжилт уурхайчдад суурь өвчлөлийг бий болгодог” гэж МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан ярьж байв. Зөвлөгөөнөөр ослын тоог тэглэх  алсын харааг тодорхойлж хуулиа хэрэгжүүлэхэд  ганцхан мэргэжлийн байгууллага биш төрийн оролцоо, дэмжлэг чухал байгааг онцлов. Энэ салбарт хөдөлмөр аюулгүй байдлыг хангахад хангалттай санхүүжилт хийдэггүй. Аж ахуй нэгжүүд ХАБЭА -ны хуульд заасан орон тоогоор ажилладаггүй гэдгийг ХНХ-ийн дэд сайд Б.Алимаа онцоллоо. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.29  МЯГМАР  №214  (6181)  
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 6 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

11 цаг 57 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

13 цаг 10 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

13 цаг 16 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

13 цаг 20 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 7 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 7 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин