Гар утсаар нь бусдыг хэрхэн тагнадгийг Эдуард Сноуден дэлгэрэнгүй тайлбарлав

2019-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГ Ухаалаг утас нь Засгийн газрууд болон технологийн компаниуд, тэр бүү хэл нэрд гарахыг хүссэн “түүхий” жүжигчдэд таныг тагнах, өөрийнхөө арганд оруулах амархан арга хэрэгсэл болдог гэдгийг та мэдэх үү. Гэхдээ тэд үүнийгээ чухам яаж хийдэг вэ? Энэ асуултад АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагын мэдээллийг задалж олонд хүргэсэн Эдуард Сноуден дэлгэрэнгүй тайлбарласныг www.androidauthority.com мэдээллээ. Тэрээр энэ тухай АНУ-ын хошин шогийн жүжигчин Жое Роганы хөтлөн явуулдаг Joe Rogan Experience подкастад дэлгэрэнгүй дүрс бичлэг болгон тавьсан байлаа. Хамгийн том өөрчлөлт нь Засгийн газар хамгийн өргөн дэлгэрсэн ухаалаг утаснуудаар дамжуулан хүмүүсийг тагнах, хянах үйл ажиллагаагаа эрхэлдэг хэмээн Сноуден тэмдэглэсэн юм.

Таны мэдээллийг хэрхэн хянадаг вэ?

Сноудений хэлж буйгаар хяналтын байгууллагууд гар утасны сүлжээний цахмгуудыг ашиглан таны дугаарыг илрүүлж түүгээрээ таны төхөөрөмжийг “уншдаг“. Таныг ажилдаа очих, гэртээ харих гээд өдөр бүрийн тань хөдөлгөөнийг энэ хяналтаар илрүүлдэг бөгөөд таны дугаар цорын ганц давтагдашгүй учраас эл хөдөлгөөнийг алдалгүй мөшгөдөг байна. “Энэ юу гэсэн үг вэ гэхээр, та гар утсаа хаана ч хэрэглэсэн, таны утас асаалттай л бол тэр агшинд таны тухайн үеийн бүх мэдээллийг бичиж авч байдаг. Үүнийг байнга хийх шаардлага байхгүй,тэгээд ч үүнийг байнга хийнэ гэдэг сайхан санаа биш. Гэвч компаниуд таны мэдээллийг чухалд тооцсоор байна” гэжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагын гэрээт ажилтан асан тэрээр “Таныг ямар нэг буруу зүйл хийсэн эсэхээс үл хамааран таны дээрх мэдээллүүд хадгалагдсан хэвээр байдаг. Энэ нь сүлжээнд тархсан, таны утсан дээрээ татсан тэр бүх апп-ны тухай асуудал биш юм” гэж нэмж хэлжээ. Түүнлчэн Сноудений зөвлөж буйгаар заримдаа бид санамсаргүй утсаа унтраачихдаг ч яг үнэндээ хэн бидний утсыг бүрэн унтарсан, бас бидний мэдээллийг тагнаагүй гэдгийг батлах вэ гэдэг нь эргэлзээтэй аж. “Жишээ нь, би Тагнуулын ерөнхий газрын ажлаар Гвинейд байлаа гэж бодъё. Ингэхдээ бид яг л хар тамхины наймаачдынх шиг утас барих байх. Ийм хуучны утаснууд бол мэдээж ухаалаг утас биш. Үүний шалтгаан нь маш энгийн. Ар нь салдаг, батерейг нь ч авч болдог учраас тэр юм” гэж Сноуден ярьжээ. Өөрөөр хэлбэл, та утас худалдан авахаар зэхэж байгаа бол Nokia 2.2 болон LG V20 зэрэг утсыг өөрийнхөө амар тайван байдлын төлөө сонгож болох юм. Учир нь энэ хоёр утас нь ар нь салдаг, батерейг нь авч болдог цөөхөн төхөөрөмжүүдийн нэг аж. Ухаалаг утас яг юу “хийдэг” вэ? Сноудений хэлж буйгаар бид өнөө цагийн ухаалаг утас чухам юу “хийдэг” болон хаана очиж холбогддог вэ гэсэн асуулт нээлттэй хэвээр байна. “Харамсалтай нь, Apple болон iOS системийн ухаалаг төхөөрөмжүүдийн сүлжээ хаана хэрхэн холбогддогийг олж тогтоох боломжгүй юм” хэмээн тэрээр анхааруулаад, хэрэглэгч хэн бүхэн апп-аас апп дамжихдаа, сүлжээнээс сүлжээнд орохдоо ухаалаг сонголт хийхийг зөвлөв. “Хэрэв утсан дээр маань “Намайг тагнахыг зогсоох” гэсэн товч байсан бол та ч бас тэр товчийг дарах байсан. Гэхдээ тийм товч яг одоо алга. Google болон Apple-ийн тухайд, харамсалтай нь, Apple ийм товч бий болгох тухайд Google-ээс хувь илүү байх болов уу. Үнэн хэрэгтээ энэ тухай хэлэхэд, дээрх хоёр байгууллага хоёулаа дотоод хэрэгт нь хөндлөнгөөс нь оролцлоо гэж дургүйлхэх байх. Яагаад гэвэл тэд үүнийг эрсдэл гэж харна” гэж тэр хэлжээ. Түүний үзэж буйгаар дээрх технологийн гигантууд энэ өөрчлөлтийг хийж болох ч энэ нь хэрэгжих боломжгүй аж. Яагаад гэвэл энгийн хүмүүс энэ хэрэглээг хэрэглэхэд хэтэрхий түвэгтэй байх юм. “Хүмүүс үүнийг ойлгохгүй, эсвэл хэтэрхий олон холбоо сүлжээг цэгцлэх шаардлагатай болно, эс бөгөөс хэтэрхий түвэгтэй байх болно гэж бодогдож байгаа л бол үүнийг илүү энгийн болгох шаардлага байна л гэсэн үг” гэж мэдээлэгч эр ярив. https://youtu.be/VFns39RXPrU Эх сурвалж: www.polit.mn     
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 20 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 11 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 24 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 29 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 34 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 21 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 21 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин