Х.ОЮУНБОЛД
ОХУ-д өнгөрсөн жил шууд хөрөнгө оруулалт хийсэн орнуудын жагсаалтыг АНУ тэргүүлж байгааг аудит болон баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг олон улсын “Эрнст Энд Янг” компани судалгаандаа онцолсон байна. Мөн Азийн орнууд хөрөнгө оруулалт хийснээр нөлөөгөө нэмэгдүүлэх, энэ жилийн хөрөнгө оруулалтын өсөлтийн үзүүлэлтийг тэргүүлэхэд бэлэн байгаа аж. Харин Вашингтон, Москвагийн харилцаа хүндхэн байгаа болон харилцан хориг тавьсан ч америк компаниуд ОХУ-ын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтын жагсаалтыг тэргүүлж байна.Тухайлбал,өнгөрсөн жил Европын компаниудтай харьцуулахад хоёр ,Азийн компаниудаас тав дахин их хөрөнгө оруулалт хийснийг судалгаа харуулж байна. Дунджаар АНУ-ын компани бүр ОХУ-д 224 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол Европын компаниуд 90 сая, азийн компаниуд 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн аж.
Түүнээс гадна Ази нь энэ тивийн компаниудын 41 хувь нь энэ жилд хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа учраас төлөвлөсөн үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Харин АНУ-ын компаниуд зөвхөн 29 хувийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Судалгааны ажлын хүрээнд ОХУ-д гадаадынхны хөрөнгө оруулалтын талаар судалдаг зөвлөлийн гишүүд, 73 том банк, компанийн төлөөлөгчдийн дунд судалгаа хийсэн байна. Судалгаанд хамрагдсан ОХУ-д хөрөнгө оруулагч ихэнх компани нь Оросын зах зээлд хөрөнгө оруулах нь нэн тэргүүний зорилт гэжээ. Харин судалгаанд оролцогчдын 91 хувь нь ОХУ-ыг стратегийн түнш гэж дүгнэсэн байна. Мөн 85 хувь нь ирэх гурван жилд бизнес нь өргөжинө гэж найдаж байгаа юм. Гэхдээ ихэнх нь энэ өсөлт нь удаан байж болохыг зөвшөөрсөн байна. Зөвхөн анагаах ухаан, эм зүй, барилга, инженер, эрчим хүчний салбарынхан хөрөнгө оруулалт нь хурдан нэмэгдэнэ гэж найдаж байна. ОХУ-д хийсэн судалгаанд оролцсон хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгө оруулалт 745 сая ам.долларт хүрчээ.
Эх суралж: Зууны мэдээ сонин 2019.10.25
№212 (6179)
АНУ хөрөнгө оруулагч орнуудын жагсаалтыг тэргүүлжээ
2019-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин