Б.ТУУЛ
Монгол Улс оны эхний есөн сард нийт 14.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий аккумлятор импортолжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүн нь 11.6 орчим хувиар өссөн байна. Улирлын онцлогоос хамааран манай улсад аравдугаар сараас эхлэн аккумляторын борлуулалт нэмэгддэг аж. Одоогоор улсын хэмжээнд 900 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд автомашины тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгааг “Акума эрин” компанийнхан хэлж байв. Мөн сүүлийн жилүүдэд цахилгаан автомашин нэмэгдэж байгаа учраас хуурай аккумляторын эрэлт нэмэгдэх хандлагатай байгаа аж. “Industry Arc”-ийн судалгаанаас харахад дэлхийн аккумляторын зах зээл 2018 онд 14.2 тэрбум ам.долларт хэмжигдэж байв. Харин эрэлт нь 2025 он хүртэл 4.4 орчим хувиар өсөх төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn
14.3 тэрбум төгрөгийн аккумлятор импортолжээ
2019-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин