Б.ТУУЛ
Долоо хоногийн өмнө саарал жагсаалтын сургаар өсч эхэлсэн ам.долларын ханш өчигдрөөс бага зэрэг суларч, тогтворжих хандлагатай байна. Найман шарга валютын зах дээр өнгөрсөн амралтын өдрүүдэд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 30 гаруй төгрөгөөр чангарч, 2710 төгрөгт хүрсэн байна. Харин Монголбанк болон арилжааны банкуудын ханш 2695 төгрөг хүрчээ. Өчигдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын худалдан авах ханш 2685-2695, зарах нь 2709-2715 төгрөг байна. Харин зарим газар зарах ханш нь 2720 төгрөгт хүрчээ. Валют арилжааны зарим худалдаачтай уулзахад “Долларын ханш нэмэгдэж байгаа нь эрэлт ихэссэнтэй холбоотой. Хүмүүс “Саарал жагсаалт” гэдэг зүйлээс болоод доллар их авч байна. Эрэлт үүсээд ирэхээр ханш өсч байна” гэв.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.24
№211 (6178)
Долларын ханш валют арилжааны төвүүд дээр хөөсрөлттэй байна
2019-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин