Шинэ эзэн хааны  эрин үе эхэллээ

2019-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
 Х.ОЮУНБОЛД Японы хаан ширээг залгамжилсан Нарухитог  хаан ширээнд нь албан ёсоор залж титмийг нь зүүлгэлээ. Тэрээр энэ үеэр  бурхны сүмд айлчилж өвгөд дээдэс болон нарны бурхан Аматэрасүд хүндэтгэл үзүүлснээр албан ёсоор хаан ширээнд сууж байгаагаа тунхагласан байна.  Мөн цагаан өнгийн үндэсний уламжлалт хувцас өмсч, сэлэм зүүсэн Нарухито ариун сүмд ирж хаан ширээнд сууснаа мэдэгдэж эртний япон хэлээр бичсэн бичмэлийг уншжээ. Мөн үүнтэй адилхан зан үйлийг ерөнхий сайд Шинзо Абэ, хоёр парламентын дарга нар болон Японы Дээд шүүхийн  ерөнхийлөгчийг  байлцуулан нөгөө хоёр ариун сүмд хийсэн байна. Харин хатан хаан Масако энэ гурван сүмд тусдаа очиж холбогдох зан үйлийг хийсэн байна. Ингэснээр өчигдөр  Япон болон дэлхий дахинд Нарухитог хаан ширээнд албан ёсоор суусныг  тунхагласан Таийрэй Сэйдэноги хэмээх ёслолын ажиллагаа эхэллээ. Эзэн хааны ордонд орон нутгийн цагаар 13:00 цагт  үндэсний уламжлалт хувцастай шинэ эзэн хааныг хаан сэнтийд нь залсан байна. Шинэ эзэн хаан энэ үеэр тавьсан илтгэлдээ “Би Япон улс цаашид хөгжиж, олон улсын  нийгэмлэгийн энхтайван, нөхөрлөл болон хүн төрөлхтний хөгжил дэвшил, сайн сайханд хувь нэмрээ оруулна” гэж найдаж байна гэв. Түүний дараа ерөнхий сайд Шинзо Абэ  ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочдод баяр хүргэж мэндчилсэн байна.  Үүний дараа түүнд баяр хүргэсэн зочдоо хүлээн авч оройн зоог барьсан байна. Уламжлал ёсоор  Японы эзэн хаан хаан ширээнд залрахдаа таван ёслол үйлддэг аж. Үүний хоёрыг нь хаанчлалын эрин үеийг нь “Рэйва” буюу “Дэг журам найрамдал” гэсэн утгатай шинэ эрин үеийг эхлүүлсэн Нарухито өнгөрсөн тавдугаар сарын 1-нд эзэн хааны сэлэм, титмийг эцэг хаан Акихитогоос хүлээн авсан юм. Дараа нь Японы бусад төрийн тэргүүн нарыг хүлээн авч уулзсан билээ. Гэхдээ шинэ эзэн хааныг ширээнд залах ёслолын үеэр зохиодог арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт болсон Хагибис хар салхины учруулсан хохирлын улмаас ирэх сарын 10 хүртэл хойшлуулсан байна. Нарухито түүний аав Акихито эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ буусны дараа Японы эзэн хаант улсыг захирч эхэлсэн юм. Тэрээр хаанчлалын эрин үеэ өвөг дээдсийнхээ өв уламжлалыг үргэлжлүүлэх, Төрийн болон ард түмнийхээ эв нэгдлийн билэг тэмдгийн хувьд  хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлнэ гэж амлажээ.Энэ  ёслолын ажиллагаанд бусад орны төр, шашны тэргүүн нар, олон улсын байгууллага болон 170 орны төлөөлөгч 2000 хүн оролцжээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.23 № 210 (6177)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 8 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

6 цаг 59 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 12 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 17 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 22 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 9 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 9 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин