АНУ Европт дайн хийнэ

2019-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Дэлхий дахины анхаарал Сирид үүссэн нөхцөл байдалд төвлөрч байна гэж АНУ-ын “Business Insider” сонинд бичжээ. Харин Арабын энэ орноос цэргээ гаргаж байгаа ч  геополитикийн дайсан ОХУ-ын эсрэг дайнд бэлдэхийн тулд тэднийг Европ руу илгээж байна гэж нийтлэлд бичсэн байна. АНУ-ын цэргүүд Зүүн Европт болж  байгаа “Атлантын шийдэл” хурдан байрлалаа эзэлж, тархаж сургах зорилготой сургуулилтад оролцож байна. АНУ-ын орчин үеийн цэргийн түүхэнд  анх удаа хийгдэж байгаа хурдан байрлах ажиллагааг америк цэргүүд  Москвагаас 2000 км-ийн зайтай Голландын Флиссинген хотод хийж байгаа аж. Тиймээс энэ сургуулилтад хэрэглэх зарим зэвсгийг энэ сарын 11-нд орон нутгийн боомтод тээвэрлэн хүргэж өгсөн гэж сонинд бичжээ. Энэ хотыг сонгох болсон шалтгаан нь АНУ энэ бүс нутгийн газарзүйн байрлал, бэлэн байдлыг шалгахыг хүссэн аж. Түүнээс гадна  Европ руу цэрэг илгээх олон арга байгааг харуулахыг зорьсон байна. Үйл ажиллагаанд 3500 цэрэг, 85 танк, байлдааны 120 машин оролцож байгаа юм. АНУ энэ сургуулилтаараа НАТО-гийн зэвсэгт хүчний ур чадвар, хурдыг үзүүлэх зорилготой юм байна. Энэ нийтлэлийг бичсэн Кристофер Водигийн ажигласнаар  “Европт хийж байгаа АНУ-ын зэвсэгт хүчний ажиллагааны тоо нэмэгдэж байгаа нь  ОХУ-аас Цагаан ордонд үзүүлж байгаа заналхийлэл ноцтой байгаатай холбоотой гэнэ. Гэхдээ холбоотон орны зэвсэгт хүчнүүд олон цуврал асуудалтай тулгараад байгаа юм. Тухайлбал, одоо байгаа дэд бүтэц нь цэргүүдийн хэрэгцээг хангаж чадахгүй болоод байгаа аж. Ялангуяа, засмал зам, төмөр зам, хүнд ачаа даах гүүр дутагдаж байгаа юм байна. Тиймээс НАТО энэ бэрхшээлийг даван туулахыг зорьж цэрэг болон зэвсэг, тоног төхөөрөмж илгээж ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд Германы Улм хотод цэргийн удирдлагын төв байгуулсан байна. АНУ-аас Европт явуулж байгаа цэргийн ихэнх үйл ажиллагааны хүчин зүтгэл үр дүнтэй эсэхийг ирэх жил харуулна. Энэ ажиллагаанд 18 орны 37 мянган цэрэг оролцоно гэж нийтлэлийн төгсгөлд бичжээ. Харин ОХУ-ын эрх баригчид удаа дараалан НАТО ямар нэгэн шалтгаангүйгээр Москваг барууны орнуудад аюул учруулах гол орон гэж харагдуулахыг зорьж байна. Оросын зэвсэгт хүчин хэнийг ч заналхийлж сүрдүүлдэггүй. Зөвхөн эх орноо гадны халдлагаас хамгаалдаг гэж мэдэгджээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.22 № 209 (6176)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 11 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 2 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 15 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 21 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 25 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 12 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 12 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин