Саарал жагсаалт ба төгрөгийн ханш

2019-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГ Гэвч Монголбанкнаас зарласан өчигдрийн ханшаар нэг ам.доллар 2679 төгрөгтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” дээр өчигдөр 12:00 цагийн байдлаар нэг ам.долларыг 2690-ээр аваад 2705 төгрөгөөр зарж байна. Ийнхүү Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсноос хойшхи дөрөв хоногт валютын ханш 20-40 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны зургадугаар сард ФАТФ буюу олон улсын мөнгө угаалтын эсрэг үйл ажиллага аявуулдаг байгууллагаас Пакистаныг саарал жагсаалтанд бүртгэсэн байдаг. Үүний улмаас хамгийн эхэнд гарсан өөрчлөлт нь тухайн улсын санхүүгийн зах зээл байсныг Энэтхэгийг “Business Standard” сонинд өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд мэдээлж байжээ. Тэрхүү нийтлэлд “Чөлөөт зах зээлдэх валютын дилерүүд саарал жагсаалтад улсынх нь нэр бичигдсэний улмаас банкны салбар хамгийн эхний цохилтод өртөнө хэмээн итгэжбайна” гэж дурдсан байлаа. Терроризмыг санхүүжүүлсэн гэж ФАТФ-аас Пакистаныг буруутгаснаар ийнхүү дахин саарал нэр зүүсэн байна. Үүний улмаас тус улс бэлэн мөнгөний гачаалд унаж, бизнес эрхлэх цар хүрээ ихээхэн хумигджээ. Тухайн үеийн хэвлэлүүдийн мэдээлж байснаар энэ жагсаалтад дахин нэр нь бичигдсэний улмаас тус улсад бизнес эрхлэх боломж 2012-2015 оныхоос илүү хүнд байдалд шилжсэн байна. “Саарал жагсаалтад бичигдсэнээс болж Пакистанд бизнес эрхлэх өртөг илүү өндөр болж байна. Гэвч үүнийг банкууд боломжийнхоо хэрээр шийдвэрлэх чадвар хэвээр бий” гэж Пакистаны англи хэл дээр хэвлэгддэг хуучны хэвлэлийн нэг “Dawn” сонинд банкны мэргэжилтэн Хуссейн Лавай /HussainLawai/ ярьсан байна. “Саарал жагсаалтад бичигдсэн үед томоохон банкууд болох JPMorgan Chase, Citibank болон бусад байгууллагууд зээлийн шугамаа цуцалж, зээлийн аливаа хүсэлтийг хүлээн авахаас татгалздаг” гэж тэрээр нэмж хэлжээ. Манай улс анх 2013 онд дээрх жагсаалтад бичигдэж байсан түүхтэй бөгөөд 2014 онд энэ жагсаалтаас гарсан байдаг. Монголбанкны цахим хуудаст дурдсанаар 2012 оны наймдугаар сард ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1364 байсан бол 2013 оны наймдугаар сард 1570 болж, улмаар 2013 оны есдүгээр сард 1662 болж өссөн байна. Энэ онд ханш улам өсч 2600 төгрөг даваад байгаа билээ. Пакистаны жишээнээс харсан ч тэр төгрөгийн ханш хэрхэн сулрах уу, эсвэл чангарах уу гэсэн асуулт нээлттэй байна. Өчигдрийн байдлаар нэг ам.доллар 2679 төгрөгтэй тэнцэжбайв. Монголбанкнаас “Саарал жагсаалтаас болж ханш өснө хариуцлагаггүй мэдээлэл тарснаас болж хиймэл хүлээлт үүсгэжээ. Валютын нөөц хангалттай бий” гэж мэдэгдсэн. Гадаад зах зээлдэх зээлийн шугам, санхүүжилтэд саарал жагсаалт нөлөөлөх магадлалтай ч валютын ханшид хэрхэн нөлөөлөх нь нарийвчилсан судалгаанаас харагдана хэмээн мэргэжлийн хүмүүс нь дүгнэж байна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.22 № 209 (6176)
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

3 цаг 45 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

3 цаг 46 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

3 цаг 48 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

5 цаг 43 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

7 цаг 5 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

8 цаг 4 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

8 цаг 36 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

8 цаг 57 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

12 цаг 31 мин