Хойд Солонгосын  аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ

2019-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын Номхон далайн асуудал хариусан төрийн департаментийн орлогч Давид Стилвелл “Хойд Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөрөө цуцалбал АНУ Пхеньяны аюулгүй байдлын ашиг сонирхлын талаар хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн байна. Тэрээр энэ мэдэгдлээ “АНУ-ын сенатын танхимд энэ сарын 5-нд Швейцарьт хийсэн хоёр орны ажил хэрэгч уулзалт  бүтэлгүйтсний дараа хийжээ. Мөн Хойд Солонгосыг хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун тэдний аюулгүй байдлын ашиг сонирхлыг авч үзэж байгаагаа батлах зорилгоор Вашингтон Пхеньяны төлөөлөгчдийг хэлэлцээрийн ширээнд суулгахыг зорьж байна гэж Зүүн Азийн Сенатын Гадаад асуудлын дэд хороонд Давид Стилвелл мэдэгдсэн байна. Харин Хойд Солонгосын зүгээс АНУ-д аюулгүй байдлыг нь баталгаажуулах, тавьсан хоригоо цөөлөх гэсэн хоёр том хүсэлтийг Пхеньяны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг цуцлах зорилготой хэлэлцээрийн үеэр тавьжээ. АНУ Пхеньянтай бүтээлч хэлэлцээрийг дахин эхлүүлэхээр бэлдэж байгааг онцолсон Давид Стивелл “Бид бүрмөсөн цөмийн зэвсгээс ангижрах зорилгоо биелүүлэх, Хойд Солонгос үүнийг нь нотлох ёстой гэв. Түүнээс гадна АНУ хоёр орны төрийн тэргүүн нар өнгөрсөн жил Сингапурт хийсэн  уулзалтын үеэр байгуулсан бусад гэрээний талаар хэлэлцэхэд бэлэн байна гэж ярьжээ. Эх сурвалж www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 46 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 37 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 50 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 56 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

11 цаг 0 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 47 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 47 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин