Хорт хавдар газар авдаг хоёр гол механизмыг Нобелийн шагналтан нэрлэв

2019-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Хүний бие организмд аюултай мутац, түүнтэй холбоотой хорт хавдрууд радио цацраг, нарны хэт ягаан туяа, аль эсвэл хүнсэн дэх хавдар үүсгэгч генээс бус, харин организм дахь хүчилтөрөгч болон усны эргэлттэй холбоотой үйл явцаас ихэвчлэн үүсдэг ажээ. Энэ тухай Москвагийн улсын их сургуульд болж байгаа Бүх оросын Nauka 0+XIV арга хэмжээний Москвагийн хэсгийн завсарлагааны үеэр ТАСС-ын сурвалжлагчийн асуултад хариулахдаа химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн Томас Линдал мэдэгдэв. “Хэт ягаан туяанаас арьсны, цацрагийн эх сурвалжаас бусад эрхтний хорт хавдар үүсч болно гэдгийг бид бүгд мэднэ. Нөгөө талаар хэт ягаан туяа тархи, элэг, бусад дотоод эрхтэнд хавдар үүсгэж болох тухай, бас ионжуулагч туяаны зөвхөн нэг хувь л хавдартай холбоотой гэдэгт хэн ч итгэдэггүй. Тэгвэл хавдар хаанаас гардаг юм бол гэдэг асуулт гарч ирнэ биз” хэмээн Линдал онцлов. Химийн салбарт 2015 оны Нобелийн шагналыг нэртэй гурван химич, молекулын биологичдод олгосон бөгөөд тэдний бүтээлүүд нь эсүүд өөрийнхөө ДНК-д чухам яаж “засвар” хийдгийн учрыг тайлж ойлгоход тус дөхөм болсон бөгөөд энэ үйл явцыг репераци хэмээн нэрлэдэг. Томас Линдал (Швед), Дол Модрич (АНУ), Азиз Санкар (АНУ) нар шагнал хүртсэн. Швед судлаач энэ долоо хоногт анх удаа ОХУ-д хүрэлцэн ирж, Бүх оросын Nauka 0+ XIV арга хэмжээнд үеэр лекц уншсан юм. Суурийн эксциз репераци (англ. base excision repair (BER)) гэгчийн механизмыг Линдал нээсэн. Түүнд оролцогч ферментүүд ДНК-гийн гэмтсэн хэсгийг олж таслан ДНК-гийн гэмтээгүй гинжин хэлхээсийг загвар болгон авч нөхдөг. Молекулын биологичийн тайлбарласнаар энэ үйл явц эсийн геномуудад өдөрт хэдэн мянгаар үүсч бий болох шинэ мутациас зайлж зугатахад нь эсүүдэд тусалдаг ажээ.

Хорт хавдар хүчилтөрөгчөөр үндэслэдэг

Линдалын тайлбарласнаар хүчилтөрөгчийн молекул, түүний түрэмгий нэгдэл эсийн цөм рүү нэвтэрч орох, мөн түүнчлэн усны молекул ДНК-ийн судлуудын дан “үсэг”-нд нөлөөлөх гэсэн хоёр үйл явцтай ДНК дахь эдгээр “нөхөөс” бараг бүгдээрээ холбоотой гэнэ. “Анагаах ухаанд танигдсан хорт хавдрын бараг бүх тохиолдол радио цацраг, нарны хэт ягаан туяа, аль эсвэл хүнсэн дэх хавдар үүсгэгч генээс бус, харин гидролиз (усны задрал ТАСС-ын тайлбар) болон хүчилтөрөгчийн түрэмгий хэлбэр бий болохтой холбоотой эсийн өөрийнх нь дотоод дахь амьдрал үйл ажиллагааны ердийн үйл явцын үр дүнд үүсдэг гэдгээр би мөнгөөр бооцоо тавихад ч бэлэн” хэмээн Нобелийн шагналтан мэдэгдэв. Түүний хэлснээр хавдрын энэхүү онцлогийг ойлгох явдал маш чухал, учир нь организмын амьдралд хүчилтөрөгч, ус хоёр амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Организмд тэднийг бий болоход нь саад учруулах, мөн организмаас тэднийг гаргаж болохгүй, ер нь бүхэлдээ тэдэнтэй тэмцэх боломжгүй. Ийм шалтгаанаар зарчмын хувьд хавдрыг ялж дийлэх боломжгүй, хавдрыг үр ашигтай, аюулгүй устгаж чадах эм бэлдмэлийг харин бүтээж бий болгох, мөн эрсдлийн бусад хүчин зүйлийг дээд зэргээр бууруулж болох юм хэмээн Линдал үзэж байна. Тухайлбал, янжуурын утаан дахь бодисууд хүчилтөрөгчийн түрэмгий хэлбэрийн нэг адил эсүүдэд нөлөөлж, мутацийн хөгжилд мөн л тийм мяагаар хүчтэй дэмжлэг үзүүлдэг учраас тэрээр тамхи татдаг бүх хүнд хандаж тамхинаас бүрмөсөн татгалзах, эсвэл ядахдаа угсруулж татахаа болихыг санал болгож байгаа юм. “Мэдээж, бид болон мэргэжил нэгтнүүдийн маань нээсэн мутацийг засварлах тэрхүү тогтолцоог боловсронгуй болгох оролдлогыг хийж болно. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт би маш эргэлзэж байна, учир нь энэ тогтолцоо олон тэрбум жилийн турш байгалиасаа төгс болсоор ирсэн. Харьцуулж бодоход, ДНК-гийн реперацийн олон механизмаас зөвхөн нэгийнх нь учрыг тайлж олохын тулд бид арав гаруй жилийг зарцуулсан. Энэ бүх хугацаанд байгал өөрөө огт туршиж үзэлгүй, ялгаж орхисон байтал бид ямар нэг юм бодож олно гэдэг нь үнэхээр эргэлзээтэй” хэмээн Линдал төгсгөлд нь дүгнэж хэллээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.17
№ 206 (6173)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 46 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 37 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 50 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 56 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

11 цаг 0 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 47 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 47 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин