Олон улсын удирдагчид чуулж, Нагоягийн тунхаглал гаргав

2019-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.Сарантуяа Олон улсын сэтгүүлч Япон улсын Нагоя хотод “Номхон далайн соёл иргэншлийн эрин: Зүүн Азийн Энхтайван, Япон, Солонгос, Америкийн хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдэвт чуулга уулзалт боллоо. Дэлхийн Энх Тайвны Японы Холбооноос зохион байгуулсан энэхүү чуулга уулзалтад улс орнуудын одоогийн болон хуучин төр, засгийн газрын тэргүүнүүд, парламентын гишүүд, сайд дарга нар болон иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, шашны байгууллагын удирдагч 700 гаруй төлөөлөгч оролцов. Үндсэн илтгэлийг Япон улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн Такаши Нагао, БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн асан Мүонг Чул Чо, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Ёохо, Балбын Вант Улсын тэргүүн дэд ерөнхийлөгч асан Пармаманда Жха нар тавьж хэлэлцүүллээ. Илтгэгчид дэлхий ертөнц дээр даяаршлын үйл явц эрчимтэй өрнөж, улс орнуудын хоорондын харилцан хамаарал улам бүр хүчтэй болж байгааг тэмдэглээд, төлөөлөгчидтэй санал бодлоо хуваалцлаа. Тэд энхтайван, аюулгүй байдлыг авчрахад зөвхөн улс төрийн аргаар биш цаана нь иргэний болон төрийн бус олон байгууллагын хамтын ажиллагаа, энэ бүс нутаг дахь ард иргэдийн оролцоо чухал байгаа гэдэг талаас нь ярьж байна.Чуулганы төлөөлөгчид улс орон бүс нутгийн хэмжээнд тогтвортой энхтайван, хөгжил дэвшлийг хангахад чиглэгдсэн Нагоягийн тунхаглал гаргав. Сенегал улсын Ерөнхийлөгч 2020 оны Энхтайвны шагналтнаар тодров Японы олон улсын чуулга уулзалтын үеэр Sunhak (Санхаk) Дэлхийн Энх Тайвны шагнал хүртэx болзол хангасан гурван эрхмийг зарлалаа. Африкт сайн засаглалын тогтолцоог бүрдүүлсэн Сенегал улсын Ерөнхийлөгч Маки Селл 2020 оны Энхтайвны шагналтнаар тодров. Маки Селл Сенегалын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 7 жил байсныг 5 жил болгосны зэрэгцээ улс орондоо засаглалын бүтцийг нарийвчлан сайжруулж,хууль дүрмийг чангатган авилгалын эсрэг холбогдох байгууллагуудын уялдаа холбоог нэгтгэж үр дүнд хүрсэн байна. Түүнчлэн Баруун Африкийн тээврийн дэд бүтцийг өргөтгөж, эдийн засгийн шинэчлэл хийж, улс үндэстнийхээ эв нэгдлийг бэхжүүлсэн зэрэг амжилтаар дэлхийн шагнал хүртэх болзол хангажээ. Санхак Дэлхийн Энхтайвны шагналын болзол хангасан хоёр дахь эрхмээр Дэлхийн Ариун Лютераны Холбооны ерөнхийлөгч асан Мюниб Ёонен тодорлоо.Тэрбээр 40 жилийн турш Ойрхи Дорнодод шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх үйлсийн төлөө өөрийн биеэр үлгэрлэн зүтгэжээ. Мюниб Ёонон дэлхийн бүх шашин ямар үзэл суртлыг баримталдагаасаа үл хамааран эв нэгдлийг эрхэмлэх илүү агуу шалтгаан байгаагийн улмаас шашин хоорондын ойлголцлыг бэхжүүлэх ёстой гэсэн зарчмыг баримталж үр дүнд хүрсэн байна. 2020 оны Санхак Дэлхийн Энхтайвны шагналаас гадна үүсгэн байгуулагчийн шагналыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн хүртэхээр болов. Бан Ги Мүн дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулж, цаашид тэрхүү өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, хүний үйл ажиллагааны улмаас учирч байгаа сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах боломжтойг Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар уриалан ажилласан. Үүнд 2015 онд батлан гаргасан Парисын тунхаглалд 197 орныг нэгтгэж, тив дэлхийд ногоон хөгжлийг бий болгохын төлөөх үйлс нь онцгой нөлөөлсөн юм. Санхак Дэлхийн Энxтайвны Шагналын Хорооны тэргүүн Хонг Сик хэлэхдээ, шагнал хүртэхээр шалгарсан хүмүүс бол илүү сайхан дэлхий ертөнцийг бий болгохын төлөө хамтдаа зүтгэж байгаа хүмүүс юм гэж онцлов. Санхак Дэлхийн Энхтайвны шагналын болзол хангасан хүн бүрт нэг сая америк доллар олгоно. Харин үүсгэн байгуулагчийн шагнал хүртэгчид хагас сая доллар олгоно. Шагналыг 2020 оны хоёрдугаар сард тус шагналыг үүсгэн байгуулагч, доктор Сун Мён Мүний 100 жилийн ойн үйл ажиллагааны үеэр Сеүл хотод гардуулах ажээ. Санхак Дэлхийн Энхтайвны шагналыг 2015 оноос эхлэн хоёр жил тутам олгож байгаа бөгөөд энэ удаагийн шагналд 46 орны 86 хүн нэр дэвшсэн байна.Урьд жилүүдэд энхтайвны шагналыг Кирибати улсын Ерөнхийлөгч асан Аноте Тонг, Энэтхэгийн эрдэмтэн Модадүги Бижая Гүпта, Италийн мэс засалч Жино Страда, Афганистаны сурган хүмүүжүүлэгч эмэгтэй Сакена Яакооби, Африкийн Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч Акинвими Аёодежи Адесина, Африкийн хүний эрхийн зүтгэлтэн Ворис Дири нар хүртэж байжээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.16 №205 (6172)
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

21 цаг 57 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

21 цаг 57 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

21 цаг 57 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

21 цаг 57 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

21 цаг 57 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

21 цаг 57 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

21 цаг 57 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

21 цаг 57 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

21 цаг 57 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

21 цаг 57 мин