“Workaway:  Хүссэн орон руугаа үнэгүй аялж, амрах боломжтой

2019-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.Оюунболд Аялал жуулчлал өргөжин тэлж хөрөнгө мөнгөтэй, нас тогтсон хүмүүс аялдаг гэсэн ойлголт хоцрогдоод байна. Залуучууд ч гэсэн аялах боломжтой ч бусад орноор  аялахад зардал өндөртэй учраас санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Харин энэ асуудлыг шийдвэрлэх гарц байдаг байна. Очихыг хүссэн газар руугаа үнэгүй аялж, байрлах боломж олгодог “Workaway” платформ гэж байдаг ажээ. Энэ талаар “Спутник” агентлагт бичснийг сонирхуулъя. Хүмүүст аялж жуулчлах үеэр үнэгүй буудаллах газар хайх боломж өгдөг олон платформ байдгийн нэг энэ “Workaway” платформ юм. Энэ аргыг ашигласнаар дэлхийн аль ч орон, хөдөө орон нутаг, хот, наран шарлагын газарт ч үнэ төлбөргүй байрлаж болдог байна. Зарим тохиолдолд байрнаас гадна хоол  багтдаг аж. Энэ шугамаар аялж жуулчилж байгаха хүнийг ихэнх айл гэр бүл, зочид буудал, нийгэмлэг, сургуулиуд болон хүмүүнлэгийн байгууллагууд хүлээж авахад бэлэн байдаг байна. Үүний хариуд танаас юу хүсдэг вэ. Зөвхөн заримаас нь дурдахад цэвэрлэгээ, барилга, хэл заах, хүүхэд харах гэсэн ажилд хагас цаг ажиллах ёстой. Энэ платформаар дамжуулан англи хэл сурах зорилгоор Ирландын Аран арлын хөдөөний тосгоныг сонгож очсон гэж Испанийн иргэн 22 настай Роза Ньето ярьжээ. Найзтайгаа хамт очсон тэрээр “Бид зочид буудлын өрөө цэвэрлэх, ресепшин, өглөөний цайны үеэр зөөгч хийдэг байсан” гэв. Оронд нь биднийг байр, хоолоор хангадаг. Заримдаа өдөр бүр ажиллах ёстой дөрвөн цагаас илүү цагаар ажиллавал мөнгө төлдөг байсан гэж нэмж хэллээ. “Workaway” платформыг ашиглахын тулд  хувиараа  сард 3.5 ам.доллар эсвэл сард хосууд тус бүртээ 2.25 ам.доллар төлж бүртгүүлэх боломжтой. Мөн өөрийн зан чанар, суралцсан газар, сонирхлын талаар бичсэн тодорхойлолтыг хавсаргах шаардлагатай аж. Энэ нь таны талаар сонирхсон газар нь таньтай танилцаж, сонгоход тусална. Түүнээс гадна энэ шугамаар байрлах байраа олж, ажиллаж байсан өөр аялагчдын туршлагын талаар мэдээлэл байгаа нь та хайж байгаа газраа олох, сонгоход хэрэгтэй юм байна. Роза Ньето “Энэ их найдвартай. Яагаад гэвэл “Workaway” платформд ажиллаж байгаа хүмүүсийн ихэнхэд очихыг хүссэн газарт нь байсан хүмүүсийн талаар мэдээлэл байдаг. Түүнээс гадна ажиллах, мөнгө цуглуулах, туршлагатай болохоос гадна тухайн оронтой танилцах, ёс заншлыг нь сурах боломжтой. Бусад оронд аялж жуулчлах хүсэлтэй хүмүүст үүнийг зөвлөмөөр байна. Учир нь соёл заншил, түүхээс их зүйл сурдаг” гэж ярьсан байна. Эх сурвалж www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

7 цаг 42 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

8 цаг 33 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

9 цаг 46 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

9 цаг 52 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

9 цаг 56 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

16 цаг 43 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

16 цаг 43 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин