Д.Трамп Украинд үзүүлэх санхүүгийн тусламжийн нөхцлийг нэрлэв

2019-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Америкийн ерөнхийлөгчийн хэлснээр Европ болон бусад улс орон “Украины ашиг сонирхлын төлөө өөрийн хувь нэмрийг хийгээгүй” нөхцөлд АНУ хөрөнгө мөнгө олгохоо зогсоох эрх эдлэх ажээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп
© Валерий Шарифулин/ТАСС
  Д.ЭНХЭЭ Украинд санхүүгийн тусламж үзүүлэх асуудлаар гол ачааллыг үүрэхийг АНУ хүсэхгүй байна. Европын холбоо Киевт нэмэлт дэмжлэг үзүүлж эхлэхгүй бол Вашингтон тусламжаа зогсоох эрх эдэлнэ. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий Ассамлейн үеэр америкийн ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд мягмар гариг  /2019.09.24/-т мэдэгджээ. Долдугаар сард Киевт үзүүлэх цэргийн тусламжийг түр зогсоох үүрэг өгсөн тухай мэдээллийг тайлбарлангаа тэрээр “Мөнгө барьсан тухайд гэвэл бүгдийг төлчихсөн”  хэмээн хариулав. “Европ болон бусад улс орон Украины ашиг сонирхлын төлөө өөрийн хувь нэмрийг оруулах хүртэл би бас дахиад мөнгийг үргэлжлүүлэн барьж саатуулах болно. Яагаад гэвэл тэд үүнийгээ хийхгүй байна” гэж хэлэв. Киевт санхүүгийн тусламжийг юуны түрүүнд АНУ биш Европын холбоо үзүүлэх ёстой хэмээн америкийн лидер онцлов. Зөвхөн Вашингтон ганцаараа мөнгө олгож байгаа нь шударга биш тэрээр үзэж байна. Трампын хэлснээр тэр бүр анхнаас нь үүнд сэтгэл дундуур байсан аж. "Хөрөнгийн гол хэсгийг АНУ гаргаж байна. Яагаад ийм байгаа юм бэ гэж би асууж байна” хэмээн тэрээр нэмж хэлэв. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

7 цаг 53 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

8 цаг 44 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

9 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 2 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 7 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

16 цаг 54 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

16 цаг 54 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин