Д.Трамп: Жо Байдены хүү Украин болон Хятадаас мөнгө авсан

2019-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Жо Байдены хүү Хантер Байден Украин, Хятадаас мөнгө авч байсан хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд сонгуулийн өрсөлдөгчийнхөө зан үйлийг гутамшиг хэмээн нэрлэсэн талаар ria.ru мэдээлжээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн арга хэмжээнд оролцохоор ирэхдээ Трамп НҮБ-ын төв байранд сэтгүүлчдэд хандаж “Байдены хийсэн зүйл бол гутамшиг. Түүний хүү Украин, Хятадаас мөнгө авч байсан. Хятадаас маш их мөнгө авсан. Хятад улс Байденыг АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд харахыг хүсч байна. Яагаад гэвэл тэр одоо бидний байгуулах гэж байгаа маш сайхан (худалдааны) хэлцлийг өөрчилнө” хэмээн мэдэгдсэн байна. “Байдены хийсэн зүйл буруу байсан”  хэмээн тэр нэмж хэлсэн байна. Зарим ардчилагчид өмнө нь мэдэгдэж байсанчлан түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал асуулга (импичмент) явуулах боломжийн талаар хэр зэрэг нухацтай хандаж байгаа тухай асуултад Д.Трамп энэ талаар огтхон ч санаа зовохгүй байна гэж хэлжээ. “Ардчилагчид бас дахин чөтгөрийн ан хийж эхэллээ. ОХУ-тай холбоотой асуудлаар (“ОХУ-тай Трамп үгсэн хуйвалдсан” гэх асуудал) тэд бүтэлгүйтсэн, эдийн засгийн уналттай холбоотой асуудлаар ч бас бүтэлгүйтсэн, бусад бүх асуудлаар бүтэлгүйтсэн, одоо харин үүнийг эхлүүлж байна” хэмээн тэр хэлжээ. 2019 оны долдугаар сард АНУ, Украины ерөнхийлөгч нарын хийсэн ярианы талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан нийтлэлүүдтэй холбогдуулан Трамп, Байдены гэр бүл, Украины эрх баригчдын эргэн тойрны нөхцөл байдал олон нийтийн анхаарлын төвд оржээ. Владимир Зеленскийтэй ярилцах үеэр Америкийн лидер Украины засаг захиргааг бага Байдены эсрэг мөрдлөг явуулахыг албадахыг оролдсон хэмээн ярьж байгаа билээ. АНУ-ын конгресс дахь ардчилагчид ерөнхийлөгчийг хууль зөрчсөн байж магадгүй хэмээн хардаж, ярианы агуулгыг ил тод болгохыг шаардаж, хэрэв энэ нь үнэн болж нотлогдвол түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал асуулга явуулна хэмээн сүрдүүлж байгаа юм. Д.Трамп үүнийг үгүйсгэж, хүү нь Украины авлигын хэрэгт холбогдсон, төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшиж байгаа Байденыг хаацайлахын тулд энэ түүхийг зохиосон хэмээн үзэж байгаа аж. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгчийн өмгөөлөгч Руди Жулиани ингэж үзэж байна. Түүнд байгаа мэдээллээр бага Байден Украинд гурван сая доллар угаахад холбогдсон аж. Тэрээр мөн дэд ерөнхийлөгч асны хүү Хятадаас “тэрбумаар нь ам.доллар” авч байсан хэмээн мэдэгдэж байгаа. Украины Гадаад хэргийн яамны тэргүүн Вадим Пристайко долдугаар сард утсаар ярилцах үеэр Д.Трамп Украины лидерт дарамт үзүүлээгүй хэмээн мэдэгдсэн байна. “Burisma Group” хэмээх Украин дахь хийн томоохон нэгэн компанийн захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд Байдены хүү Хантер ордог юм байна. 2016 онд АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа том Байден авлигын эсрэг хатуу бодлого явуулахыг Киевээс шаардаж, энэ кампанит ажлын хүрээнд “Burisma”-гийн үйл ажиллагааг тухайн үед мөрдөн шалгаж байсан ерөнхий прокурорыг огцруулахыг мөн уриалж байжээ. Үүний хамт Украины ерөнхий прокурор байсан Юрий Луценко том Байден болон түүний хүү улс орны нутаг дэвсгэрт хууль зөрчсөнийг гэрчлэх баримт түүнд байхгүй хэмээн мэдэгдэж байжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.25  ЛХАГВА  №190  (6157)
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

21 цаг 32 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

21 цаг 32 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

21 цаг 32 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

21 цаг 32 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

21 цаг 32 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

21 цаг 32 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

21 цаг 32 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

21 цаг 32 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

21 цаг 32 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

21 цаг 32 мин