Гурван ерөнхийлөгч юу шийдсэн бэ?

2019-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Сирийн Идлиб муж дахь үйл явдлуудаас болж энэ бүсэд бөөгнөрсөн АНУ-ын зэвсэгт хүчний талаар ярилцсан ОХУ, Иран, Туркийн төрийн тэргүүн нарын уулзалт Анкара хотод боллоо. АНУ-ын зэвсэгт хүчнийг Сирид болж байгаа үйл явдалд оролцуулах талаар тохиролцсоноор уулзалт өндөрлөжээ. Харин Идлиб мужтай холбоотой асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй байна. Уулзалт өндөрлөх үеэр гурван улсын Төрийн тэргүүн нарын хийсэн гол мэдэгдлийг “Спутник” агентлаг нийтэлжээ. Туркийн ерөнхийлөгч Режип Тайип Эрдоган Сирийн хямралыг шийдвэрлэх үе ойртож байна. Мөн энэ бүсэд газар нутгийн бүрэн бүтэн байдал, тайван, тогтвортой байдал ноёрхож байгааг батлав. ОХУ, Турк, Ираны хамтарсан хүчин Сирийн нутагт  нөхцөл байдлыг тогтворжуулах, хүчирхийллийг бууруулах боломж байгаа болохыг онцолжээ. Ерөнхийлөгч Владимир Путин үүнтэй санал нийлж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн Ираны ерөнхийлөгч Хасан Роухани Сирийн хямралыг улс төрийн замаар шийдвэрлэх ганц боломж байгааг сануулжээ. Түүнээс гадна гурван талт хэлэлцээрт оролцож байгаа гурван улс энэ хямралыг тайван замаар шийдвэрлэх , алан хядагчдын эсрэг хийх тэмцэл, Үндсэн хуулийн хороог байгуулах, дүрвэгчдийг нутаг буцаах, барьцаалагдсан  хүмүүсийг солилцох, хүмүүнлэгийн байдлыг сайжруулахын тулд хүчээ нэгтгэх шаардлагатай болохыг онцолсон байна. Сирийн Засгийн газрын зарим сөрөг хүчнийг дэмжиж байгаа Эрдоган Идлиб мужид үүссэн нөхцөл байдлын тухай асуудал нь гурван талт уулзалтын үеэр хэлэлцсэн гол асуудлын нэг байсан болохыг онцоллоо.  Тэрээр  Турктэй залгаа хилийн дагуу Сирийн нутаг дэвсгэрт аюулгүй байдлын бүс байгуулах саналыг тавьсан байна. Харин Хасан Роухани Идлиб мужийн ихэнх хэсэг алан хядагч “Аль Кайда” бүлэглэлийн хяналтад байгааг онцлоод энэ нь нэмэгдэж буйг ажигласан гэв. Түүнээс гадна Владимир Путин  ийм нөхцөл байдалд найрамдлын гэрээг байгуулахад хэцүү болохыг дурдсан байна. Мөн энэ бүс нутгийг зэвсэггүй болгох талаар хийх хэлэлцээрт алан хядагч бүлэглэлийг оролцуулахгүй гэв. Туркийн нийслэл Анкарад болсон уулзалтад оролцогсод Астанагийн чуулганы уриалга нь Сирийн мөргөлдөөнд оролцогч талуудын хоорондын ялгааг арилгахыг зорь­сон ашигтай мөрийн хөтөлбөр боло­хыг хүлээн зөвшөөрсөн байна. Туркийн ерөнхийлөгч Режип Тайип Эрдоган “Энэ мөрийн хөтөлбөр нь даалгаврыг хэрэгжүүлэх цорын ганц мөрийн хөтөлбөр. Сирид энхтайван, тогтвортой байдлыг баталгаажуулахын тулд бид илүү ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн байна. Гурван талт хэлэлцээрт оролцсон ерөнхийлөгч Владимир Путин  “Сирид АНУ-ын цэргүүд хууль бусаар байгааг бүгд мэднэ. Тиймээс АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Сириэс цэргээ татахаар гаргасан шийдвэрийг дуустал нь  хэрэгжүүлнэ” гэж нэмж хэлсэн байна. Мөн Хасан Роуханигийн “АНУ-ын цэргүүд Сирид зөвшөөрөлгүй байрлаж байгаа нь энэ бүс нутгийн нэгдмэл байдал, НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон улсын Засгийн газарт заналхийлж байна” хэмээн онцолсон байна. Ираны ерөнхийлөгч Хасан Роухани “Гурван талт хэлэлцээрт оролцож байгаа улсын Төрийн тэргүүн нар Сирийн нөхцөл байдлын талаар  хэлэлцэж байна. Тодруулбал, Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний тусгаар тогтнол, Засгийн газрыг хүндэтгэх, энэ орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх тухай юм” гэв. ОХУ-ын Владимир Путин  “Сирийн Үндсэн хуулийн хорооны бүрэлдэхүүнийг эцэст нь тодорхойлсноос гадна удахгүй ажиллаж эхлэх ёстой” гэв. Тэрээр “ОХУ, Турк, Иран нь үүнд нь бүх хэлбэрээр туслахад бэлэн байна. Мөн Астанагийн чуулганаар  мөргөлдөөнд оролцогч талуудыг ширээнд  сууж хэлэлцээр хийлгэхэд үнэмшүүлэх гол үүргээ сахин биелүүлж байна” гэж мэдэгджээ. Түүнээс гадна хэт даврагчид үндсэн Алан хядагчид найрамдлын гэрээг сонирхохгүй өөр зүйлээс, дайнаас ашиг олохыг хүсч байна. Тиймээс бид энэ бүх заналхийлэл, мөргөлдөөнийг шийдвэрлэхийн төлөө байна” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.18  ЛХАГВА  №185  (6152)  
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

23 цаг 31 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

23 цаг 31 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

23 цаг 31 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

23 цаг 31 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

23 цаг 31 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

23 цаг 31 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

23 цаг 31 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

23 цаг 31 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

23 цаг 31 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

23 цаг 31 мин