Борис Жонсон өөрийгөө Халктай зүйрлэв

2019-09-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Их Британийг ирэх сарын 31-нд Европын холбооноос гаргахаар зорьж байгаа  ерөнхий сайд Борис Жонсон өөрийгөө комик номын баатар Халктай зүйрлэсэн байна. Тэрээр “Халк их уурлах тусмаа илүү хүчтэй болдог гэж “Mail on Sunday” сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа дурджээ.  Энэ комик номын баатар нь түүнийг чанга уяж хүлсэн байсан ч оргож зугтдаг. Үүнтэй төстэй зүйл Их Британид тохиолдоод байна. Их Британи ирэх сарын 31-нд энэ холбооноос гардгаараа гарна” гэж нэмж мэдэгджээ. Мөн Борис Жонсон Их Британийн парламентын баталсан  Европын холбооноос хэлэлцээр байгуулахгүй гарах хуулийг цуцлуулах аргыг хайна гэж ярьсан байна. Гурван жил санал хураалт явуулсныхаа дараа Их Британийн сайд асан Тереза Мэйгийн Засгийн газар болон Европын холбоо Английн парламент  батлахаас гурван удаа татгалзсан гэрээг цуцалсан юм.  Мөн Брюссель энэ хэлэлцээрийг дахин хийхээс татгалзсан байна. Тиймээс шинэ ерөнхий сайд Борис Жонсон өөр хэлэлцээр байгуулах эсвэл будилаан дэгдээсэн Европын холбооноос гарах үйл явц ирэх сарын 31-нд болно  гэв. Гэхдээ Их Британийн парламент энэ холбооноос гэрээ байгуулахгүйгээр гарахаас зайлсхийх хуулийг баталсан. Мөн ерөнхий сайд Борис Жонсон парламентын үйл ажиллагааг таван долоо хоногоор хойшлуулсан билээ. Ингэснээр парламентын гишүйүд нь Европын холбооноос гарах сүүлчийн хугацаа ирэх сарын 31-наас өмнө ямар нэгэн үйл ажиллагаа явуулахболомжгүй болоод байгаа аж. Харин их Британийн ерөнхий сайд асан Дэвид Камерон энэ хоёр шийдвэрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Ерөнхий сайд Борис Жонсон Их Британи Европын холбооноос гарсан ч энэ холбоог хүссэн хүсээгүй ч Англитай тогтоосон холбоогоо хадгалахад саад учруулахгүй шинэ хэлэлцээрийг хийхийг зорьж байгаагаа онцлов. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.16  ДАВАА  №183  (6150)  
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 44 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 35 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 48 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 54 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 58 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 45 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 45 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин