Тойм: Дорнын эдийн засгийн форум дээр В.Путин юуг онцлон ярив?

2019-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Японтой байгуулах энхийн гэрээ, Москвад болсон эсэргүүцлийн арга хэмжээ, Украинтай хоригдол солилцох асуудал, орон сууцны хоёр хувийн ипотекийн зээл. Эдгээр асуудлыг Дорнын эдийн засгийн форумын нэгдсэн хуралдаан дээр Владимир Путин үг хэлэхдээ хөндсөн. Энэ талаар Ria.ru-гийн бэлтгэсэн тоймыг хүргэж байна.  

Оросын дуунаас хэт хурдан зэвсгийг худалдаж авах саналыг АНУ-д тавьсан тухай

  "Би Дональдад (Трампад. -Ред. – ийн тайлбар) бид зарна гэвэл та хүсэх үү?. Тэгээд нэгмөсөн бүгдийг тэгшитгэе. Гэхдээ тэд өөрсдөө удахгүй үйлдвэрлэнэ гэсэн болохоор үйлдвэрлэх л байх. Бид хөрөнгө мөнгө зарчихаад байхад дахиад хөрөнгө дэмий зарж үрэхийн хэрэг юу байна, тэднээс бид ямар нэг зүйл авах л байх л даа, гэхдээ манай аюулгүй байдалд хортой биш, харин тэнцвэртэй нөхцөл байдлыг бий болгох зорилгоор гэсэн юм."  

Украинтай хоригдол солилцох талаар

  "Хүмүүнлэг ёсны үүднээс албан ёсны эрх баригчидтай хүртэл хийж байгаа хэлэлцээг дуусгавар болгохыг бид зорьж байна. Тийм болохоор ойрын үед энэ бүхэн тодорхой болно гэж бодож байна". Путины хэлснээр хэлэлцээрийн үр дүн Украины одоогийн удирдлагаас ихээхэн хэмжээгээр шалтгаалах ажээ. "Түүхэн ирээдүйд харилцаа хэвийн болох нь гарцаагүй, яагаад гэвэл бид нэг үндэстний хоёр хэсэг шүү дээ. Энэ тухай би олон удаа хэлж ярьсан".  

Америкийн пуужингийн талаар

  "Бид МК-41 харвах төхөөрөмж бол зөвхөн пуужин эсэргүүцэн хамгаалахад төдийгүй цохилтын пуужингийн систем, цохилтын пуужин харвахад ашиглах боломжтой гэдэгт анхаарлыг аль хэдийнээс олон удаа хандуулсаар ирсэн. Америкчууд бидэнд энэ бол тийм биш гэж дандаа ярьсаар байсан боловч тэд сая энэ <...> системийг нөгөөх МК-41 төхөөрөмжөөс л туршлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ бол цохилтын пуужингийн цогцолборын хэсэг нь гэсэн үг. Бусад олон тохиолдлын нэг адил бидний зөв байсан". "АНУ тэдгээрийг Япон, Өмнөд Солонгост байршуулах бодолтой байгаа хэмээн Пентагоны удирдагч мэдэгдсэн явдал биднийг баярлуулахгүй байна, харин ч бидний урмыг хугалж байна, бас тодорхой хэмжээгээр түгшүүр төрүүлж байна".  

Японтой байгуулах энхийн гэрээний талаар

  "Энхийн гэрээ байгуулахтай холбоотой маш олон асуудал бий. Харамсалтай нь тэдгээр асуудал бидний хувьд зөвхөн хоёр талын харилцааны хэмжээнд оршиж байгаа юм биш. Цэргийн, батлан хамгаалахын шинжтэй асуудлууд байгаа бөгөөд энд бид гурав дахь улс орны байр суурь, гуравдагч улс орнуудын, түүний дотор АНУ-ын өмнө Японы хүлээсэн үүрэг амлалтыг харгалзаж үзэх учиртай".  

Эсэргүүцлийн арга хэмжээний талаар

  "Энэ бүхэн заримдаа өмнөө зогсож байгаа асуудлыг үр ашигтай шийдвэрлэхэд засаг төрийг сэгсэрч цэгцлэн хэрэгтэй чиглэлд оруулах сайн үр дүнд хүргэдэг. Тийм болохоор тогтоосон хууль, дүрмийн хүрээнд зөвхөн өөрийн бүлгийн явцуу эрх ашгийг биш харин улс орон хийгээд хүмүүсийн ашиг сонирхлыг удирдлага болгон, зөв чиглэлд ажиллах хэрэгтэй”. Москва хотын думын сонгуульд ялж чадаагүй депутатуудын зохион байгуулсан зөвшөөрөлгүй жагсаал цуглаан долдугаар сарын дундаас болж эхэлсэн. Зөрчил гаргасны төлөө 1,7 мянга орчим хүнийг баривчлан эрүүгийн хэрэг үүсгэжээ.  

G7-гийн талаар

  "Өндөр дуугаар ярилцдаг ч гэсэн энэ бол зөв зүйтэй санаа бодлоо солилцох явдал байсаар ирсэн. Миний ойлгосноор, “Долоогийн” уулзалт энэ удаа ч мөн тийм л болж өнгөрсөн. Гэхдээ л үр ашигтай. Тийм учраас хамтын ажиллагааны ямар ч форматаас бид татгалзахгүй".  

Алс дорнодод орон сууцны ипотекийн хоёр хувийн зээл гаргах тухай

  "Энэ хөтөлбөрийг бүр энэ онд багтааж эхлүүлэх санал дэвшүүлж байна. Таван жилийн хугацаагаар. Яагаад гэвэл, нэгдүгээрт, бид санхүүжүүлэх хэмжээ, ирээдүйн эх үүсвэрийг маш анхааралтай тооцоолох ёстой, учир нь энэ бол удаан үргэлжлэх бүрэн эрх. Түүнийг орон сууцны анхдагч зах зээлд буюу шинээр баригдах орон сууцны бүтээн байгуулалтад түгээх хэрэгтэй".  

Алс дорнодын талаар

  "Алс дорнод өнөөдөр ажил хэрэг эрхлэхэд болон хүмүүс хоорондын жирийн харилцаанд учруулдаг янз бүрийн саад тотгорыг арилгаж, улс орон нээлттэй, шинэлэг байхын бэлгэ тэмдэг боллоо". Энэ бүс нутаг хадгалж, өсгөж арвижуулах шаардлагатай хүн ам зүйн сайн нөөцтэй, үүний тулд иргэдийн сонирхлыг татахуйц болгож өөрчлөх хэрэгтэй байна хэмээн В.Путин онцлов. "Энд ухаалаг, төрөлхийн бүтээлч, эрч хүчтэй, хамгийн том зорилгыг ч биелүүлж чадах хүмүүс амьдарч байгаа болохоор Алс дорнодын хөгжлийн шинэ үе шатны нэг дэх гол зорилт бол залуучуудыг дэмжих, залуу хүмүүс боловсрол олж авах, амьдрал ахуй, ажил мэргэжилдээ өөрийгөө харуулж, гэр бүлээ үүсгэн тохинуулж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, өөрсдөд нь хамгаас ойр дотно Алс дорнод нутгаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хамгийн өргөн нөхцөл боломжийг бүрдүүлэх явдал мөн". Эх сурвалж: www.polit.mn
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

23 цаг 31 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

23 цаг 31 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

23 цаг 31 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

23 цаг 31 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

23 цаг 31 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

23 цаг 31 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

23 цаг 31 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

23 цаг 31 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

23 цаг 31 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

23 цаг 31 мин