Хонгконгийн үймээн ба БНХАУ-ын хувьсгалын 70 жилийн ой

2019-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хонгконгийн засаг захиргааны тэргүүн Керри Лам энэ арал дээр өрнөөд гурван сар болж байгаа эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш албан тушаалаасаа огцрох боломжоос татгалзсаар байгаа. Харин энэ долоо хоногт оюутнууд хичээлээ хаяснаар нэгдсэн жагсаалын талаар БНХАУ-ын Засгийн газар удахгүй болох Хятадын хувьсгалын 70 жилийн ойн үеэр ямар арга хэмжээ авч болох талаар судалж байна. 1949 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ-ын хувьд түүхийн шинэ эрин эхэлсэн юм. Тодруулбал, 1927 онд эхэлсэн иргэний дайны дараа Мао Зэ Дунгийн удирдсан хувьсгал ялснаар БНХАУ байгуулагдсан аж. Түүнээс хойш Азийн энэ том гүрэн богино хугацаанд геополитик, эдийн засгийн салбарт манлайлагч улс болох алхмыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Гэхдээ Хонгконгод өрнөөд байгаа эсэргүүцлийн жагсаал нь энэ хувьсгалын 70 жилийн ойд бэлтгэх ажилд саад учруулаад байгаа ажээ. Тиймээс БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпинийн Засгийн газар энэ баярыг тэмдэглэхийн өмнө жагсаалыг шийдвэрлэх арга олно гэж найдаж байгаа юм байна. Хонгконгийн засаг захиргааны тэргүүн Керри Ламын Засгийн газрын санаачилсан энэ арлаас БНХАУ руу гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэхийг хориглосныг эсэргүүцсэн Макао,Тайванийг хамруулсан жагсаал эхэлжээ. Сөрөг хүчнийхэн, оюутнууд, нийгмийн байгууллагууд энэ санаачлагыг нь Бээжин дүрэм журмыг ашиглахаас гадна улс төрийн өрсөлдөгчдөө хүлээлгэн өгөх боломж гэж үзсэн байна. Гэвч  эсэргүүцлийн жагсаал өрнөснөөр энэ төсөл нь хойшлогдсон аж. Энэ талаар БНХАУ-ын улс төрийн бодлого ажиглалтын газрын захирал  Хулио Риос “Энэ хуулийн төсөл нь  төв захиргаатайгаа харилцдаг Хонгконгийн нийгмийн  зарим салбарт газар авсан таагүй байдлыг хурдасгана” гэж “Спутник” агентлагт ярьсан байна. Энэ жагсаал гарах болсон шалтгаан нь  цаг тухайд нь бүрэн дүүрэн ярьдаггүйтай холбоотой болохыг онцолжээ.Тухайлбал, Хонгконгийн нэг иргэн Тайванд найз бүсгүйнхээ амийг хөнөөгөөд буцаж ирэхэд баривчлан хорьдог. Гэвч энэ хэргийг шүүх ажиллагааг явуулахын тулд түүнийг яллах,Тайвань руу буцааж болдоггүй. Учир нь энэ тухай дүрэм журам байдаггүй. Тиймээс энэ дүрэм журмыг зохицуулах шаардлага үүсдэг гэв. Хулио Риос “Өнгөрсөн зургадугаар сараас хүчтэй өрнөж эхэлсэн энэ жагсаал нь гайхах зүйл биш” гэж ярьсан байна. Тэрээр Хонгконгод 2014 онд болсон “Шүхрийн  хөдөлгөөн гэж танигдсан жагсаал, цуглааны” талаар дурджээ.  Тэд энэ арлын Төв Засгийн газраас тусгай засаг захиргааны бүсийн тэргүүнийг шууд  сонгох сонгуулийг хөнгөвчлөхөөр төлөвлөж байсан сонгуулийн шинэ өөрчлөлтийг  бүтэлгүйтэхэд хүргэсэн” гэв. Түүнчлэн  “Хонгконгод тодорхой статусаа хадгалахыг хүсдэг нийгмийн байгууллага байдаг.  Тиймээс Бээжин энэ нөхцөл байдлыг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ энэ төрлийн шинэчлэлттэй тулгарахдаа болгоомжтой байх хэрэгтэй” гэж үзжээ. Энэ нь Хонгконг БНХАУ гэсэн үг биш. Тусгай засаг захиргаатай бүс нутаг гэсэн статустай  энэ арал бол БНХАУ.  Тиймээс Бээжин Хонгконгод бууж өгөхгүй.  Гэхдээ энэ асуудлыг хятадуудыг тодорхойлдог тэвчээртэй зан, тайван зангаар энэ нөхцөл байдлыг шийдвэрлэх хэрэгтэй. Мөн энэ хямралыг илүү ноцтой үр дагаварт хүргэхээс зайлсхийх нь чухал гэж Хулиа Риос мэдэгдсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.5  ПҮРЭВ  №176  (6143)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 46 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 37 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 50 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 56 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

11 цаг 0 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 47 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 47 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин