Их британийн иргэд парламентыг тараахыг эсэргүүцэж жагсчээ

2019-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Их Британи Европын холбооноос гарах сүүлчийн хугацаа аравдугаар сарын 31 гэж зарласан билээ.  Харин энэ хугацаанаас  өмнө  ерөнхий сайд Борис Жонсон  парламентаа тараах шийдвэрийг  гаргажээ. Үүний улмаас  Английн олон хотын гудамжинд үүнийг нь эсэргүүцсэн жагсаал гарч эхэлжээ. Хэдийгээр Борис Жонсон шийдвэрээ хуулийн хүрээнд гаргасан  ч шүүмжлэгчид өмнөх ерөнхий сайд Тереза Мэйгийн Засгийн газрын танилцуулсан Их Британийг Европын холбооноос гарахтай холбоотой танилцуулсан олон төлөвлөгөөг парламент няцаасаар ирсэн болон  үүсээд байгаа нөхцөл байдалд анхаарлаа хандуулахыг шаардсан байна. Мөн Хөдөлмөрчдийн намын шилдэг улстөрч, канцлер Жон Мс Доннел,  Довнинг Стрийт гудамжин дахь ерөнхий сайдын ажлын өрөөний үүдэнд жагсагчдыг далдаас удирдан аваачжээ. Харин энэ намын тэргүүн Жереми Корбин үүнийг нь бүрэн дэмжжээ.Тэрээр “Би өнгөрсөн бямба гаригт энэ жагсаалд оролцсон хүн бүрт урам өгөхийг хүссэн. Энэ эсэргүүцэл нь Борис Жонсоны шуугиан дэгдээсэн ардчиллыг хойшлуулахад хүргэсэн” гэж мэдэгдсэн байна. Одоогоор Лондон, Бирменгам, Манчестер,Ливерпуль,Бристоль гэсэн хотод долоо хоног үргэлжлэх 80 гаруй эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ жагсаалд оролцох бүлгийн нэг зохион байгуулагч Моментум, Борис Жонсоныг ардчиллын системийн алдаа гаргасан зайг ашигласан гэж буруушаажээ. Харин бүлгийн зохицуулагч Лаура Паркер, түүний АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай тогтоосон харилцааг эсэргүүцэж, Брикстийн гэрээг дэмжинэ гэж мэдэгдсэн байна. Учир нь Францын Биарриц хотод өнгөрсөн долоо хоногт болсон их долоогийн уулзалтын үеэр Борис Жонсон ард иргэддээ Европын холбоог орхисноор гарах үр дагаврыг хариуцаж чадна гэж итгүүлэхийн тулд АНУ-тай өвөрмөц худалдааны гэрээ байгуулах боломжийг ашигласан юм. Жагсаалд оролцсон фэйсбүүкийн групп “Та нар цохилтоо зогсоо, ардчиллыг хамгаал” гэж уриалсан байна. Мөн Борис Жонсон Брикстийн гэрээнээс гарах мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Их Британийн ардчиллыг хаахыг зорьж байна. Бид ардчиллаа аврахын тулд шүүх,парламентын ажиллагаанд итгэж чадахгүй. Бид жагсах, хэлж ярих эрхтэй” гэж мэдэгдсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.2  ДАВАА  №174  (6141)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 32 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 23 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 36 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 41 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 46 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 33 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 33 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин