Хонконгийн эсэргүүцлийн жагсаалын үеэр 30 гаруй хүн бэртэж гэмтжээ

2019-09-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Фото: REUTERS
Д.АРИУН Хонконгт бямба гаригт болсон жагсаалын үеэр наад зах нь 31 хүн бэртэж гэмтсэн, тэдний тав нь хүнд гэмтлийн улмаас биеийн байдал тааруу байгаа талаар kp.ru мэдээлжээ. RTHK радиогийн мэдээлснээр бол, наймдугаар сарын 31-ний бямба гаригт зөвшөөрөлгүйгээр эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд энэ үеэр эмх замбараагүй байдал үүсч, улмаар цагдаа нар нулимс асгаруулагч хийж, усан буу ашигласан байна. Ням гаригт шилжих шөнө хууль сахиулагчид метроны Prince Edward буудлын орчмоос дөч гаруй хүнийг баривчилсан байна.  Баривчилгааны үеэр халуун чинжүүтэй хий, тэрчлэн саваа ашиглажээ. Хонконгийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагчид есдүгээр сарын 1-ний ням гаригт орон нутгийн нисэх буудлын үйл ажиллагааг саатуулахаар төлөвлөж байгаа талаар  хэвлэлүүд мэдээлж байсан. Арлын эрх баригчид гэмт хэргийн сэжигнүүдийг БНХАУ-д шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг батлуулах гэснээс үүдэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, Хонконгийн иргэд өнгөрсөн зургадугаар сараас  хойш жагсаал цуглаан зохион байгуулж байгаа билээ. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 4 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

8 цаг 55 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 8 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 13 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 18 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 5 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 5 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин