Тодорхой нөхцөл биелсэн тохиолдолд Их-8 руу буцаж болохыг Японы Гадаад хэргийн яам үгүйсгэсэнгүй

2019-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Ямар нөхцлийн тухай өгүүлж байгааг Таро Коно тодруулсангүй-

Японы Гадаад хэргийн сайд Таро Коно
© AP Photo/Pavel Golovkin
Тодорхой нөхцөл биелсэн тохиолдолд Их-8 формат руу буцахыг үгүйсгэж болохгүй, гэхдээ үүнд цаг хугацаа хэрэгтэй хэмээн Япон улс үзэж байна. Энэ тухай мягмар гаригт  /2019.08.27/ Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр Японы гадаад хэргийн сайд Таро Коно мэдэгджээ. Наймын формат өмнө нь байсан, тийм учраас тодорхой нөхцөл биелсэн тохиолдолд ОХУ- ын оролцоотойгоор энэ формат руу буцахыг үгүйсгэж болохгүй хэмээн тэр хэлэв. Ямар нөхцлийн тухай өгүүлж байгааг сайд тодруулаагүй, гэхдээ үүнд хэдий хэр цаг хугацаа шаардагдахыг одоогоор хэлэхэд төвөгтэй байна хэмээн тэмдэглэв. Үүний хамт Крымын талаар Япон улсын байр суурь өөрчлөгдөөгүй, ОХУ-тай уг хойгийг нэгтгэсэн нь байж болохгүй зүйл хэмээн Коно мэдэгдэв. “Крымыг албадан хавсаргасан нь байж болохгүй зүйл. Энэ бол манай байр суурь байсан, одоо  ч өөрчлөгдөөгүй” хэмээн тэр нэмж хэлэв. АНУ-д болох дараагийн уулзалтад ОХУ – ыг урих нь ашиг тустай хэмээн үзсээр байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп урьд нь мэдэгдсэн бөгөөд гэхдээ энэхүү нэгдлийн бусад бүх оролцогч түүнтэй санал нийлнэ гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Үүний хамт францын лидер Эммануэл Макрон хэлэхдээ Долоогийн бүлгийн дараагийн уулзалтыг даргалагч орны хувьд АНУ зочноороо ОХУ-ыг урьж болох боловч “наймыг” сэргээх тухай яриа одоогоор байхгүй гэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын тэмдэглэсэнчлэн Их-7-ийн бүх улс орон энэ асуудлаар нэгдмэл зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Их наймын форматад буцах боломжгүй гэж Кремльд үзэж байгаа гэдгийг ТАСС-ын мэдээнд дурджээ. Украинд гарсан төрийн эргэлтийн дараа Крым болон Севастополийн эрх баригчид 2014 оны гуравдугаар сарын 16-нд ОХУ-тай нэгдэх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулсан. Санал асуулгад санал өгөх эрхтэй бүх хүний 80 гаруй хувь нь оролцсон. ОХУ-тай нэгдэхийн төлөө 96,7, 95,6 хувь нь тус тус саналаа өгсөн. Мөн оны гуравдугаар сарын 18-нд Крымын бүгд найрамдах улс болон Севастополийг ОХУ- ын бүрэлдэхүүнд хүлээн авч оруулах тухай гэрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан, гуравдугаар сарын 21-нд энэхүү гэрээг Холбооны хурал соёрхон баталсан. Санал асуулгын үр дүн итгэл үнэмшилтэй гарсан хэдий ч Крымыг ОХУ-ын хэсэг мөн гэдгийг Киев хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

12 цаг 2 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 53 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

14 цаг 6 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 11 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 16 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

21 цаг 3 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

21 цаг 3 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин