"Их 7”-гийн мэдэгдэлд бүс нутгийн болон олон улсын 5 хямралыг тусгажээ

2019-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч долоон гүрний удирдагчид энэ сарын 24-26-ны хооронд Францын Биарриц хотноо уулзлаа. Дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд Иран, Украин, Ливи болон Хонконгийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдал, мөн худалдаа, татварын асуудлаарх санал зөрөлдөөн зэрэг бүс нутгийн болон олон улсын хэд хэдэн хямралын талаарх "Их 7”-гийн орнуудын байр суурийг тусгажээ. "Их 7”-гийн орнуудын удирдагчид хэлэлцүүлгийн дараа бат бөх эв нэгдэл, эерэг хандлагыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Францын Биарриц хотод зохион байгуулсан дээд хэмжээний уулзалт нь дээр дурдсан асуудлуудыг зөвшилцөх замыг амжилттай тавьж чадсан” гэж хамтарсан мэдэгдэлд дурдсан байна. Бүс нутгийн хямралууд:  “Ираныг хэзээ ч цөмийн зэвсэгтэй болгохгүй байх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад тус дөхөм болох гэсэн хоёр зорилтыг бид тавьж байна” гэж Ираны хямралын тухайд товчхон дурджээ. “Франц болон Герман улс тодорхой үр дүнд хүрэхийн тулд ойрын хугацаанд Нормандын хэлбэрээр дээд хэмжээний уулзалт зохион байгуулна” гэж Украины хямралын асуудлаарх заалтад тэмдэглэсэн байна. Ливид үргэлжилж буй цэргийн мөргөлдөөний тухайд яаралтай гал зогсоох, хямралыг улс төрийн арга замаар зохицуулах шаардлагатай байгааг "Их 7”-гийн удирдагчид цохон тэмдэглэжээ. “Энэ бол Хойд Африкийн тус улсын байдлыг тогтворжуулах цорын ганц арга зам юм” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна. Хямралыг шийдэхийн тулд мөргөлдөөнд оролцогч бүх талын төлөөлөл, мөн бүс нутгийн тоглогчдын оролцоотой маш сайн зохион байгуулалттай олон улсын бага хурал хийхийг долоон гүрний удирдагчид уриалжээ. Худалдаа болон татварын маргаан: “Зохицуулалтын саадыг хялбаршуулах, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хүрээнд олон улсын татварын тогтолцоог боловсронгуй болгох үүднээс 2020 онд зөвшилцөлд хүрэх үүргийг Долоогийн бүлэг хүлээж байна” гэж Биаррицын дээд хэмжээний уулзалтад оролцогчид цохон тэмдэглэсэн байна. "Их 7”-гийн орнуудын удирдагчид дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ "нээлттэй, шударга худалдаа” хийнэ гэдгээ мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор “оюуны өмчийг илүү сайн хамгаалах, маргаан, санал зөрөлдөөнийг түргэн шуурхай шийдвэрлэх болон шударга бус худалдааг арилгахын тулд Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэхийг” дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Хонконгийн эсэргүүцлийн ажиллагаа: "Их-7”-гийн удирдагчид мөн Хонконгт болж буй үйл явдалд түгшиж буйгаа илэрхийлсэн байна. Тэд "Хонконгтой холбоотой 1984 оны Хятад-Британийн тунхаг хүчинтэй хэвээр гэдгийг, мөн уг тунхагийн ач холбогдлыг дахин дурдаад, хүчирхийллээс зайлсхийхийг уриаллаа”. Энэхүү хэлэлцээр нь Хонконг 1997 онд Их Британийн колончлолоос гарч, БНХАУ-ын бүрэлдэхүүнд орсныг баталж байгаа байгаа боловч Хонконгийн өөртөө засах эрхийг өндөр түвшинд хадгалахыг Хятадын эрх баригчдад үүрэг болгожээ. Нэг хуудас бүхий баримт бичиг: Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны мэдэгдсэнээр, тэрбээр дээд хэмжээний уулзалтын явцад үр дүнгийнх нь талаарх мэдэгдлийг өөрөө биечлэн боловсруулсан байна. Баримт бичгийг бэлэн болсны дараа дээд хэмжээний уулзалтын бусад оролцогчид танилцуулахад, түүнтэй санал нэгдсэн боловч Макроны хэлснээр, экологийн асуудал, Амазоны түймэр зэрэгтэй холбоотой хэд хэдэн заалтыг нэмж оруулжээ. Дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө "Их 7”-гийн удирдагчид зарим асуудлаар санал зөрөлдөөнтэй байсан учир уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргах эсэх нь гол анхаарлын төвд байсан юм. Эх сурвалж: www.polit.mn
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

23 цаг 35 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

23 цаг 35 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

23 цаг 35 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

23 цаг 35 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

23 цаг 35 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

23 цаг 35 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

23 цаг 35 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

23 цаг 35 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

23 цаг 35 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

23 цаг 35 мин