Путин: Хүсэхгүй байгаа бол ОХУ Европын Зөвлөлд орох гэж зүтгэхгүй

2019-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Оросын тэргүүний үзэж байгаагаар ОХУ, Европын зөвлөл бие биедээ илэн далангүй нээлттэй хандах хэрэгтэй-

 

© Алексей Дружинин/ТАСС

Д.ЭНХЭЭ ОХУ Европын зөвлөл харилцан бие биедээ илэн далангүй нээлттэй хандаж, үүсч байгаа асуудлыг хамтдаа шийдвэрлэж байх хэрэгтэй хэмээн Финляндын ерөнхийлөгч Саули Ниинистётэй хийсэн хэлэлцээрийн дараа лхагва гариг /2019.08.21/-т болсон хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ын ерөнхийлөгч Путин мэдэгдэв. Тэрээр мөн хэрвээ Европын зөвлөл хүсэн хүлээхгүй байгаа бол ОХУ тийшээ орох гэж зүтгэхгүй хэмээн нэмж хэлжээ. -Бид бие биедээ илэн далангүй хандаж, манай улс орнуудад болж байгаа бүхнийг бодитой үнэлж, үүсч байгаа асуудлуудын шийдлийг хамтдаа эрж хайх ёстой байна  хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч онцолсон байна. -Европын зөвлөлийн ажлын хувьд гэвэл биднийг тэнд байгаасай гэж хүсэхгүй байгаа бол бид тийшээ орох гэж зүтгэхгүй. Гэхдээ тийм тохиолдолд та бүхний чин сэтгэлээсээ санаа зовниж байгаа тэдгээр хүмүүс хүний эрхийн асуудлаарх Европын шүүхэд хандаж чадахгүй хэмээн тэр нэмж хэлэв. Европын зөвлөлийн ажилд ОХУ үргэлжлүүлэн оролцох явдал чухал хэмээн үзэж байгаагаа Ниинистё мөн мэдэгдэв. Зургадугаар сараас ОХУ Европын зөвлөлийн ажилд бүрэн дүүрэн оролцож байна. Асуудлыг шийдвэрлэхэд Финлянд улс ч мөн дэмжлэг үзүүлсэн. Хүний эрхийн европын тогтолцоонд ОХУ үлдэж оролцох явдал туйлын чухал хэмээн Финляндын Ниинистё хэлсэн байна. Украинд болсон үйл явдал, Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдсэний улмаас ОХУ-ын төлөөлөгчид 2014 оны дөрөвдүгээр сараас Европын зөвлөлийн парламентын чуулганд санал өгөх, ажиглагчийн үйл ажиллагаанд оролцох, удирдах байгууллагын бүрэлдэхүүнд орох эрхгүй болсон. 2019 оны зургадугаар сарын 26-нд Европын зөвлөлийн парламентын чуулганд оролцогчид “санал өгөх, чуулганд болон түүний байгууллагуудад төлөөлөлтэй байж үг хэлэх эрхийг зогсоох, эсвэл бүрэн эрхийг маргах, эсвэл дахин авч үзэх боломжгүй” гэсэн дүрмийн гурван гол хэм хэмжээг баталгаажуулсан заалт бүхий шийдвэрийг сайшаан баталсан юм. Дараа өдөр нь оросын төлөөлөгчдийн бүх бүрэн эрхийг ямар ч засваргүйгээр бүрэн хэмжээгээр нь баталгаажуулснаар ОХУ-ын парламентчид Европын зөвлөлийн парламентын чуулганы бүрэн дүүрэн үйл ажиллагаанд дахин оролцож эхэлсэн билээ. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

12 цаг 4 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 55 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

14 цаг 8 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 13 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 18 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

21 цаг 5 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

21 цаг 5 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин