Тэрбумтнууд:Таны 1 ам.доллар Ж.Безосын 88 мянган доллартай тэнцдэгийг мэдэх үү?

2019-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.Цогзолмаа Манай гаригийн хамгийн баян хүн, “Amazon.com”-ын эзэн Жефф Безос (Jeff Bezos)-ын хувьд дундаж амьдралтай хүний үрж буй нэг ам.долларын үнэ цэн 88 мянган ам.доллар үрж байгаатай ялгаагүй санагддаг тухай “Business Inseder” онцолжээ. Тэгвэл тэрбумтнууд мөнгийг яаж үрдэг вэ, тэд мөнгөө үрэхдээ юу боддог тухай сонирхолтой сэдвийг хөндөж байна. Түүний хөрөнгө өдгөө 111.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа билээ. Дэлхийн хамгийн баян хүн боловч түүний хувьд 111 тэрбум ам.доллараа зарцуулах тухай сэдэв нь мөнгөнөөс ч илүү чухалд тооцогдох билээ. “Business Inseder”-ийн ерөнхий эрхлэгч Элисон Шонтеллтэй хийсэн уулзалтынхаа үеэр Жефф Безос санхүүгийн аливаа асуудал нь бодсоноос огт өөр байдаг гэдгийг онцолсон байна. “Amazon.com”-ыг үндэслэгч тэрээр 2017 онд өдөрт дунджаар 107 сая ам.доллар олж байсан нь жирийн хүмүүсийн хувьд ойлгоход бэрх зүйл юм. “Чи хэзээ ч оройн хоолоо хоёр удаа идэх тухай бодохгүй, тийм ч боломж байхгүй шүү дээ” гэж Жефф хэлжээ. “Business Inseder”-ийн тооцооллоор дундаж хэмжээний орлоготой хүний үрж буй нэг ам.доллар нь хоёр тэрбум ам.долларын хөрөнгөтэй хүний хувьд 1355 ам.доллартай тэнцдэг байна. Тэгвэл Безосын хөрөнгө үүнээс 65 дахин их учир, нэг ам.доллар үрж буй дундаж өрхийн зарлага түүний хувьд 88 мянган ам.доллартай тэнцэх нь. Иймд Безос хөрөнгөө дахин үржих зүйлд л зарцуулахаас аргагүйд хүрдэг нь мэдээж юм. Угаасаа ч түүний амьдралын зарчим нь энэ гэж тэр тайлбарлаж байна. Жил бүр Безос “Amazon” компанийнхаа хувьцааны зах зээлд нэг тэрбум ам.доллар оруулж, “Blue Origin” хэмээх сансрын аяллын компаниа санхүүжүүлэхээр ажилладаг байна. “Би маш азтай хүн. Яагаад гэвэл би “Blue Origin” компаниараа дамжуулан хүн төрөлхтөнийг удаан хугацаанд оршин суух сансрын аялалд хөтлөх эхлэлд оролцож байна” гэж Безос хэлжээ. www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

12 цаг 6 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 57 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

14 цаг 10 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 16 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 20 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

21 цаг 7 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

21 цаг 7 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин