Нобелийн шагналт Мухаммад Юнус: Бичил зээл асуудлаа шийдвэрлэхэд тусалдаг байх ёстой

2019-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Бидний сайн мэдэх бичил зээл яагаад аюултай, бусдад хөлс хүчээ зориулж ажиллах нь хүний жам ёсонд харш болох талаар Нобелийн шагналт, эдийн засагч профессор, банкны эзэн Мухаммад Юнус ийнхүү өгүүлжээ. Ядууст зориулсан бичил зээл олгох үйлсийн анхдагч гэдгээр нийтэд алдаршсан эдийн засгийн профессор Мухаммад Юнус тэртээ 1970-аад онд АНУ-д боловсрол эзэмшсэнийхээ дараа төрөлх эх орон Бангладешдаа эргэн ирж, ядууралтай тэмцэх төрийнхөө хөтөлбөрт хамтран оролцох болжээ. Тэгээд тэр 1976 онд “Grameen” банкийг үүсгэн байгуулж, бичил санхүүгийн байгууллагуудын хувьд жирийн бус 20 хүртэлх хувийн хүүтэй (2017 оны баримтаар), 100-200 ам.долларын зээл олгож эхэлсэн. Мөнгөө хүлээж авсан “Grameen”-ний зээлдэгчид бизнесээ зохион байгуулах, хүүхдийн тоог хязгаарлах, тэднийг суралцахаар явуулах, түүгээр ч барахгүй, буцалсан ус уух гэх мэт үүрэг амлалт авцгаана. Өөрөөр хэлбэл, эргэж төлөгдөхгүй бага хүү болон ядуурлаас үйлчлүүлэгчдээ амжилттай хамгаалсан тухайгаа банк тайлагнах боломжтой гэсэн үг. Ядууралтай хийсэн тэмцлийнхээ төлөө Нобелийн шагнал хүртсэн 2006 онд Мухаммад Юнусыг олон нийт хүлээн зөвшөөрсөн. Өөрийнхөө үзэл санааг тэрээр “Альпина Паблишер”-аас хэвлүүлсэн “Гурван тэгийн ертөнц” хэмээх номдоо хуваалцсан ажээ. “Бидний ирээдүй” сангаас нийгмийн бизнесийн олон улсын өдөрт зориулан Москва хотноо өнгөрсөн сарын эхээр зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр эдийн засагч Мухаммад Юнус үг хэлснийхээ дараа тэрээр сайн сайхан аж төрөхөд нь ядуу хүмүүст юу саад болж байгаа, хүн төрөлхтний ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа талаар ТАСС агентлагтай ярилцжээ. Ядуурал БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТОЛЦООНООС ҮҮДЭЛТЭЙ Бидний амьдарч байгаа капиталист нийгэм бол дэлхий дахин дахь ядуурлын гол шалтгаан. Зарчмын хувьд ядуурал бол хүмүүсийн хувьд жам ёсны зүйл биш, тогтолцоо л тэднийг ийм болгодог. Хэрвээ бид ядууралтай тэмцэхийг хүсч байгаа бол чухамхүү эдийн засгийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Энгийн жишээ банкууд. Тэдгээрийг баян чинээлэг хүмүүс үүсгэн байгуулдаг, тэгээд банкууд хөрөнгө чинээгүй хүмүүст биш, харин баячуулд, эсвэл зүгээр л чинээлэг хүмүүст л зориулж ажилладаг. Тодорхой түвшнөөс доогуур аж амьдралтай хүмүүс банкны үйлчилгээ авах ямар ч боломжгүй. Тийм болохоор үйлдвэрлэл (бизнес) эрхлэх эсэх талаар өөрсдөө шийдвэр гаргаж чадахад нь туслах зорилгоор зөвхөн ядууст зориулсан “Grameen” банкийг бид үүсгэн байгуулсан юм. Капитализм хийгээд нийгмийн бизнесийн талаар Хүнийг олж харахдаа юуны өмнө хувийн ашиг сонирхлоо тэргүүн зэрэгт тавихад чиглэсэн, шуналд автсан байдлаар төсөөлдөгт нь капитализмын гол асуудал оршдог. Орчин үеийн бүхий л тогтолцоо чухам ийм л дүр төрхийг харгалзаж, хүмүүсийн нийгмийн асуудлыг үгүйсгэж байна. Энэ бол буруу. Хүн бүр өөрийнхөө амьдралыг өөрөөр авч явж, ядуурлаас гарахуйцаар тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ би капитализмын төгсгөлийн тухай ярьж байгаа юм биш, харин түүний бүтцийг өөрчлөх, мөнгө олохын тулд мөнгө хийдэг биш, нийгмийн ашиг сонирхлын төлөө санаа тавьдаг, хүмүүний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн нийгмийн бизнесийг бий болгох тухай л зөвхөн ярьж байна. Стандартын бизнес загвартай компаниас ялгарах гол ялгаа чухамдаа үүнд л орших юм. ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙХ УУ, БУСДАД ЗАРЦЛАГДАХ УУ? Орчин үеийн эдийн засгийн тогтолцооны өөр нэгэн сул тал бол бүгд л хэн нэгний төлөө ажиллаж хүчин зүтгэхэд оршин байдаг. Бусдын төлөө хөлс хүчээ зориулах нь хүний хувьд жам ёсны зүйл биш гэдгийн төлөө би зүтгэж байна. Хүн бол байгалиасаа төрөлхийн үйлдвэрлэгч, бүтээгч байдаг. Тийм үйлдвэрлэгч байх уу, аль эсвэл насан турш хэн нэгэнд хөлс хүчээ зориулж ажиллах уу гэдгээ сонгох боломж хүнд хэрэгтэй. Бичил зээлийн талаар “Grameen Bank”-наас санал болгодог бичил зээл хаа сайгүй ойлгодог тэрхүү зүйл огт биш юм. Энэ бол жилийн хэдэн зуун хувийн хүүтэй хэрэглээний зээл биш ээ. Зарчмын хувьд ийм зээлийг бичил зээл гэж нэрлэх нь буруу гэж боддог. Миний бодлоор сэтгүүлчид энэхүү аюултай ялгааг тайлбарлах ёстой. Бичил санхүүгийн байгууллагууд бол хүмүүсийн асуудал дээр ашиг хонжоо олж, ядууралд түлхэн оруулдаг биш харин асуудлаа шийдвэрлэхэд нь хүмүүст тусалдаг нийгмийн бизнес байх ёстой. “Grameen Bank” зөвхөн орлого авчирдаг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхэд нь гагцхүү зориулж хөрөнгө мөнгө олгодог. “Grameen Bank”-ны БАРАГ БҮХ ЗЭЭЛДЭГЧ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД “Grameen Bank”-ны бараг бүх зээлдэгч буюу 97 хувь нь эмэгтэйчүүд. Бид зориуд тэднийг баримжаалж банк байгуулсан. Тэр үед бид дөнгөж л эхэлж байсан, Бангладеш дахь банкууд зээлийг зөвхөн ядуус төдийгүй, бас эмэгтэйчүүдэд олгож байсан. Эрэгтэйчүүдийг бодвол зээл авах боломж өнөөг хүртэл баян чинээлэг эмэгтэйчүүдийн хувьд ч бага байна. Ядуу эмэгтэйчүүдийн хувьд бүр ярихын ч аргагүй. Эмэгтэйчүүдийн авсан зээлийн мөнгө эрэгтэйчүүдийн зээлсэн ижил хэмжээний мөнгөнөөс илүү ашиг тусыг гэр бүлд нь авчирч, ядуурлаас гарах илүү сайн боломжийг олгодог болохыг ажлын явцад бид олж мэдсэн. Тийм болохоор бид хандлагаа өөрчилж, чухамхүү эмэгтэйчүүдэд илүү төвлөрч үйлчлэх болсон. Хүн төрөлхтний ирээдүйн талаар Дэлхий ертөнц яг одоо байгаагаараа цааш үргэлжлүүлэн хөгжвөл ирээдүйд хүн төрөлхтнийг аймшигтай зүйл хүлээж байна. Дэлхий дахинд тулгарч байгаа гол сорилтын нэг нь манай гариг дахь экологийн нөхцөл байдал. Ойрын 20 жилд багтаж бид үүнийг өөрчлөхгүй бол цаашдаа дэндүү оройтно. Гэтэл гаргаж байгаа бодит хүчин чармайлт тийм ч хангалттай биш байна. Хоёр дахь асуудал бол дэлхий дахинд улам бүр өсөн нэмэгдэж байгаа тэгш бус байдал. Баян чинээлэг хүмүүсийн гарт улам их баялаг төвлөрч байна. Дэлхийн хүн амын 99 хувь хамтдаа эзэмшдэг баялагтай дүйх хэмжээний баялагийг үлдсэн нэг хувь нь эзэмшиж байна. Энэ бол зүй ёсны бухимдал хилэгнэл төрүүлэн нийгмийн түгшүүртэй байдал бий болгож, нийгэм “задарч бутрах” эрсдэл учруулж байна. Тийм учраас одоо хүн төрөлхтөн нөхцөл байдал ингэж өрнөхөөс сэргийлж, өөртөө байгаа бүхий л нөөц, үзэл санаа, хүчин чармайлтаа төвлөрүүлэх ёстой. Мэдээж, энэ бол сорилт. Хувийн хариуцлагААС БҮХ ЗҮЙЛ ШАЛТГААЛНА Хүмүүс өөрсдөө юу ч хийхгүй бол улс орнууд, НҮБ, олон улсын бусад байгууллага бүх асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Үүрэгт ажлаа хийж гүйцэтгэх боломжийг бид эрх баригчдад олгох ёстой, гэхдээ нийгмийн сорилт шалгалт жинхэнэ ёсоор хувь хүмүүсийн түвшинд шийдэгддэг хувийн хариуцлагын тухай мартах ёсгүй. Эцэг эх, үр хүүхэд, төрөл төрөгсөд гээд ядахдаа өөрийнхөө гэр бүлээс эхлэх хэрэгтэй. Хүн төрөлхтөн аюултай нөхцөлд байна гэдгийг хүлээн зөвшөөрч түүнээс хэрхэн гарах арга замыг хамтдаа эрж хайх хэрэгтэй байна. Тогтолцоог өөрчлөх, үүнийг хийхийн тулд хувь хүн бүр юу хийж чадах талаар тунгааж бодох ёстой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.22  Пүрэв  №167  (6134)
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

Өчигдөр 06 цаг 00 мин