Гурван орны Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэллээ

2019-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД БНХАУ, Япон, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар улс төрийн гадаад бодлогын тухай хамтран ажиллах талаар хэлэлцэх гурван талт уулзалт өчигдөр Бээжинд эхэллээ. Энэ сарын 22 хүртэл үргэлжлэх БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И даргалж байгаа энэ хуралд Японы Гадаад хэргийн сайд Таро Кано, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Кён Хва нар оролцож байна. Японы Гадаад харилцааны яам “Уулзалтын үеэр гурван орны Гадаад хэргийн сайд нар Япон, БНХАУ, Өмнөд Солонгосын олон салбарын хамтын ажиллагааны хөгжлийн талаар асуудлыг хэлэлцэнэ. Мөн бүс нутгийн болон дэлхийн асуудлыг судална” гэж мэдэгдэлдээ бичсэн байна. Харин Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд гурван жил завсарласны дараа одоо хийж байгаа энэ хурлаар системчилсэн гурван талт хамтын ажиллагаа, тогтвортой байдал сайжирна  гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Түүнээс гадна Бээжинд Өмнөд Солонгос, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нарын хоёр талт уулзалтыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Хамгийн сүүлд гурван орны  Гадаад хэргийн сайд нарын уулзалт 2016 оны наймдугаар сард Токиод болж байжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.21  ЛХАГВА  №166  (6133)  
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

12 цаг 6 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 57 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

14 цаг 10 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 16 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 20 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

21 цаг 7 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

21 цаг 7 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин