Их Британид эд материалын хомсдол нүүрлэнэ

2019-08-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Их Британи Европын холбооноос гэрээ байгуулалгүйгээр гарсан тохиолдолд шатахуун, хоол хүнс, эм хангамжаар дутагдах хүнд үетэй тулгарна гэж “Sunday Times” сонинд өчигдөр нийтэлсэн цуврал албан ёсны баримтад бичжээ.  Их Британийн Засгийн газраас гаргасан тайланд бичсэнээр бараа материал тээвэрлэх гол замд явж байгаа ачааны машины 85 хувь нь  Францын гаалийн үзлэгээр ороход бэлэн биш байна. Энэ нөхцөл байдал нь эд материалаар дутагдах явдлыг гурван сараар сунгаж болзошгүй гэжээ. Нөгөө талаар Их Британийн Хойд Ирландын муж болон Бүгд найрамдах Ирланд улсын хооронд хатуу хил тогтоох боломжтой гэж үзэж байгаа юм. Учир нь ерөнхий хяналт тогтоохоос зайлсхийхийн тулд боловсруулсан одоогийн төлөвлөгөө нь найдваргүй ажээ. “Sunday Times” сонин Шар алх нэртэй хэрэгжүүлж байгаа ажиллагааны баримтад Их Британийн дэд бүтцэд сүйрэл учрахаас зайлсхийхийн тулд Засгийн газрын зүгээс нууцаар хэрэгжүүлж байгаа төлөвлөгөөг үзэх хэрэгтэй гэж бичсэнийг  мэдээлсэн байна. Гэхдээ энэ баримтыг үзэхэд Аюулгүй албаныхны зөвшөөрөл хэрэгтэй. Учир нь Их Британи Европын холбооноос гэрээ байгуулахгүйгээр гарсан тохиолдолд хэрхэх тухай танилцуулсан бэлтгэл бүх ажлыг тодорхойлсон баримт гэж нэмж бичжээ. Их Британид тус улсын үндсэн хуульд  зөрчилдөөн гарах хямрал нүүрлээд байна. Энэ нь Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон олон удаа Европын холбооноос гарах нөхцлийг нь шалгах үзэхийг зөвшөөрөөгүй тохиолдолд тус холбооноос аравдугаар сарын 31-нд гарна гэж амласантай холбоотой  ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.19  ДАВАА  №164  (6131)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 48 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 39 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

13 цаг 52 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

13 цаг 57 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 2 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 49 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 49 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин