Жамму, Кашемирийн аюулгүй байдлын талаар хэлэлцлээ

2019-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД НҮБ-ын Аюулгүй байдлын Зөвлөл Энэтхэг, Пакистан,БНХАУ-ын  хооронд Жамму, Кашемир мужтай холбоотой үүссэн маргааны нөхцөл байдлын талаар хэлэлцэх хаалттай хурлыг өнөөдөр эхэлсэн гэж тус зөвлөл  дэх эх сурвалжаас “Спутник” агентлагт ярьсан байна. Харин хурлыг эхлэхээс өмнө олон эх сурвалжаас энэ хурлыг өнөөдөр эхэлнэ гэж хэвлэлийнхэнд мэдээлж байсан юм. Тухайлбал, НҮБ-ын энэ зөвлөлийн дарга Жоанна Вронеска хурлыг энэ баасан гаригт хийж магадгүй гэж мэдэгдсэн байна. НҮБ-д Пакистаныг төлөөлж суугаа Элчин сайд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлыг богино хугацаанд шалгаж үзнэ гэдэгт итгэж байгаагаа зарлажээ.  Харин Пакистан олон улсын хэмжээнд газар нутгийн маргаан гэж танигдсан дээрх хоёр мужийн статусыг өөрчлөх гэсэн дангаараа гаргасан ямар ч шийдвэрийг эсэргүүцэхийн тулд бүхнийг хийнэ гэдгээ сануулсан байна. Мөн Нью-Делитэй тогтоосон гадаад  харилцаа нь муудсанаас гадна талуудын худалдааны зарим гэрээг хойшлуулснаа зарласан юм. Кашемир мужийн мөргөлдөөн нь 1947 онд Энэтхэг улс хуваагдсан нь Нью-Дели, Исламабадын хооронд олон удаа дайн гарах шалтгаан болж байжээ. Мөргөлдөөнд оролцож байгаа Энэтхэг, Пакистаны  цэргүүд хяналтын шугам гэж нэрлэгдсэн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөгүй цэргийн хил дээр  олон удаа мөргөлдөөн гарсан гэж бүртгэгдээд байгаа юм. Тухайлбал, 40 гаруй хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархадсан Энэтхэгийн Пулвама мужийн цагдаагийнханд халдсан халдлагын дараа  өнгөрсөн хоёрдугаар сард энэ хоёр орны хооронд хүчтэй мөргөлдөөн гарсан аж. Мөн БНХАУ Ладах мужид нэгтгэхийг Аксай Чин бүсийг шаардсанаас гадна Жамму, Кашемир мужийн статусыг дангаараа шийдвэрлэсэн зөвшөөрч болохгүй явдал гэж үзэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Талууд энэ бүс нутагт 1962 онд хилийн мөргөлдөөн хийж байжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.16  БААСАН  №163  (6130)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

12 цаг 4 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 55 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

14 цаг 8 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 13 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 18 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

21 цаг 5 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

21 цаг 5 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин