Хонконг дахь Монгол иргэдэд сэрэмжлүүлж байна

2019-08-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Хонконгийн олон улсын нисэх буудалд наймдугаар сарын 12-ны өдөр тэмцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, бүртгэлийн ажиллагааг саатуулснаас мөн өдрийн үдээс хойшхи бүх нислэг цуцлагдсан.  Тэмцэгчид  13-ны өдөр дахин нисэх буудалд орж суултаа үргэлжлүүлэхийн хамт эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаагийн тусгай хүчин ажиллагаа явуулж  өнөөдөр /08.14/ нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулсныг зарлаад байна. Дээрх үйл явдалтай холбоотойгоор хойшилсон нислэгүүдийг өнөөдрөөс  дахин хуваарьт оруулж нисгэж эхлээд байна. Тиймээс Монгол Улсаас Хонконг ЗЗОБ-д суугаа ЕКГ-ын иргэддээ хандаж дараах анхааруулгыг хүргэж байна. • Нисэх онгоцны буудал руу очихоосоо өмнө нисэхийн вэб сайт руу орж хуваариа нягтлах. • HKG My Flight application-ийг гар утсандаа татаж авч нислэгийн мэдээлэлтэй танилцах. • Олон хүн цугласан газраас хол байх. • 2019 оны 8 дугаар сарын 14-нд Sham Shui Po, 2019 оны 8 дугаар сарын 15-нд Wan Chai, 2019 оны 8 дугаар сарын 17-нд Central, Admiralty, Hung Hom, Kowloon , 2019 оны 8 дугаар сарын 18-нд Causeway Bay, Central, 2019 оны 8 дугаар сарын 19-нд “MTR Мертоны үйл ажиллагааг саатуулах” 2019 оны 8 дугаар сарын 25-нд Kwai Chung to Tsuen Wan зэрэг дүүрэгт олныг хамарсан жагсаал цуглаан болох магадлалтай байгаа тул энэ өдрүүдэд эдгээр газруудаар аль болох зорчихгүй байх. Шаардлагатай тохиолдолд дараах хаягаар холбоо барина уу. Хаяг / Address: Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2, Lippo Centre 89 Queensway Road Admiralty Цахим хуудас: www.hongkong.consul.mn Цахим шуудан: hongkong@mfa.gov.mn Facebook: www.facebook.com/ConsulateGeneralofMongoliaHK/ Утас: +852 25222400 АЖЛЫН БУС ЦАГААР ДАРААХ УТСААР ХОЛБОГДОНО УУ: 93057096 Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

12 цаг 4 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 55 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

14 цаг 8 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 13 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 18 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

21 цаг 5 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

21 цаг 5 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин