Их Британийг буруушаалаа

2019-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД БНХАУ дотоод асуудалд нь хөндлөнгөөс оролцох гэсэн бүх алхмыг эсэргүүцсэн байр суурийг баримталж байгаагаа мэдэгджээ. Ялангуяа, Хонгконг, Макао, Тайваньтай холбоотой асуудалд хөндлөнгөөс бусад орон оролцож байгааг буруушааж байгаа аж.Тодруулбал,энэ улсын Гадаад харилцааны яам Их Британи хамгийн сүүлд тусгай засаг захиргааны бүс Хонгконгийн асуудалд хөндлөнгөөс оролцсоныг шүүмжлээд, Лондонг үүнийгээ зогсоохыг уриалжээ. Хятадын Гадаад харилцааны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунин Их Британиас БНХАУ болон Хонгконгийн дотоод асуудалд оролцож байгаагаа даруйхан зогсоохыг шаардлаа. Тэрээр энэ мэдэгдлээрээ Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Раабийн өнгөрсөн пүрэв гаригт Хонгконгод болсон эсэргүүцлийн жагсаалын талаар хийсэн мэдэгдлийг эсэргүүцсэн байна. Мөн тэнд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэхийг энэ арлын захирагч Кэрри Ламд уриалжээ. Хуа Чунин “Хонгконг нь одоо БНХАУ-ын тусгай захиргаатай бүс нутаг. Их Британийн колони мэдэлд нь байсан өдрүүд ард хоцорсон” гэж хэлсэн байна. Тиймээс Их Британи энэ арлыг захирах, шүүх эсвэл хянаж шалгах эрх байхгүй гэж нэмж мэдэгджээ. Хуа Чунин Их Британийн Засгийн газрыг дарамт үзүүлэх, Хонгконгийн талаар үндэслэлгүйгээр гүтгэлэг хийж байгаагаа болихыг шаардсан байна. Үүний өмнө БНХАУ АНУ-ыг Хонгконгийн асуудалд ялангуяа, сүүлийн саруудад гэмт хэрэгтнийг нутаг буцаах хуулийг шинэчлэх төслийг эсэргүүцсэн жагсаал энэ аралд газар авч байгаа үеэр оролцож байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

12 цаг 6 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 57 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

14 цаг 10 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 16 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 20 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

21 цаг 7 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

21 цаг 7 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин