Венесуэлд газар олгохыг шаардаж жагсав

2019-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Венесуэлийн бүлэг тариачид Каракас хотын баруун хэсэгт ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газраас газрын зохион байгуулалт, энэ салбарын гишүүд амь үрэгдсэн шалтгааныг тодруулж өгөхийг хүссэн жагсаал боллоо гэж Лара мужийн тариаланчдын байгууллагыг төлөөлж ирсэн Гренди Салон “Спутник” агентлагийнхантай уулзах үеэрээ ярьжээ. Тэрээр “Бид ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж байна. Мөн биднийг дэмжээсэй гэж  хүсч байна. Тиймээс газартай холбоотой асуудлыг зохицуулахаас гадна бусад олон  асуудлыг тодруулж өгөхийг гуйж байна. Учир нь 20 жил тэмцсэн хугацаанд 400 гаруй тариачин нас барсан. Энэ жил 19  тариачин нас барсан” гэв. Харин Баринас  мужаас ирсэн энэ салбарын төлөөлөгч Ракель Гуйтеррес Венесуэлийн Засгийн газрыг дэмжиж байна. Гэхдээ иргэдэд зориулсан хүнс тэжээлийг үйлдвэрлэж чадахын тулд Төрийн байгууллага дахь хүнд суртлыг зогсоохыг шаарджээ. Тэрээр “Засгийн газраа дэмжиж байна. Өнөөдөр ерөнхийлөгч Николас Мадуро хүсч байгаа шиг бид ажиллаж, үйлдвэрлэж байна. Гэхдээ түүнээс гадил ,нишингэ, эрдэнэ шиш, цагаан будаа,хятад вандуй,чинжүүний  үйлдвэрлэлийг бэхжүүлэхийн тулд Газрын үндэсний хүрээлэнгийн хяналт шалгалтыг хурдан хийлгэхийг хүсч байна” гэжээ. Мөн Португал мужийн  тариачдын байгууллагын тэргүүн Нейда Родригес “Спутник” агентлагт эрх баригчдаас Венесуэлийн тариачдыг хавчих явдлыг зогсоохыг хүсч байна гэж ярьсан байна. Тэрээр “Бид одоо ч жилийн өмнө ерөнхийлөгч бидэнд өгсөн амлалтын ихэнх хариултыг хүлээсээр байна. Тухайлбал, үйлдвэрлэл, шүүхтэй  холбоотой амлалтаа биелүүлээгүй хэвээр  байна. Тариачид  газар эзэмшигчдийг хөлсний алуурчид, эзэмшил газраа хууль бусаар олж авсан гэж гомдол мэдүүлсний дараа  газар тариалангийн салбарт ажилладаг гишүүдийг нь мөрдөж хавчдаг хэмээн буруутгаж байгаа юм байна. Тариачид тариачны жагсаалын нэг жилийн ойг тэмдэглэж ерөнхийлөгч Николас Мадуротой уулзахын тулд Каракас хот хүртэл 400 гаруй километрийг туулж гудамжинд жагсчээ. Энэ талаар тариачны тэмцлийн байгууллагын төлөөлөгч Есүс Осорио, ерөнхийлөгч Николас Мадуротой байгуулсан гэрээний 10 хувь нь хэрэгжсэн. Тиймээс ерөнхийлөгчөөс тариачидтай дахин уулзахыг хүсч байгаагаа мэдэгдсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.8  ПҮРЭВ  №157  (6124)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

12 цаг 8 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 59 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

14 цаг 12 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 17 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 22 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

21 цаг 9 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

21 цаг 9 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин