Жагсагчид Хонгконгийн аялал жуулчлалд хохирол учруулж байна

2019-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонгконгод гэмт этгээдийг эргүүлэн өгөх  хуулийг шинэчлэх төслийг эсэргүүцсэн олон нийтийг хамарсан жагсаал хэдэн долоо хоногийн өмнөөс өрнөсөн билээ. Өнөөг хүртэл үргэлжилж байгаа жагсаалын улмаас  тус арлын тусгай жижиглэн худалдаа болон аялал жуулчлалын салбар алдагдалд ороод байгаа аж. Энэ арлын эрх баригчид Хонгконгийн эдийн засгийн хувьд чухал салбар болох энэ хоёр салбарт жагсаал,маргаан дэгдсэнээс хойшхи хугацаанд мэдэгдэхүйц хохирол учраад байгаа гэж мэдээлжээ. Эсэргүүцлийн жагсаал өрнөх болсон шалтгаан нь гэмт этгээдийг шилжүүлэн өгөх хуулийг Хонгконгийн эрх баригчид олон долоо хоногоор хойшлуулсан ч жагсаал үргэлжилсэн хэвээр байгаа юм. Түүнчлэн энэ арлын оршин суугчид болон Хонгконгт амьдардаггүй иргэдийн  зүгээс  энэ өөрчлөлтийн  жинхэнэ зорилгыг шүүмжилсээр байна. Тусгай захиргааны энэ бүсийн эрх баригчид гаргасан мэдэгдэлдээ өнгөрсөн зургадугаар сард жижиглэн худалдаа эрхлэгчдийн худалдааны нийт орлого хагас жилд 6.7 хувиар буурсныг онцолжээ. Худалдан авагчид эд бараа, хүнсэндээ илүү их гамтай байх болсонтой холбоотой гэж мэдээлсэн байна. Харин  Хонгконгт өнгөрсөн сард 5.14 мянган жуулчин ирсэн нь өмнөх сарынхтай харьцуулахад 770 мянгаар буурсан гэж арлын аялал жуулчлалын албанаас мэдээлжээ. БНХАУ-ын тусгай захиргааны бүс нутагт жилийн эхний таван сард тогтмол жуулчид хүлээж авдаг. Харин үймээн самуун эхэлснээс хойш аюулгүй байдалд санаа зовох асуудал нэмэгдсэн. Аялал жуулчлалын энэ салбар уналтад орсон гэж Хонгконгийн аялал жуулчлалын холбооны гишүүн Жиу Си Вин ярьсан байна. Мөн  жижиг худалдаа болон чөлөөт үйлдвэрлэл эрхлэгчид эдийн засгийн салбарт тохиолдож байгаа асуудалд санаа зовж байгаагаа арлын эрх баригчдад илэрхийлжээ. Хэрэв эсэргүүцлийн хөдөлгөөн жагсаал үргэлжилбэл аялал жуулчлалтай холбоотой ихэнх салбар тухайлбал, жижиглэн худалдаа болон зочид буудлын салбар хохирно. Түүнчлэн Хонгконгийн эдийн засгийн ерөнхий байдал уналтад орно гэж Жиу Ви Син орон нутгийн хэвлэлийнхэнд ярьжээ. Энэ жагсаал эхэлснээс хойш арлын эрх баригчид үүнийг буруушааснаас гадна ХонгЫконгийн тайван байдлыг үймүүлсэн үймээн таригчдыг хуулийн дагуу шийтгэнэ гэж мэдэгдсэн байна. Өчигдөр болсон жагсаалын үеэр Хонгконгийн цагдаагийнхан жагсаалд оролцсон 20 гаруй хүнийг баривчилжээ. Түүнчлэн БНХАУ-ын эрх баригчид Хонгконгийн эрх баригчдыг хуулийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн  энэ тусгай захиргааны аралд сөрөг хүчнийхний үүсгэсэн нөхцөл байдлаас нэг улс, хоёр системийг хамгаална гэж мэдэгдсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.5  ДАВАА  №154  (6121)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

12 цаг 8 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 59 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

14 цаг 12 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 17 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 22 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

21 цаг 9 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

21 цаг 9 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин