АНУ Ираны Гадаад хэргийн сайдад хориг тавив

2019-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА АНУ-ын Сангийн яамнаас Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифын эсрэг хориг арга хэмжээ авсан талаар ВВС мэдээллээ. Ингэхдээ ноён Зарифын АНУ дахь аливаа хөрөнгийг битүүмжлэх бөгөөд АНУ-аас эдгээр хөрөнгийг удирдах эрхийг нь “царцаасан” байна. Сангийн сайд Стивен Мнучин “Жавад Зариф нь Ираны Дээд удирдагчийн балмад тунхаглалыг хэрэгжүүлж байна” гэж мэдэгдсэн юм. Ноён Зариф өөрийн твиттер хуудастаа “АНУ миний эсрэг хориг авч хэрэгжүүлсэн нь тунхаглалыг өөрсдөд нь аюултай гэж үзсэнийх юм. “АНУ намайг онилсны шалтгаан нь би дэлхий дахинд Ираныг төлөөлж буй хүн. Энэ тийм чухал зүйл гэж үү. Хэрэгжүүлсэн арга хэмжээ нь надад болон миний гэр бүлд огтхон ч нөлөөлөхгүй. Учир нь надад Иранаас өөр газарт ашиг сонирхол болон хөрөнгө байхгүй. Намайг энэ тунхаглалд заналхийлнэ гэж үзсэнд баярлалаа” гэж жиргэсэн байлаа. Иран болон АНУ-ын хоорондын харилцаа 2015 оноос хойш ихэд хурцадмал байдалд орсон юм. Учир нь Ираны цөмийн үйл ажиллагааг хязгаарлахаар АНУ байнга оролдлого хийдэг нь үүнийг улам ч дэвэргэжээ. Сүүлийн үед ийнхүү өрнөсөөр буй хориг арга хэмжээ болон санаа зовоосон үйл явдлууд нь Персийн буланд цэргийн хүчний мөргөлдөөн болох вий гэсэн айдсыг бас бий болгоод байна. Өчигдөр АНУ ОХУ, Хятад болон Европын улс орнуудыг Ирантай хийх иргэний цөмийн хамтын ажиллагааны хэлцлээс үргэлжлүүлэн чөлөөлөхөө мэдэгдсэн юм. Цагаан ордны аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон “Хэлцлээс чөлөөлөх хугацааг 90 хоногоор сунгасан. Бид энэ цөмийн үйл ажиллагааг ойроос ажиглаж байна” гэжээ. Ноён Мнучины тайлбарлаж буйгаар ноён Зариф нь Ираны дэглэмийг дэлхий дахинд төлөөлж буй хамгийн чухал хүн юм. “АНУ өөрийн үйлдлээрээ Ираны дэглэм, өнөөгийн шинж төлөв нь хүлээж авах боломжгүй хэмжээнд хүрсэн гэдгийг тод томруунаар илэрхийлсэн мессеж юм. Энэ цаг үед Ираны дэглэм нь Ираны иргэдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг хориглож, улмаар Гадаад хэргийн сайд Жавад Зариф нь энэ дэглэмийг дэлхий дахинд ухуулан сурталчилж, буруу мэдээлэл дамжуулж байна” гэж ноён Мнучин хэлжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.2  БААСАН  №153  (6120)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

12 цаг 3 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 54 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

14 цаг 7 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 12 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 17 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

21 цаг 4 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

21 цаг 4 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин