Америкт 100 сая иргэний дансны мэдээллийг хакерджээ

2019-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА АНУ-ын санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “Capital One” фирмийн сүлжээнд нэвтэрсэн хакерын дайралтын үеэр 106 сая америкчуудын хувийн мэдээлэл алдагдсан талаар ВВС мэдээллээ. Өнгөрсөн даваа гаригт хакерыг баривчилсны дараа тус фирмээс энэ мэдээллийг олонд зарласан юм. “Capital One” фирмээс мэдээлж буйгаар үйлчлүүлэгчдийнх нь нэр, хаяг, утасны дугаар болон зээлийн картны бүтээгдэхүүний талаарх тайланг гэмт хэрэгтнүүд гартаа оруулсан байжээ. Гэсэн ч тэд үйлчлүүлэгчдийн зээлийн картын дансны дугаарт нэвтэрч чадаагүй аж. “Capital One” бол АНУ-д үйл ажиллагаа явуулдаг зээлийн карт гаргагч томоохон байгууллага юм. Тус фирмийн мэдэгдэлд дурдсанаар 100 сая америкчууд болон Канадын зургаан сая хүний мэдээлэл алдагдсан байна. Түүнчлэн нийгмийн хамгааллын 140 мянган тоо баримт, АНУ дахь банкны дансны 80 мянган дугаарыг хакерууд илрүүлсэн байжээ. Канадад нэг сая орчим нийгмийн даатгалын дугаар тус фирмийн үйл ажиллагаанд нэгдсэн байдаг аж. Хакерыг энэ сарын 19-нд илрүүлсэн аж. “Capital One”-ээс “Хакер нь компанийн дэд бүтцийг сайн мэддэг байсны дээр нэвтрэх аргаа эртнээс боловсруулсан байсан” гэжээ. Хэрэглэгчдийн нэр, төрсөн огноог олж мэдсэний дээр зээлийн оноо, хязгаар, тэнцэл, төлбөрийн түүх болон холбоо барих мэдээллийг ч олзолсон байжээ. Тус фирмийн мэдэгдэж буйгаар энэ гэмт хэрэг нь луйврын шинж чанартай биш байсан боловч мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэхээр болсон байна. Иймд компанийн зүгээс халдлагад өртсөн хүмүүст зээлийн мониторинг болон аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээг үзүүлэхээр болжээ. Компанийн ерөнхийлөгч Ричард Фэйрбанк “Гэмт хэрэгтэн баригдсанд баяртай байна. Гэсэн ч болсон үйл явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлье. Болсон бүх зүйлд уучлалт хүсэхийн хамт бүх зүйлийг эргээд хэвэнд нь оруулна гэдгээ амлая” гэжээ. АНУ-ын Хууль зүйн яамнаас тус гэмт хэрэгтэн нь Сиэтл хотын технологийн компанийн программ хангамжийн инженер мэргэжилтэй нэгэн байсныг батлаад байна. Түүнийг Пэйж Томсон гэдэг бөгөөд 33 настай.  Хуулийн байцаалт маргааш эхлэх аж. Тэрээр хамгийн ихдээ таван жилийн хорих ял болон 250 мянган ам.долларын торгууль хүлээх төлөвтэй байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.31  ЛХАГВА  №151  (6118)  
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 51 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 42 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

13 цаг 55 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 0 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 5 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 52 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 52 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин