Борис Жонсон Засгийн газрын гишүүдтэйгээ анхны уулзалтаа хийв

2019-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГ Их Британийн шинэ Ерөнхий сайд парламентад хандан үг хэлэхээсээ өмнө өөрийн кабинетийн гишүүдтэй анхны уулзалтаа хийсэн талаар ВВС мэдээллээ. Өчигдөр тэрээр БРЕКСИТ-д гүйцэтгэж байсан голлох албан үүргээ шилжүүлэн өгсөн байна. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Доминик Рааб болон Прити Пател нар Гадаад хэргийн болон Дотоод хэргийн яамдыг тус тусдаа толгойлохоор болжээ. Тэгвэл Сажид Жавид Канцеллороор томилогдсон байна. Засгийн газрын бусад томилгоог дор жагсаасан байна. Үүнд:
  • Стивен Баркли: БРЕКСИТ-ийн нарийн бичгийн дарга
  • Майкл Гоу: Британийн Ланкастер мужийн Дачи улсын Канцлер
  • Бен Уалланс: Батлан хамгаалахын сайд
  • Лиз Трасс: Олон улсын худалдааны сайд
  • Матт Ханкок: Эрүүл мэндийн сайд
  • Гавин Уиллиамсон: Боловсролын сайд
  • Ники Морган: Соёлын сайд
  • Андре Лийдсом: Бизнесийн салбар эрхэлсэн сайд
  • Амбер Радд: Хөдөлмөр, тэтгэмж, тэтгэвэр эрхэлсэн сайд
  • Жэкоб Рийз Могг: Нийтлэг үйлчилгээний газрын тэргүүн
Энэ томилгооны үеэр ноён Рийз Могг Засгийн газарт орохоос татгалзаж байсан юм. Тэрээр ITV телевизэд өгсөн ярилцлагадаа “Шинэ Засгийн газар аравдугаар сард дуусгавар болох товлосон хугацаанд хэдийнэ бэлтгэсэн хүмүүсийг сонгосон байна. Иймд засагт өөр баг хэрэгтэй” гэжээ. Их Британи өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд Европын холбоог орхихоор төлөвлөж байсан ч энэ хугацаа аравдугаар сарын 31 болон хойшилсон юм. Учир нь парламентын гишүүд хатагтай Мэй-ийн БРЕКСИТ-ийн саналыг гурвантаа хойшлуулсан билээ. Ноён Б.Жонсоны шинэ кабинетэд суудалтай 17 гишүүн хатагтай Мэй-ийн засаглалын үед засгаас буусан, эсвэл тушаал буурсан хүмүүс аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.26  БААСАН  №148  (6115)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 58 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 49 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

14 цаг 2 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 7 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 12 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 59 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 59 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин