АНУ цагаачдыг хөөх хатуу хөтөлбөр хэрэгжүүлнэ

2019-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА АНУ-ын Засгийн газар цагаачдыг хөөн гаргах шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо танилцуулсныг ВВС уламжлав. Энэ шинэ хөтөлбөр нь цагаачдын шүүхээр дамжилгүй тухайн иргэдийг газар нутгаасаа албадан гаргах түргэвчилсэн үйл ажиллагаа байх аж. Шинэ журмаар бичиг баримтын бүртгэлгүй цагаач иргэд нь АНУ-д хоёр жилээс дээш хугацаагаар амьдрах эрхээ аваагүй бол албадан хөөгдөх юм. Журмыг өчигдрөөс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд улс орон даяар хэрэгжих юм байна. Гэсэн хэдий ч Америкийн иргэний эрх чөлөөний холбооноос үүнийг шүүхийн бодлогын эсрэг сорилт болж байна хэмээжээ. Мексикийн хилийн ойролцоох нутаг дэвсгэрүүдэд үүсээд буй нөхцөл байдал нь цагаачдын энэхүү бодлогыг хэрэгжүүлэх шалтгаан болжээ. АНУ-ын Эх газрын хамгаалалтын албаны Нарийн бичгийн дарга Кевин Макалийнэн “Энэхүү хөтөлбөрийн дүнд хил дээрх ачаалал болоод багтаамж ямар нэг хэмжээгээр хөнгөвчлөхөд нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна энэ нь цаашид гарах  цагаачлалтай холбоотой хямралыг намжаах чухал алхам юм” гэжээ. Шинжээчдийн дүгнэж буйгаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын 2020 оны сонгуульд дахин ялалт байгуулахад нь чухал үүрэгтэй зүйл бол цагаачлалын асуудал бөгөөд үүнд тэрээр хатуу чиг шугам баримтлах төлөвлөгөөтэй байгаа аж. Өмнө нь хилээс 160 км-ийн доторх зайд баривчлагдсан цагаач иргэд АНУ-д хоёр долоо хоногоос богино хугацаанд оршин суусан нь нотлогдвол яаралтай албадан хөөгддөг байжээ. Харин хоёр долоо хоногоос дээш хугацаанд эрх чөлөөний улсад оршин суусан нь батлагдсан тохиолдолд шүүхээр асуудлаа шийдүүлэх эрхтэй болдог байв. Гэвч шинэ журмаар тухайн хүн хаанаас баривчлагдсан болон ямар хугацаагаар АНУ-д оршин сууснаас үл хамаарахын дээр, хуулийн байгууллага, өмгөөлөгчтэй холбогдох эрхгүйгээр түргэвчилсэн байдлаар нутаг буцаагдах юм. Эх газрын хамгаалалтын албанаас өгч буй мэдээллээр энэ шинэ журам нь хууль бус цагаачдыг илрүүлж, нутагт нь буцаах үр дүнтэй арга байх бололтой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.24  ЛХАГВА  №146  (6113)  
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

12 цаг 2 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 53 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

14 цаг 6 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 11 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 16 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

21 цаг 3 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

21 цаг 3 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин