Хүүхдээ вакцинд хамруулаагүй гэр бүл торгуулна

2019-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГ Германы Засгийн газраас сургуулийн насны бүх хүүхдийг вакцинд заавал хамруулах шийдвэрээ дахин хэрэгжүүлэхээр болсныг CNN уламжлав. Хүүхдээ вакцинд хамруулахаас татгалзсан болон орхигдуулсан гэр бүлийг өндөр хэмжээний торгуулиар шийтгэх тухай хуулийн төслийг Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж байна. Энэ төсөл ёсоор бүх хүүхдийг цэцэрлэг болон сургуульд орохоос нь өмнө хийлгэх ёстой бүх вакцинд заавал хамруулах ёстой аж. Германы парламент энэ хуулийн төслийг баталбал гэр бүлүүд хүүхдээ вакцинд хамруулсан талаарх нотолгоогоо бүрдүүлэх ёстой бөгөөд хууль зөрчвөл 2500 евро буюу 2800 ам.долларын торгуульд унах юм. “Хүүхэд цэцэрлэг, сургууль, эсвэл асрагчаар асруулдаг байхаас үл хамааран бид бүх хүүхдийг улаан бурхан, улаанууд зэрэг өвчний халдвараас хамгаалахыг хүсч байна” гэж Германы Эрүүл мэндийн сайд Женс Спан мэдэгдэлдээ дурджээ. Европын халдварт өвчнөөс сэргийлэх төвийн мэдээллээр тус тивд өнгөрсөн оны 2-3 дугаар сард дээрх өвчний халдварын хамгийн өндөр тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өвдсөн хүний тоо 651-д хүрсэн байна. Германы Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр өнгөрсөн сарын дунд үед энэ өвчний халдвар Герман улсад 429 тохиолдлоор бүртгэгдсэн бөгөөд энэ тоо өсөх хандлагатай байгаа аж. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 33 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 24 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

13 цаг 37 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

13 цаг 42 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

13 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 34 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 34 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин