Энэтхэгт 1800 гаруй муж усанд автжээ

2019-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Борооны улирал Энэтхэгт эхэлсэн нь гурван сая хүнийг гэр орноосоо дайжиж, хойд болоод өмнөд зүгт нүүн суурьшихад хүргэсэн талаар ВВС мэдээлж байна. Балба, Бангладеш, Энэтхэгт хар салхи болон үерийн гамшиг нүүрлэж, хэдийнэ 130 хүн амиа алдсан мэдээтэй байна. Балбад аадар борооны улмаас хамгийн багадаа 67 хүн орон гэрээ орхисон хэмээн цагдаагийн хэлтсээс нь мэдэгджээ. Түүнчлэн 30 хүн сураггүй болжээ. Бангладешт их борооны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо өсч байгаа. Дүрвэгсдийн лагерт оршин суугчид хоргодож байна. Ойрын өдрүүдэд цаг агаар улам дордоно хэмээн албаны хүмүүс анхааруулсаар байгаа аж. Энэтхэг, Хятад, Бангладешийн гол, мөрөнд цутгадаг Брахмапутра гол үерлэсний улмаас Энэтхэгийн өмнөд зүгийн 1800 гаруй муж усанд автсан талаар "Ройтерс" агентлаг өнгөрсөн даваа гаригт мэдээлсэн байна. Энэтхэгийн хойд мужийн улс болох Бихарт хоёр сая орчим хүн нүүж очсон талаар Засгийн газраас нь уламжилжээ. Тэгвэл тус улсын Ассам мужид 1.7 сая хүний орон гэр усанд автсан байна. Бангладешт өнгөрсөн долоо хоногт хамгийн багадаа 29 хүн энэ гамшгийн улмаас амиа алджээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.17  ЛХАГВА  №141  (6108)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

12 цаг 4 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 55 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

14 цаг 8 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 13 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 18 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

21 цаг 5 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

21 цаг 5 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин