Ц.Цолмон: Эрдэс баялгийн салбарыг хувийн компаниудад даатгаж болохгүй

2013-11-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого гэсэн УИХ-ын тогтоолын төслийг та бүхэн хэлэлцэж байна. Ялангуяа, тогтоолын төслийг та хариуцан ажиллаж байгаа байх аа. Энэ бодлогын бичиг баримтыг батлавал эрдэс баялгийн салбар хөгжинө гэж харж байна уу?

-Эрдэс баялгийн салбарт баримтлах төрийн бодлогын баримт бичгийг УИХ-аар хэлэлцэж байна.

Өнөөдрийн байдлаар эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаанд төр болон хувийн компаниуд оролцож байна.Хувийн компани дотроо гадаад, дотоодын гэж ялгаатай. Бас төрийн бус байгууллагууд, иргэд ч оролцож байна. Энэ оролцогч нарын эрх ашиг, үүргийг тодорхойлж, үндэс­ний аюулгүй байдалд харшлахгүй, эрх ашгийг нь хангахад зориулсан бодлого хэрэгтэй. Мэдээж бодло­гын гол зорилго нь монголчууд нөөц баялгаа ашиглаад сайхан амьдрах бололцоог бүрдүүлэх юм. Ажлын хэсгийнхэн энэ асуудлыг хэлэлцэж байхад хоёр асуудал гарсан. Нэг хэсэг нь төрийн оролцоог багасгая гэсэн санал. Нөгөөх нь хувийн компанийн оролцоог нэмэгдүүлье гэж. Өнөөгийн  нөхцөлд монголчууд цөөхөн хүн амтай, баялаг ихтэй улс учраас гадны сонирхогчид олон бий. Үүнийг зохицуулж үндэсний эрх ашгийг хангах гэдэг үүднээс нь төрийн оролцоо тодорхой, үр дүнтэй байх ёстой. Тэгээд ч үндэсний аж ахуйн нэгж дотор гадаадын компаниудтай энэ зэрэгцээд өрсөлдөөд явах чадвар байхгүй. Энэ салбарыг  хувийн ком­панид найдаад даатгавал  Монголын хувийн хэвшил зуучлагч төдий л байна. Тодруулбал, лицензээ аваад гадныханд өгөх л чадвар харагдаж байгаа юм. Өөрсдөө бие даан үйл ажиллагаа явуулах чадвар нь бүрдээгүй байна. Ийм л учраас энэ салбарыг төр өөрөө зохицуулж өгөх ёстой. Төрийн оролцоог үгүйсгэж байгаа хүмүүст би нэг зүйл хэлж байгаа.  Хэрэв Монголын хүн ам 30 эсвэл 300 сая байсан бол төрийн оролцоог багасгая, хумья гэж ярьж болно. Гэтэл  гуравхан сая хүн амтай, арвин баялагтай улс гэх утгаар нь  гадны сонирхол, шунал зэрэг төвлөрсөн энэ үед төр, засгаа үгүйсгэж болохгүй.

-УИХ дахь “Шударга ёс” бүлгийн зүгээс эрдэс баялгийн салбарт хайгаад олборлодог байхаас илүүтэй нөөцөлдөг систем рүү шилжих ёстой гэсэн байр суурьтай байсан?

-Засгийн газраас оруулж ирсэн төсөлд ми­ний нэг санаачлага багтсан. Энэ нь эрдэс баялгийн тодорхой хэсгийг хойч үедээ нөөцлөн хадгалах ёстой гэсэн санаа. Гэхдээ энэ саналаа санаанд хүртлээ дэлгэрүүлж чадаагүй. Ямар ч байсан Монголын төрт нөөцлөн хадгалах бодлого байх ёстой гэж оруулж чадсан нь амжилт юм.

-Монголчууд нөөцлөн хадгалах боломжтой орон мөн үү. Эдийн засаг хямрахаар ашиглана, ухна гэж хэлэх байх?

-Үүнд хоёр хандлага бий. Нэгдүгээрт, эрдэс баялаг ихээр олдвол гадна, дотныхонтой нийлээд  ашиглаад явъя гэсэн нэг хандлага. Харин бидний санаа зовоож буй зүйл гэвэл цухайсан болгоныг нь ухаад зараад байх шаардлагагүй гэдэг суурь зарчим юм. Нөгөө талаас энэ суурь зарчим нь Олон улсын валютын сангийн Монгол Улсын эдийн засгийн талаар хийж байгаа дүгнэлттэй таарч байгаа юм. Олон улсын валютын сан юу гэж үзэв гэхээр ийм байна. Эдийн засгийн өндөр өсөлт олон жил үргэлжилвэл Монголын эдийн засгийг хэтэрхий эмзэг болно гэж. Өөрөөр хэлбэл, өсөлтийн дээд амжилт тогтоох гэж байдаг бүхнээ ашиглах шаардлагагүй. Монгол Улс хурдан биш зугуухан байдлаар хөгжих нь хамгийн баталгаатай. Энэ талаасаа нөөц баялгаа ашиглахын тулд цухуйсан бүрийг ашиглах биш бодлого төлөвлөгөө, эрэмбэ дараалалтай явах ёстой гэж үзэж байгаа юм. Ингэлээ гээд хувийн хэвшлийн эсрэг байгаа юм биш. Өнөөгийн хувийн хэвшлийн төвшин, чад­вар нь гадаадын үндэстэн дамнасан компанитай өрсөлдөх чадваргүй. Улмаар тэдний гар хөлж болж зуучлах төвшинд байгаа учраас төрийн оролцоог илүү нэмэгдүүлэх нь зөв. Харин хувийн хэвшлийг өсч торнисны дараа төрийн оролцоог багасгах талаар ярьж болно.

-Энэ бодлогын бичиг баримт дэндүү ерөнхий байдлаар гарах нь гэсэн шүүмжлэл бий?

-Ерөнхий гарч байгаа нь үнэн. Шаардлага нь ч тийм байна. Цаашдаа үйл ажиллагаа гүнзгийрээд ирэхэд нь эрдэс баялгийн төрлөөр төрийн бодлого гарах ёстой. Тухайлбал, алтны бизнесийн бүх онцлогийг баримт бичигт тусгаж чадахгүй байгаа учраас хойшдоо эрчим хүч, металл гэж ангилж тус тусад нь бодлого гаргах ёстой.

-Эрдэс баялгийн салбарт баримтлах төрийн бодлогын хажуугаар Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл хэлэлцэж байна. МАН-ынхан энэ төслийг ил тод гэхээс илүү Алтны хяналтын тухай хууль болгон өөрчлөх ёстой гэх юм билээ?

-Энэ тухай хоёр төсөл бий. Нэгдүгээрт, Алтны худалдааг ил тод болгох. Нөгөөх нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж. Миний хувьд алтны худалдааг чөлөөтэй, цэгцтэй болгохыг нь дэмжиж байгаа. Харин алтны роялтийг 2.5 болгож багасгах санааг бол хэзээ ч дэмжихгүй. Яагаад гэвэл алтны роялтийн татвар 5-10 хувь байх нь дэлхий нийтийн жишиг. Тэр жишиг дүнг  түр хугацаагаар өөрчилж багасгаад байх шаардлагагүй.  Зарим хүн энэ төслийг гадны хөрөнгө оруулалттай томоохон орд газрыг эзэмшсэн компанийн лоббигоор хийж байна гэж шүүмжлэх юм билээ. Ийм хардлага төрүүлэх нөхцөл харагдаж байгаа учраас шүүмжлэх нь аргагүй биз. Ер нь алтны роялтийг таван жилийн дараа өөрчилнө гэхээс илүү тогтвортой байдлыг нь хангах ёстой. Тогтвортой байлгана гэж Хөрөнгө оруулалтын тухай хууль хүртэл баталсан биз дээ. Тэгсэн атлаа дараагийн батлах хуулиа гурав, таван жилийн дараа өөрчилнө гэж оруулж байгаа нь тийм оновчтой биш байна.

-Та байнгын хорооны хуралдаан дээр Алтны ил тод байдлыг бүрдүүлэхээс илүү нууцлалыг нь хангах ёстой гэж хэлсэн. Үүнийгээ тайлбарлаач?

- Хэн, хэзээ алт тушаасан нь нууц байх ёстой. Нэг иргэн алт тушаалаа гээд зарлаад байвал тэр хүний аюулгүй байдал бас алдагдах нөхцөл үүсч болох юм. Энэ бүхнээс үүдээд олж авсан бага сага алтаа нөгөө л нэг гадаадын ченжэд тушаах нь түүнд илүү амар болно шүү дээ. Хэрэв Монголбанкинд тушаадаг болохыг хүсч байгаа юм бол нууцлалыг хамгаалах тусгай шаардлага оруулах нь зөв. Ер нь алтны худалдааг цэгцлэх нь зөв.  УИХ-ын гишүүдийн шаардаж байгаа өөр онцлог зүйл гэвэл алт олборлочихоод тушаахгүй байгаа компаниудыг нэрлэх тухай юм. Хоёрдугаарт, алтны бизнесийг шударгаар хийж байгаа компанийг бас ил зарлах ёстой. Мэдээж өнөөдөр хувийн компаниуд алтны бизнесийг ном журмынх нь дагуу хийж чадахгүй байгаа. Энэ утгаар нь өөрчилж журамлах нь зүйтэй гэж хэлнэ. Ялангуяа, төрийн оролцоотой хувийн компани байгуулж ажиллуулах шаардлага бий гэж харж байна.

-Хэл бичгийн эрдэмтэн, судлаачид  Цагаан толгойн 35 үсгийн дөрвийг нь гээх эсэхийг судалж суугаа гэнэ. Та бас саяхан “Номноо” гээд зөв бичих дүрмийн санал гаргаж байсан. Таны санал дөрвөн үсэг гээх санаатай адилхан гэж ойлгож болох уу?

-Дөрвөн үсэг хасъя гэх  санал миний гаргаж тавьсан дүрмийн саналтай ямар ч холбоогүй. Минийх бол крилл үсгийг латинд хөрвүүлэн бичихдээ нэгдсэн байх ёстой гэсэн санал юм. Өнөөдөр хүн бүр гар утсаараа мессеж бичихдээ крилл үсгийг латин үсгээр орлуулан харилцаж байна. Харилцахдаа хүн бүр олон янзын хувилбараар бичнэ. Тухайбал, Ө эсвэл Ү үсгийг дураараа бичих жишээтэй. Үүнийг л цэгцэлж нэг мөр болгоё гэсэн санал гаргасан юм. Ө үсгийг цөмөөрөө ижил бичье. Ш үсгийг ижил бичье гэсэн санал. Энэ саналын гол зарчим нь латин 26 үсгийн бүгдийг нь ашиглах ёстой гэж үзэж байна. Нөгөө талаар крилл үсгийг латинаар тэмдэглэх стандарт гэж бий.  Харамсалтай нь, тэр стандартыг монголчууд хэрэглэдэггүй. Энэ зарчмыг маань  крилл үсгийн дөрвөн үсгийг хасъя гэсэн саналтай холиод байгаа юм билээ.

-Тэгвэл дөрвөн үсэг хасах эсэх тухай тэр саналыг дэмжиж байгаа юу?

-Дэмжихгүй.

-Мессежийн харил­цаанаас гадна интернэт дэх харилцаанд таны энэ санал хэрэгжих ёстой байх?

- Бусад орон технологийн салбартаа латин үсэг рүү шилжүүлэхгүйгээр орос нь орос, хятад нь хятад руугаа шилжүүлээд явчихдаг. Монголын хувьд цөөхөн хүнтэй зах зээлд заавал тэгж бүх компьютерийг өөрчлөөд байх шаардлагагүй. Зөв­хөн гаргасан саналын маань дагуу бичихэд болно.

-Таны энэ саналыг хэрэгжүүлэх боломжтой болов уу. Хэрэгжүүлж байна уу гээд хүн бүрийн мессежийг уншилтай биш?

-Боломжтой гэж үзвэл хэрэгжиж болно. Хүний утсан харилцааг шалгах шаардлага байхгүй.

 

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 41 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 32 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 45 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

5 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

5 цаг 55 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 42 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 42 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 31 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин