Д.Мөнхтуяа: Шүүхэд сэтгэлгээний шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой

2013-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

М.ЦЭЦЭГ

Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа манай энэ удаагийн зочин. Түүнтэй шүүхийн шинэчлэлийн талаар ярилцлаа.

 

-Шинээр батлагдаад хэрэгжиж буй шүүхийн багц хуулиар шүүхийн бүтэц, зохион байгуулалт нэлээд өөрчлөгдлөө. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Шүүхийн бүтэц, зохион байгуулалтын нэлээд олон асуудлыг шинээр батлагдсан шүүхийн багц хуулиуд хөнд­лөө. Шүүхүүд тойр­гийн системд орж, үүнтэй холбоотойгоор шүүгч нарын тоо нэмэгдсэн, шүүхийн захиргааны удирдлага бие даасан бүт­цээр ажиллах болсон зэрэг нь өмнө хийж бай­гаа­гүй томоохон шинэч­лэл гарцаагүй мөн.

Үүнээс гадна иргэ­дийн төлөөлөгчийн орол­цоо, үүргийг нэмэгдүүлж, шийдвэр гаргахад ир­гэ­дийн төлөөлөгч шүүг­чийн нэгэн адил эрхтэй оролцох болсон нь шүүн таслах ажиллагааны шинэ зарчмыг бий бол­госон, агуулга мөн чанарын хувьд их чухал өөрчлөлт юм.Ийм суурь шинжтэй өөрчлөлтөөс гадна бидний процессын гэж ярьдаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар өөрчлөх шаард­лагатай болон зохион байгуулалтын шинжтэй жижиг асуудлууд ч бий.

-Зохион байгуулалтын ямар асуудлууд байна вэ. Энэ тухай илүү тодруулна уу?

-Их энгийн асуудлаас эхэлье. Мөн чанараараа шүүх бол төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээний нэг төрөл.  Ажил, амьдралд нь ямар нэг асуудал гарч түүнийгээ өөрөө шийдвэрлэх боломжгүй болсон, эсхүл тухайн асуудлыг өөрөө шийдвэрлэх эрхийг хуулиар олгоогүйн улмаас хүмүүс шүүхэд ханддаг. Тэгэхээр шүүхийн үйл ажиллагаа нь тэртэй, тэргүй асуудалтай байгаа хүмүүст нэмж түвэг, чирэгдэл учруулахгүйгээр зохион байгуулагдсан байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Жишээ нь, Сингапурт “night court” буюу ажлын бус цагаар ажилладаг шүүх байна. Гэр бүлээ цуцлуулахын тулд ажлаасаа чөлөө авч, цалингаасаа хасуулах нь тухайн хүний хувьд таатай асуудал биш.  Үүнийг “ойлгосон” төр тухайн хүний эрх ашгийг бодолцож ажил тарсны дараа шүүхийн үйлчилгээг авах боломжийг олгож байна. Мөн шүүхийн үйл ажиллагааг иргэдэд илүү хялбар, дөхөмтэй болгох “e-litigation” буюу цахим зарга хийх боломж бий болжээ. Өргөдөл хүсэлт хүлээж авахаас эхлээд гэрч, шинжээч, орчуулагчийг шүүх хуралд заавал биеэр байлцуулахгүйгээр “Skype” үйлчилгээг ашиглаад цахим хэлбэрээр тайлбар, мэдүүлэг авах, орчуулга хийлгэх гэх мэтээр хялбарчилж байна.

Хамгийн наад зах нь ямар ч тохиолдолд шүүхийн үүдээр хүн орж ирээд л өөрт шаардлагатай эрх зүйн анхан шатны үнэ төлбөргүй туслалцаа авах боломжийг шүүх бүрт бий болгох шаардлагатай. Үүнийг “pro bono” буюу үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх хуульчид, оюутнуудын үйл ажиллагааг зөв зохион байгуулснаар хийх боломжтой байх жишээтэй.

Орчин үед олон нийтийн зүгээс шүүхийг ойлгож, хүлээж авах хандлага их өөрчлөгджээ. Шүүгч, шүүхийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага өндөрсөж, бусад улс орнуудын төвшинтэй харьцуулж, дүгнэлт хийх боломж нэмэгдэхийн хэрээр илүү хүртээмжтэй, илүү чанартай шүүхийн үйлчилгээг олон нийт хүсч байна. Энэ хэрэгцээ шаардлагад нийцүүлэх нь шүүхийн шинэчлэлийн нэг гол зорилго болно. Гэхдээ бүтэц зохион байгуулалтын эдгээр өөрчлөлтүүд нь шүүхийн шинэчлэлийн зөвхөн нэг тал нь. Нөгөө талд нь сэтгэлгээний шинэчлэл гэж зайлшгүй авч үзэх ёстой том асуудал байна.

-Сэтгэлгээний шинэчлэл гэж аль талыг нь хэлж байна. Шүүгчид эсвэл шүүхийг ойлгох иргэдийн хандлага уу. Дан ганц бүтэц, орон тоог өөрчилснөөр шинэчлэл болохгүй байх?

-Нийгмийн харилцаанд хүний оролцоогүйгээр хийгддэг өөрчлөлт, тэр тусмаа шинэчлэл гэж байхгүй. Тэгэхээр энэ хуульчлаад байгаа ухаалаг, үр дүнтэй бүтцийг хэн ажиллуулах вэ гэдэг нь их чухал юм. Гэхдээ сэтгэлгээний шинэчлэл гэдэг нь дан ганц шүүгч нарт хамаатай асуудал биш байна.  Юуны өмнө шүүх гэдэг бол хуульч, шүүгч нарт зориулагдаагүй гэдгийг агуулгын төвшинд хаа хаанаа ойлгох шаардлагатай юм. Дээр хэлсэн, шүүхийн үйл ажиллагаа нь олон нийтэд зориулагдсан тул тэд хэрэглэгч. Зах зээлийн зарчмаар бол хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй ажил, үйлчилгээ явуулбал удалгүй дампуурна. Гэтэл шүүхийн хувьд “энэ шүүх дэмий тул нөгөөдөхөөр нь үйлчлүүлье” гэсэн сонголт хийх боломж хэрэглэгчдэд нь байдаггүй, монополь шинжтэй тул олон нийт итгэхгүй байсан ч нөгөө мөн чанартаа “дампуурсан” шүүх засаглал хуулийн хүчээр оршин тогтноод байдаг. Шүүх “хараат бус, шударга” гэдэгт олон нийт итгэхгүй байгаа нь зөвхөн шүүхийн проблем биш. Энэ нь зөвхөн нийгмийн харилцаанд, иргэдэд нөлөөлөөд зогсохгүй улс орны эдийн засгийн суурь хөгжилд маш их сөрөг үр дагавартай.

“Австрали улс яагаад ингэж хөгжив гэвэл хүмүүс маш их хөрөнгө оруулсан. Энд шударга шүүх оршиж байгаа гэдэгт хүмүүс итгэсэн учраас хөрөнгө мөнгөө барьж ирсэн хэрэг” гэж нэг профессор ярьж байсан. Шүүх засаглал хүчирхэг, бие даасан байдлаа бүрэн хангаж байвал эдийн засгийн өсөлтөө дэмжиж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг байна. Өөрөөр хэлбэл, засаглал хуваах онолоор гурав хуваагдсан эрх мэдэл харилцан тэнцвэртэй, бие даасан байж сая улс орны хөгжлийн тулгын гурван чулуу болох нь. Тэгэхээр шүүхийн шинэчлэлийг зөвхөн шүүх, шүүгчдэд эсхүл шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдэд зориулагдаж байгаа мэтээр харах нь буруу юм.

-Шүүхийн шинэчлэ­лийг хийхэд нэлээд мөнгө зарцуулдаг болов уу. Шүүхийн төсөв ч нэмэгдсэн шүү дээ?

-Аливаа өөрчлөлт, шинэчлэл зардал шаардана. Орон гэртээ гэгээ оруулж обойгоо нэг солчихъё гэхэд л мөнгө санхүүгийн асуудал гарна шүү дээ. Бүхэл бүтэн засаглалын нэг төвшинд суурь шинэчлэл хийх гэж байгаа ийм тохиолдолд төсөв нэмэгдэхээс ч аргагүй юм. Шүүхийн төсвийг хэрхэн батлах нь УИХ-ын бүрэн эрхэд бий. Нэгэнт шийдвэр гаргагчид нь улстөрчид байдаг учраас нийгэмд аливаа ийм суурь өөрчлөлт, шинэчлэлтийг хийхэд улс төрийн хүсэл зориг байгаа эсэх нь чухал юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Шүүхийн тухай багц хуулийг УИХ баталсан нь шүүхийн шинэчлэлийг дэмжих улс төрийн хүсэл зориг байгаагийн илрэл гэж ойлгож байна. Тэгэхээр нэгэнт батлагдсан хуулийг хэрэгжүүлэх зорилгоор нэмэгдэж байгаа шүүхийн төсвийг УИХ хасч таналгүй батлах байх л даа.

-Шинэчлэлээ дагаад шүүгчдийн цалин ч нэмэгдсэн байх. Бас нэг сөрөг зүйл бий. Шүүгчид өндөр цалинтай ч авлигад өртдөг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Шүүгчийг авлига авахаас сэргийлж цалинг нь нэмж байгаа гэж ойлговол их буруу юм. Угаасаа авлигад өртөх “хүсэлтэй” хүнд бол хэдий их цалин байгаад ч нэмэргүй л дээ. Ер нь ямар ч тохиолдолд ажил хөдөлмөр хийж байгаа хүн авч байгаа цалингаараа энгийн төвшинд, байр, хоолондоо санаа зовох зүйлгүй амьдрах боломжтой, тийм хэмжээний цалин хөлс авах ёстой л гэж би боддог. Энэ үүднээс аваад үзвэл цалин нэмэх шаардлага төрийн албаныхны хувьд бүгдэд нь бий байх. Гэхдээ энэ удаад шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүгчдийн цалинг нэмэх гарцаагүй шаардлага байна.

Бид дээр сэтгэлгээний өөрчлөлт гэж нэлээд ярилаа. Шүүхийн шинэчлэлийг гардан хийгчид нь шүүгч нар байна гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Бүтэц зохион байгуулалтын шинэчлэлийг бол хууль гаргаад шийдэж болж байна. Гэтэл хүний сэтгэлгээ хууль гарснаар өөрчлөгдөж шинэчлэгдэхгүйд хамаг учир нь байна. Шүүгч нарын эгнээг сайн хуульчдаар нэмэгдүүлэх нь шүүхийн шинэчлэлийн хамгийн чухал хэсэг нь байх ёстой. Хуульч хэрэггүй нийгмийн салбар, аж ахуйн нэгж, үйл ажиллагаа гэж байхгүй учраас нийгэмд хуульчдын хэрэгцээ буурдаггүй. Би энд зөвхөн шаардлага хангасан хуульчдын тухай ярьж байгааг ойлгож байгаа байх. Нэг үгээр хэлбэл, сайн хуульч эрэлттэй бөгөөд үнэтэй байдаг. Шүүхэд сайн хуульчид хэрэгтэй байна. Энэ өрсөлдөөн дундаас сайн хуульчдыг яаж шүүгч болгох вэ.  Мэдээж чи хэдий сонирхолтой байсан ч өнөөдөр авч байгаа цалингаа гурав дахин буулгаад шүүгч болъё гээд ирэхгүй шүү дээ. Тэгэхээр цалинг өрсөлдөхүйц болговол хуульчдын дунд шүүгч болох өрсөлдөөн нэмэг­дэж, жинхэнээсээ бо­ловсон хүчний шинэчлэл хийгдэх боломжтой бол­но. Ер нь шүүхийн шинэчлэлийн гол асуудал нь чадвартай сайн шүүгч­тэй болох л асуудал шүү дээ.

-Шүүгчид өндөр цалин авдаг гэж олон нийт ойл­годог. Гэхдээ танай шүүгч­дийн ёс зүй ямар төвшинд байна гэж боддог вэ?

-Шүүгчийн ёс зүй нь авч байгаа цалинтайгаа холбогдохгүй. Өндөр цалин авбал илүү ёс зүйтэй байна гэсэн асуудал байхгүй. Ер нь ёс зүй бол хувь хүнд удаан хугацааны туршид төлөвшдөг зан суртахууны элемент учраас ерөөсөө өөрөө ёс зүйтэй, зөв төлөвшилтэй хүнийг л олох асуудал чухал юм.

Бусад орнуудын шүүгчээ шилж сонгодог туршлагаас үзэхэд нэгд “judge temperament” буюу тухайн хүний зан суртахуун нь шүүгчээр ажиллахад тохирох уу гэдгийг, хоёрт нь мэдлэг ур чадварыг нь хардаг байна. Мэдлэг ур чадвараа хүн дээшлүүлж чаддаг бол зан характераа санаснаараа өөрчлөөд байж чаддаггүй байна л даа. Тэгэхээр сайн хуульч байх нэг асуудал, “шүүгч зан чанар”-тай байх нь өөр асуудал болох нь..

Шүүхийн тухай багц хуулиар Хуульчдын холбоо байгуулагдаж, хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллага бий боллоо. Шинээр гарч байгаа Хуульчийн ёс зүйн дүрэм олон шинэлэг асуудлуудыг багтаасан. Ганц шүүгч гэлтгүй нийт хуульчийн ёс зүйн нийтлэг шаардлагыг өндөржүүлж байгаа нь туйлын зөв юм. Энэ тал дээр мэдэгдэхүйц ахиц гарах байх гэж найдаж байгаа.  

-Цаашид нэлээд ахиц, дэвшил гарах итгэл таны ярианаас төрлөө. Гэвч шүүхийн шийдвэрт иргэд сэтгэл дундуур байдаг шүү дээ?

-Шүүхийн тухай багц хуулиар шүүхийн шийдвэрийн чанарт нөлөөлөх хэд хэдэн чухал өөрчлөлт оруулсан. Юуны өмнө шийдвэр гаргахад иргэдийн төлөөлөгчийг шүүгчийн адил эрхтэй оролцуулах болсон явдал. Үүний гол санаа нь хуульчид, шүүгчид бус мэргэжлийн бус хүний нүдэнд уг асуудал хэрхэн харагдаж байгаа, яаж шийдвэл шударга ёсонд нийцэх талаар ердийн ухамсрын түвшинд санал бодлоо илэрхийлэх боломжийг хуульчилсан явдал юм.

Түүнчлэн шинэ хуулиар шүүхийн шийдвэр олон нийтэд ил болсон. Сонирхсон хэн боловч шүүхийн шийдвэрийн цахим санд хандсанаар шүүхийн шийдвэрийг уншиж сонирхох боломжтой юм. Бусад улс орнуудад өөр өөрийн чиглэлээр шүүхийн шийдвэрт анализ, дүгнэлт хийдэг мэргэшсэн судлаачид байдаг. Хуулийн сургуулийн оюутнуудад шүүхийн шийдвэрийг уншиж, ойлгох даалгавар их өгнө. Ялангуяа Дээд шүүхийн шийдвэр бүр маш том асуудлуудыг хагалж байдаг тул судалгааны чухал объект болдог. Манайд ч гэсэн удахгүй ийм тогтолцоо бий болох байх. Эндээс л шүүхийн шийдвэр хэр “ханатай” гарч байна вэ гэдэг нь харагдана даа. Түүнээс хэрэг маргаанаа шийдүүлсэн талууд бүгд шүүхийн шийдвэрт сэтгэл ханамжтай байх тохиолдол цөөн шүү дээ. Нэг нь баярлана, нөгөө нь гомдоно.

Нээлттэй болсон тул иргэд ч шүүхийн шийдвэрийг сонирхон унших боломжтой. Энэ бас л чухал. Мэргэжлийн бус хүн ойлгохооргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хууль хэрэглээний нарийн асуудлууд гарна л даа. Бусад ихэнх тохиолдолд шүүхийн шийдвэрийг  уг маргаанд оролцоогүй хөндлөнгийн хүн уншиж үзэхэд “аргагүй юм байна даа” гэж бодогдохоор байна гэдэг олон нийтийн зүгээс шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал алхам. Ер нь шүүхийн шийдвэр бол шүүхийн үйл ажиллагааны гол үнэлгээ, “сурталчилгааны” гол хэлбэр шүү дээ. Маргаж байгаа талуудын хувьд эцсийн шийдвэр л чухал болохоос бусад нь үнэндээ хуульчдын л сонирхох асуудал байдаг. 

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 25 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 16 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 29 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 34 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 39 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 26 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 26 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин