Г.Өнөрбаяр: Залуучууд дарга нарынхаа цүнхийг барьж гүйх хэрэггүй

2013-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ОЛДОХ

Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор МАН-ын XXVII Их хурлын төлөөлөгч, Бага хурлын гишүүн, Ерөнхий сайдын зөвлөх асан Г.Өнөрбаярыг урилаа.  Тэрээр гадаадад сурч байгаа бөгөөд намынхаа Их хуралд оролцохоор иржээ.

-“Шинэчилье” уриатай МАН-ын XXVII Их хурал нийгэмд багагүй хүлээлт үүсгэж эхэлсэн шигээ тийм ч үр дүнтэй болохгүй нь гэсэн шүүмжлэл хурлын үр дүн гарахаас өмнө гарч байсан. Хурлын ач холбогдлыг хэрхэн  дүгнэж байна?

-Юуны өмнө манай XXVII Их хурал шинэчилье биш “Урагшаа” гэсэн уриатай. Манай намын Их хурлаас Монголын нийгэм том шинэчлэлийг хүлээж байна. Бид тэр хүлээлтэд нь хариу өгөхөөр хуралдаж эхэллээ.

-МАН хурал болгоноороо шинэчлэл ярьдаг. Тэгээд шинэчлэгдэггүй гэдэг биз дээ?

-Манай нам түүхэндээ Онц их хурлаас гадна 27 дахь Их хурлаа хийж байна. Энэ бүх хурлаар шинэчлэлийн асуудлыг ярьж тодорхой шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Тийм учраас манай  нам, Монгол Улс  өнөөдрийг хүртэл хөгжиж дэвшиж ирсэн. XXVII  их  хурал ч ач холбогдол, шинэчлэлийн шийдвэрүүдээрээ өмнөх хурлуудаас дутахгүй.

-Үнэндээ бол танай Их хурлаас ард түмэн шинэ удирдлага, шинэ багийг л хүлээж байна шүү дээ?

-Шинэ хүн гарсан уу, үгүй юу гэдгээр шинэчлэл хийсэн, хийгээгүй гэсэн маргаан өрнүүлэх нь зохисгүй. Миний хувьд намын удирдлага шинэчлэгдэхээс гадна бодлогын болоод үзэл баримтлалын, нийгэмд үзүүлж буй манлайлал арга барилын, үйл ажиллагааны хувьд ямар шинэчлэл хийгдэх вэ гэдэг  нь чухал. Хурлын төлөөлөгчдийн уур амьсгал ч энэ талд байна. Өөрөөр хэлбэл, нийгэм ч гэсэн ямар шинэ удирдлага гарах вэ, шинэ залуучууд, шинэ манлайлал, үзэл бодол гарч ирэх нь үү, ямар бодлого дэвшүүлэх вэ гэдгийг ярихаас гадна харж хүлээж байна. Манай Их хурал энэ хүлээлтэнд хариу өгөх болно.

-Намын дарга, генсект нэр дэвшиж байгаа цөөнгүй эрхэм байна. Тэр болгоны ард баг, фракц, бүлэглэл бий гэж ярьж, бичиж байна. Танайхан бүлэг фракцаа ил болгох асуудлыг ярилцаж байна уу?

-Шинэчлэлийн хорооны зарим гишүүд ийм шаардлага тавьж байсан санагдана. Энэ асуудлын талаар “МАН бол нэгдмэл нэг цул хүчин. Ямар нэгэн бүлэглэл, фракц байхыг намын даргын хувьд зөвшөөрөхгүй”  гэж Ө.Энхтүвшин дарга илтгэлдээ хэлсэн. Би ч гэсэн залуу хүний хувьд бүлэглэл, фракцуудын  зарчмаар ажиллах  зохимжгүй  гэж үзэж байгаа. Тэгээд ч манай намд ийм асуудал байхгүй шүү дээ.

-Ингэхэд өөрөө Шинэчлэлийн хороонд хүчин зүтгэж байна уу, өрнөөд байгаа үйл явцын хаана нь явна?

-Би нэг жил гаруй хугацаатай гадагшаа сурахаар яваад ирлээ. Намайг ирэхэд манай зарим нөхөд Шинэчлэлийн хороо  байгуулж,  тэр нь дотроо дэд хороодын зохион байгуулалтад орсон байсан. Би аль алинд нь багтаагүй. Гэхдээ үзэл бодлын хувьд  шинэчлэл ярьж байгаа залуучуудынхаа зарим санал бодлыг дэмжилгүй яахав. Нөхөд маань тийм ч буруу зүйл яриагүй, нам дотор байгаа зовлон, жаргалын аль алийг нь ярьж байгаа. Тэр бол бидний өмнө адилхан тулгамдаж байгаа асуудал. Тиймээс тэдний тухай зарим хэвлэлд бичээд байгаа шиг хувийн эрх ашгийн үүднээс хөдөлгөөнд орсон гэж үзэхгүй байна. Аль болох намаа урагшуулъя, хөгжил дэвшилд хүргэе, алсыг харж урагшаа зүтгэе. Тиймээс наад зах нь  2016 оныг бид харах ёстой, судалгаа тооцооллоо боловсруулах ёстой. Улс орны том эрх ашиг, хөгжлийн асуудал руу анхаарах учиртай. Манай нам Хөгжлийн зорилтууд гэсэн том  бодлогын баримт бичгийг гаргаж байгаа. Залуучууд бид ч ойрын зайд дарга нарын цүнхийг барьж гүйх биш улс орныхоо нөхцөл байдлыг урт хугацаагаар харж санаачилгатай ажиллах ёстой гэж бодож байна.

-Бас нэг зүйлийг асууя. Танай намын Их хурлын зарим төлөөлөгчид Хамтарсан Засгийн газар тухайлбал С.Баяр, Сү.Батболд хоёрыг буруутгах хандлагатай үг хэлж байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Хамтарсан Засгийн газар байгуулахыг С.Баяр гэдэг хүн дангаараа бие даагаад шийдээгүй. Манай нам Бага хурлын гишүүдийн олонхиороо шийдсэн. Олонхиор шийдсэн асуудлыг хожим хойно буруутгах учиргүй. Хэрэв тэгвэл өөрсдийгөө үгүйсгэж байна л гэсэн үг. Нөгөө талаасаа эдийн засгийн өсөлт 20.2 хувьд хүрсэн, цалин тэтгэврийг 52 хувиар нэмсэн, иргэн бүр байгалийн баялгаасаа эрх тэгш хүртэж байсан зэрэг үзүүлэлт бол хамтарсан Засгийн газар зөв байсны тоон үзүүлэлт шүү дээ. Гэтэл өнөөдөр  төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөгт хүрлээ, Грекийн өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 80 хувьд хүрсэн бол Монгол Улсын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 50 хувьд хүрлээ, дөрвөн жил Монголын бүх иргэдэд Эх орны хишиг болгон өгч болох мөнгийг АН-ынхан үнэ тогтворжуулах нэрээр өөрсдийн аж ахуй нэгжүүдэд тарааж өгсөн. Монгол Улсын өрсөлдөх чадвар дэлхийн стандартын 12 үзүүлэлтийн наймаар нь ухарсан зэрэг бол хамтарсан бодлогоо үргэлжлүүлж чадаагүйн илрэл шүү дээ.

-Нэр гарч байгаа эрхмүүдийг  өнөөдрийн хуралдаанаар  хэлэлцэж намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын нэрийг эцэслэх байх. Дугаар шилжих мөчид  шийдвэр гараагүй байх дүр зураг  хурлын явцаас харагдаж  байна. Мэдээж  та хэн нэгнийг нэрлэхгүй  байх, гэхдээ ямар хүн намын дарга байж чадна гэж үзэж байна?

- Шинэчлэл хийж чадах, нийгэмдээ манлайлал, үлгэр дууриал үзүүлж чадах хүн намын дарга, генсек болоосой гэж бодож байна. Одоогоор нэлээд хэдэн хүний нэр яригдаж байна. Дээр нь заалнаас нэр дэвших хүн бас гарах байх. Манай нам нээлттэй, ардчилалтай, ил тод, энэ зарчмын дагуу удирдлагуудаа сонгоно. 

-МАН цөөнх болсон хүнд цаг үед ямар гарцыг олж харж байна?

-Энэ талаар улс төрийн томоохон дүгнэлтүүдийг хийж байна. Намын удирдлагууд ч илтгэлдээ дурдсан. Мэдээж  манай нам гарцаа тодорхойлж шинэ бодлого дэвшүүлж байгаа. Гэхдээ үүнээс өмнө яагаад ийм байдалд хүрэв гэдэгтээ дүгнэлт хийж, шалтгаан, нөхцлөө дүгнэлээ. Алдаа оноо дээрээ тулгуурласан шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх нь гарцаагүй. Их хурлын уур амьсгалаас  нэг зүйл ихээхэн мэдрэгдэж байна. Хурлын төлөөлөгч болгон намынхаа шинэчлэлд анхаарч, намын  болоод улс орны хөгжил, дэвшлийн  асуудалд санаа зовж байна. Тэр нь  надад их таалагдсан. Хүн болгон тэр  зорилтынхоо  төлөө  сэтгэл гаргаж, хичээж ажиллах нөхцөл байдал бүрдсэн байна. Бид яагаад цөөнх болов, яагаад сонгуульд дараалан ялагдав гэдгээ бодитойгоор харж байгаа. Энэ ньманай намын хувьд том  дэвшил. Бид намтайгаа ард иргэдтэйгээ ажиллах шинэ боломжууд их гарч ирлээ.

-Та өөр юм яриад байна. Зарим төлөөлөгч  манайхан ихээхэн зөрчилтэй байна гэж ярьсан шүү дээ?

-Төлөөлөгч биш өрсөлдөгчид тэгж ярьсан байлгүй дээ. Тэгж ярих үйл явдал болсонгүй. Манай намынхныг ажилгүй болсон, олон сонгуульд ялагдсан, ихээхэн уур бухимдалтай байгаа, хагараасай, бутраасай гэсэн хүлээлт их байгаа биз дээ.  Бид харин сайхан хариу өглөө их хурлаараа.

-Ямар хариу?

-Таны асуугаад байгаа шиг олон ялагдлаас болж хагарч бутрах зөрчилдөх үйл явц байхгүй гэдгээ харууллаа.  Харин ч ийм үед эвлэлдэн нэгдэж чаддаг улс төрийн хүчин гэдгээ үлгэрлэн үзүүллээ.

-Ямар ч ардчилалгүй хурал болж байгаа юм биш үү?

-Манай хурал ардчилалтай эв нэгдэлтэй болж байна. Бас зарчимтай, дэг журамтай байна. 

-Танай намын гаргаж байгаа шийдвэрүүдээс сонссон. Бүхэлд нь дүгнээд хэлбэл ямар шийдвэр гаргаж байна вэ?

-2016 оны мичин жилийн зуны сартай нэгэн шөнө намынхаа гудамжинд ялалтын наадам хийнэ гэж шийдсэн байгаа.

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 18 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 9 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 22 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 28 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 32 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 19 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 19 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин