Ч.Сайханбилэг: Тони Блейр зөвлөснийхөө хариуд нэг ч төгрөг авахгүй гэсэн

2013-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОРМАА

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгтэй ярилцлаа. Тэрээр Английн Ерөнхий сайд асан Тони Блейр манай улсад ямар шугамаар ажиллах, ямар төсөл хэрэгжүүлэх тухай ийн тайлбарлалаа.

-Тони Блейр манай улсад айлчлах тухай мэдээлэл байна. Ямар ажлаар ирэх юм бэ. Монголын Засгийн газарт зөвлөх үүрэг гүйцэтгэнэ гэсэн нь үнэн үү?

-Монголын Засгийн газар гадаадын орнуудтай 100 гаруй төрлийн төсөл хөтөл­бөр хэрэгжүүлдэг. Энэ тө­сөл хөтөлбөрүүд өөрөө га­даадын олон улсын бүх бай­гууллагыг хамарсан байдаг.

Тухайлбал, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Олон улсын санхүүгийн корпораци, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн бос­голтын банк гээд бу­сад улсын Засгийн га­зар хоорондын төсөл хөтөлбөрийг нэрлэж болно. Тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв таамаг дагуулаад байгаад Английн Ерөнхий сайд асан Тони Блейр ч манай улсад төсөл хө­төлбөр хэрэгжүүлэхээр ажиллах гэж байна. Тэрээр улс төрийн карьерийг дуусгасны дараа өөрийнхөө нэрээр сан байгуулсан байдаг. Сангийнхаа шугамаар дэлхийн 20 гаруй орны Засгийн газартай хамтарч ажилладаг юм байна. Ажилладаг чиглэл нь Ерөнхий сайд байхдаа хэрэгжүүлээд амжилт олсон салбар. Өөрөөр хэлбэл, өөрийн дадлага туршлага, олж авсан мэдлэгээ бусад улсын Засгийн газарт зааж зөвлөдөг гэсэн. Энэ үүднээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхан нэг жилийн өмнө түүнд “Монголын Засгийн газарт зөвлөөч” гэсэн  санал тавьсан. Тэрээр “Бид тодорхой чиглэлээр зөвлөх боломжтой. Ямар салбар байж болох вэ” гээд бидний саналыг сонсохыг хүссэний дагуу Хэрэг эрхлэх газрынхан яамдаас санал авч таван чиглэл санал болгосон. Тони Блейрийн сангийнхан ч энэ саналыг маань дуртайяа хүлээж авсан байгаа.

-Ямар салбарт хамтарч ажиллах юм бэ?

-Нэгдүгээрт, боловс­рол. Боловсрол дотроо мэргэжил сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр түлхүү ажиллана. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбар. Үүнд гадаадын орнуудын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлд анхаарна. Гу­рав­дугаарт, ажлын байр нэмэгдүүлэхтэй хол­боотой. Дотоод болон гадаадад мэргэжил эзэм­шиж байгаа хүмүүсийг ажлын байраар хэрхэн хангах талаар түлхүү ажиллана. Дөрөвдүгээрт, та бидний хамгийн их са­наа зовоож байгаа га­даадын хөрөнгө оруулалтын тоо хэмжээ юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг яаж нэмэх вэ, яавал Монгол Улсыг гадаадын орнуудад аятайхан зөв харагдуулах вэ. Хууль, эрх зүйн орчноо гадныханд хэр зөв тайлбарлаж хөрөнгө оруулалт хийхийг нь нэмэгдүүлэх вэ гэдэг чиглэлээр ажиллана. Тавдугаарт, орон сууцны санхүүжилт юм. Ийм л таван чиглэлээр Тони Блейртэй хамтарч ажиллана. Одоогоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад ажиллаж байна. Хуга­цаа­ны тухайд манай улсад байнгын нэг жилийн хугацаатай ажиллана. Энэ хугацаанд сангийн төлөөлөгчид нь ажиллаж таарна гэсэн үг. Одоо ажил эхэлсэн гэхэд болно. Холбогдох сайд нар, мэргэжлийн байгууллагын төлөө­лөг­чидтэй нь уулзаж Монголд нөхцөл байдал ямар байна, гарах ямар арга зам байна,  яаж шийдвэрлэх вэ гэдэгт зөвлөх үйлчилгээ үзүүлээд явж байгаа. Тони Блейрийн өөрийнх нь төлөвлөж байгаагаар төсөл хэрэгжих нэг жилийн хугацаанд манай улсад гурван удаа ирж  төслийнхөө явцтай танилцах юм билээ. Эхний удаа ажил дөнгөж эхэлж байгаа учраас төслийн анхан шаттай удахгүй ирж танилцана.

-Түүний айлчлал хэзээ эхлэх юм?

-Энэ сарын 7-8-нд нийслэлд ажиллана гэсэн хуваарьтай байна.  Үүнийг нууц айлчлал мэтээр элдэв дээдийн таамаг дэвшүүлэх шаардлагагүй. Ер нь өнөөдөр Тони Блейр гэдэг хүн улс төрийн албан тушаал  хашиж байгаа хүн биш. Төрийн бус байгууллага, сангийн тэргүүн гэдэг утгаараа манайд ирж ажиллах учраас үүнийг нь улстөржүүлж болохгүй. Засгийн газар маань То­ни Блейр гэлтгүй гадаад, дотоодын нөлөө бүхий  хүмүүстэй харилцаа холбоогоо улам өргөжүүлэхийг зорьж байна. Монгол Улс гадагшаа өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө сурталчлах бололцоотой бүхий л суваг хэрэгслийг ашиглах ёстой. Энэ бол Монгол Улсын эрх ашиг. Хэдэн сувгаар бид гарна дэлхий даяар мэддэг хү­мүүс холбогдоно. Хэч­нээн хэмжээнд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг болно тэр хэмжээгээр гадаад, дотоодын пүүс компаниуд орж ирнэ. Тэр хэмжээгээр эдийн засаг тэлж, эх орны маань хөгжил баталгаатай, найдвартай, хөгжлийнхөө зөв замаар явна.

-Тони Блэйрийн сан өнгөрсөн намар “Мо­замбик” улсад хэрэгжүүлсэн төслөө маш булхайтай явуулж санхүүгийн дуулианд холбогдсон тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж байсан. Үүнийг судалсан уу. Тони Блэйрийн сантай хамтарч ажиллахад хэдий хэр мөнгө Засгийн газар гаргах вэ?

-Тони Блэйр луйвар хийсэн бас  муу хүн эсвэл сайн хүн гэдэг асуудал нь өөрөө энэ хавьд шийдэгддэг асуудал биш байх аа. Улстөржвөл Мон­гол дотроо улстөржсөн нь дээр байх. Төсөл хө­төлбөр гээд ард нь мөнгө тавигдаад байх зүйл байхгүй. Түрүүн хэлсэн таван чиглэлд Тони Блэйрийн сан бодлогын зөвлөгөө өгөх юм. Анх хамтарч ажиллахад би өөрөө “Бид төсвөө баталсан. Танай санг санхүүжүүлэх мөнгө байхгүй” гэсэн асуудал тавьсан. Хариуд нь энэ сангийнхан “Бидэнд хамтарч ажилладаг байгууллага бий. Катар улсад энэ асуудлыг тавихад Катарын тусламжаар Тони Блэйрийн сангийн Монголд ажиллах зардлыг гаргах боломжтой” гэж хэлсэн. Тони Блэйр тэгэхээр өөрөө бүх зардлаа санхүүжүүлж байна гэсэн үг. Товчхондоо Монгол Улсын Засгийн газар энэ төсөлд нэг ч төгрөг төлөхгүй.

-Рио Тинтогийн талтай Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүн уулзана гэж хэллээ. Тэгэхээр Тони Блэйрийн сан хуулийн зөвлөгөө үзүүлдэг, талуудын ойлголцлыг шийдэж өгдөг гэдэг. Тони Блэйр “Рио Тинто”-той Монголын Засгийн газрыг ойлголцлын төвшинд хүргэх гэж ирж байна уу. Үүний ард улс төрийн ашиг сонирхол нуугдаж байгаа юм биш биз?

-Бид төсөл хэрэгжүү­лэх гэрээ байгуулахаас өмнө асуудлаа тавьсан. Тэр нь юу гэхээр Тони Блэйрийн удирдаж байгаа сан “Рио Тинто”-той ямар нэгэн байдлаар холбогдож ажиллаж байгаа эсэх, манай Засгийн газартай хамтарч ажиллахад хуулийн хувьд сонирхлын зөрчил байгаа юу гэсэн шаардлага байгаа. Тони Блэйрийн сангийнхан үүнд хариулт болгож “Рио Тинто”-той шууд болон шууд бус ямар ч хамаарал байхгүй” гэж хэлсэн. Тиймээс энэ тал дээр ямар нэгэн хардлага байх ёсгүй гэж үзэж байна.

-Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан уу, өөрчлөлтийн тухайд хариулт өгнө үү?

-Бид эдийн засгийнхаа нөхцөл байдлыг харахад эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоон дээр байгаа. Ялангуяа барилга, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарт өсөлттэй байна. Инфляци өнгөрсөн жил 14 хувьтай байсан бол 8.3 хувьтай байна. Тавьсан зорилтоо бид хэрэгжүүлсэн. 2009 онд хямралын үед ажлын байр нэлээд хомсодсон. Харин одоо ажлын байр  нэмэгдэж 35 мянган ажлын байр бий болсон. Санаа зовох хоёр асуудал юу гэхээр Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч байгаа. Үүнтэй холбоотойгоор валютын ханшид өөрчлөлт орж байна. Тийм учраас Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ долоо хоногт эцсийн хувилбараа яриад өргөн барина. Энэ хуулийн гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулалтын орчинд бид хөрөнгө оруулагчдыг гадаад дотоод гэж ялгахаа болино. Аль алинд адил хандана. Мөн өмнө зөвшөөрлийн тогтолцоо их байсан бол шинэ хуульд бүртгэл зөвшөөрлийг түлхүү нэвтрүүлнэ. Түүнчлэн гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч хэн ч тэр тодорхой хуга­цаанд татварын өөрч­лөлт байхгүй гэсэн ба­тал­гааг гаргаж өгч бай­гаа. Цаашлаад хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан шинэ байгууллага бүтэц бий болгож ажиллана.

-Оюутолгойн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо. Яагаад ийм томилгоо хийв?

-Бид гадаадын хө­рөн­гө оруулалтын орч­ныг сайжруулахын тулд “Рио Тинто”-той холбогдсон олсон асуудлаа хэлэлцээрийн ширээний ард шийдэх шаардлагатай болж байна. Шинэ баг хоёр талд бий болоод байгаа асуудлыг шийдэх болов уу. Ер нь Засгийн газарт байгаа мэдээллээр шинэ томилогдсон гишүүд тун удахгүй Лондон хо­тод “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй хэ­лэлцээр хийнэ. Хэлэлцээрийн үргэлжлэл нь Улаанбаатар хотод ойрын хугацаанд үргэлжлэх байх аа.

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 30 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 21 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 34 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 40 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 44 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 31 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 31 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин