“Эм-Си-Эс”, “Цанын бааз”, “АСЕМ Вилла” –ны барилгууд бохироо Туул голд цутгаж байна

2019-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийж,  Скай резорт цанын бааз, “АСЕМ Вилла” хотхоны бохир ус хальж, Туул гол руу цутгаж байгаа талаар мэдээллээ. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд тэрээр  өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны  өдөр иргэд, оршин суугчдаас ирүүлсэн  мэдээллийн мөрөөр дээрх газруудад  очиж нөхцөл байдалтай танилцжээ.  Тухайн үед  “АСЕМ Вилла” хотхоны  барилгын баруун хойд цооногоос их хэмжээний бохир ус хальж,  замын хажуу руу  урсч хөлдсөн байжээ. Иймд нийслэлийн шуурхай байгууллагуудтай холбогдож, “Эм-Си-Эс”  компанийн ашиглалт хариуцсан  албаныхантай  уулзан шаардлага тавьж,  МХЕГ-ын даргаас яаралтай  арга хэмжээ авахыг хүсчээ. Энэ дагуу  МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр  ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, хальж хөлдсөн мөс, хөрснөөс дээж авч, шинжилгээнд өгч,   УСУГ-ын удирдлага , “Эм-Си-Эс”  компанийн ашиглалт хариуцсан  албаныханд  холбогдох үүрэг даалгаврыг өгчээ. Энэ дагуу  тэд бохироо цэвэрлэсэн ч ачуулсан  мөсөө Богд уулын зүүн талд аваачиж асган байгаль орчныг бохирдуулсан тул   холбогдох газруудад шаардлага хүргүүлээд байгаа аж. Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээний дүнгээр худгийн ойролцоо тогтсон мөснөөс гэдэсний савханцар илэрч, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байгааг анхааруулжээ. Өнөөдрийн байдлаар  Мэргэжлийн хяналтын байгууллага болон Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас зөрчил гаргасан байгууллагыг тус бүр таван  сая төгрөгөөр торгож хариуцлага тооцоод байна. Хэдийгээр  холбогдох байгууллагуудад  хяналт шалгалт хийж, арга хэмжээ авсан ч зарим хэсгийн бохирыг цэвэрлээгүйгээс хайлж, Туул гол руу цутгаж байгаа.  Иймд цаашид хяналт, шалгалтыг үргэлжлүүлж, зөрчилтэй тэмцэх хэрэгтэй байна гэж Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл  хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Эх сурвалж: www.polit.mn
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

1 цаг 45 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

6 цаг 32 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

6 цаг 32 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

Өчигдөр 11 цаг 30 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Өчигдөр 11 цаг 25 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Өчигдөр 11 цаг 21 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

Өчигдөр 11 цаг 19 мин