“Эрдэнэт” үйлдвэр “жинхэнэ”-ээсээ төрийнх болж, бүтэц нь данхайх уу?

2019-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Төр хамгийн муу менежер гээд зүгээр ч нэг хэлчихсэн үг биш л дээ.  Өнгөрсөн хугацаанд уул уурхай, хөдөө аж ахуй, банк санхүү, нийтийн тээвэр гээд олон салбарт төр муу  менежер гэдгээ харуулаад, баталчихсан.  Тэгвэл төрийн муу  менежмент  “Эрдэнэт” үйлдвэр дээр хэрэгжих болчихоод байна.   Засгийн газраас  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийг төрийн мэдэлд авч,  ТӨҮГ-ын статустай болгов.  Одоо “Эрдэнэт” үйлдвэр дээр эзэмшлийн маргаанаас ч илүүтэй сандал суудлыг хуваарилалт ид явагдаж эхлэх шиг боллоо. Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсан. Үүний дагуу Тэргүүн дэд захирал, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, Хуулийн хэлтсийн дарга, Хуулийн хэлтсийн даргын орлогч, Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга, Хүний нөөцийн албаны дарга гэсэн албан тушаалтнуудыг үүрэгт албан ажлаас нь чөлөөлсөн.  Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын даргаар Х.Бадамсүрэнг улираан томилсон юм. Тэгвэл сул олон  тоонд дээр томилогдох хүмүүс эхнээсээ яригдаж байна.  Түүнчлэн хэд хэдэн хэлтэс, газрыг шинээр байгуулж буй бололтой.  Мөн хэлтсийн дарга нарын дээр дахин газрын дарга нар гэсэн албан тушаалыг бий болгож байгаа гэнэ.  Түүний дээр нь мөн орлогч захирлуудтай болж буй.  Ингэснээр бүтэц нь данхайж, удирдлагын тоо олноор нэмэгдэнэ гэсэн үг.  Энэ хэрээр  цалин, аж ахуйн зардлаас эхлээд “Эрдэнэт” үйлдвэрт ачаа нэмэгдэж эхэллээ.   Төрийн муу менежмэнт эндээс л эхэлдэг. Мөн  хэлтэс, газрын дарга, орлогч захирал гэдэг олон тоон дээр дарга нар бялуугаа  хувааж эхэлсэн ч сураг байна.  “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах ажилд оролцсон улстөрчид  тойрон хүрээлэгчдээ “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын багт оруулчих санаатай хөөцөлдөж байгаа сураг байна. Ийнхүү  төр хамгийн муу менежер гэдгээ “Эрдэнэт” үйлдвэр дээр харуулж эхэллээ.  “Эрдэнэт” үйлдвэр “жинхэнэ”-ээсээ төрийнх болж, дарга нарын дардастай дарга нараар дүүрч бүтэц нь улам нь л данхайх нь байна.  Эх сурвалж:www.polit.mn  
Д.Трампын зарим шийдвэрүүд шүүхэд маргаан дагуулав

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ажлаа эхлээд арав хонож байгаа

4 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ “Та нар оройтсон” гэсэн чинь Эм Си Эс “Бид оройтоогүй ээ” гээд үзэлцээд байгаа юм уу?!

Монголын улс төр гэж жинхэнэ жонхуу байх юм. Дээхнэ үеийн нэг дуун дээр

4 цаг 12 мин
Х.Баттулгын баг аянд гарлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Хөх Монголын хөх туг” аяны талаар мэдээлсэн байна.

20 цаг 40 мин
Архангай аймагт тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ

Архангай аймагт тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ

20 цаг 44 мин
ХЭҮК: Засгийн газар шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна

ХЭҮК: Засгийн газрыг шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна

21 цаг 1 мин
Гадаад бодлогын баримт бичгүүддээ гар хүрэх цаг болсон уу

Хурдацтай өөрчлөгдөж буй гадаад ертөнцөд Монгол Улс ямар бодлого баримтлах ёстой

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаахан шүүгчийн “нууц” ба 600 шүүгчийн нэр хүнд

Монголын төрийн эрх мэдлийн гурван засаглал байдаг. Түүнд хууль тогтоох, гүй

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Ялалт: Шударга шүүхтэй болохыг хүсэж, шаардаж байна

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж буй талаараа мэдээллээ.

Уржигдар 14 цаг 45 мин
Ж.Энхбаяр: 200 мянган га талбайг эргэлтэд оруулж Атрын IV аяныг эхлүүлнэ

Ж.Энхбаяр: 200 мянган га талбайг эргэлтэд оруулж Атрын IV аяныг эхлүүлнэ

Уржигдар 13 цаг 46 мин
С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн ИТХ гаргахаар боллоо

С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн ИТХ гаргахаар боллоо

Уржигдар 13 цаг 45 мин