Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Наурыз баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

2019-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Үндэстэй бүхэн урган дэлгэрч, үртэй бүхэн өсөн үрждэг урин хаврын эхлэл, казах түмний олон зуун жилийн түүхэн уламжлалт Наурыз баярыг тохиолдуулан эх орны өнцөг булан бүрт аж төрөн амьдарч байгаа нийт казах иргэд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баярын мэндчилгээ дэвшүүлье.   Жилдээ нэг тохиох Наурыз баяраа элбэг дэлбэг угтаж, ахас ихэсээ хоймортоо хүндэтгэн залж,  үгийн сайхныг хэлэлцэн, үйлсийн сайныг ярилцан, хүлгийн сайхныг унаж, баяр хөөртэй өөдрөг сэтгэлтэй байхыг эрхэмлэн дээдэлж, эв нэгдэл, сайн сайхныг бэлгэддэг нь казах түмэн уугуул ёс заншил, унаган төрх соёлоо хадгалж явааг харуулсан онцгой баярын өдөр юм.   Эртний уламжлал, удам судраа түшин, буурал дээдсийн үеэс өнөөг хүртэл зузаан түүхийг бүтээж яваа ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах түмэн, эх орон төрөлх аймаг, орон нутгаа хөгжүүлэхийн төлөө, ихийг бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байдгийг Наурыз баярын энэхүү билэгт сайн өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.   Хотлоороо хосгүй жаргалтай байж, юу хүссэн есөн эрдэнийн цагаан хүсэл нь үргэлж биелж, өнөд мандахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.   Та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе      

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД              

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА                          У.ХҮРЭЛСҮХ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

2 цаг 1 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

6 цаг 49 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

6 цаг 49 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

Өчигдөр 11 цаг 30 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Өчигдөр 11 цаг 25 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Өчигдөр 11 цаг 21 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

Өчигдөр 11 цаг 19 мин