Х.ОЮУНБОЛД
Австралийн Квийслэнд мужид энэ сарын 24-нд гарсан ойн түймэрт 20 мянган га газар өртсөн талаар “9 news” цахим хуудаст мэдээлжээ. Цахим хуудаст бичсэнээр эрх баригчид түймэр гарсан газраас нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдахаас татгалзсан иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэснээс гадна зарим нутагт нүүлгэн шилжүүлэлт хийх боломжгүй болохыг онцолсон байна. Иймээс үлдэхээс өөр аргагүй болсон хүмүүст хамгаалалтын хувцас хэрэглэх, цонх, хаалган доогуур нойтон алчуур тавих, гарах гарц ихтэй газар нуугдахыг зөвлөжээ. Мөн цагдаагийнхан хүчтэй салхины улмаас гарч болзошгүй түймрийн талаар сануулсан байна. Түймэр унтраах ажиллагаанд 15 мянган литр ус тээвэрлэх хүчин чадалтай тээврийн найман онгоц ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: mundo.sputniknews.com
Австралийн зүүн хойд нутагт түймэр гарчээ
2018-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин