“Женерал Моторс” ажилтныхаа тоог цөөлнө

2018-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Женерал Моторс” компани  зах зээлийн өөрчлөгдөх нөхцөлд дасан зохицохын тулд  дотоод бүтэцдээ шинэчлэлт хийж  ажиллах хүчнийхээ тоог  15 хувиар цөөлнө гэж мэдэгдэв. Ингэснээр  2020 он гэхэд зургаан тэрбум ам.доллар хэмнэх юм байна. Энэ төлөвлөгөөний дагуу дэлхийгээр тархсан автомашин үйлдвэрлэгч компанийн салбарт  ажилладаг 180 мянган ажилтнаа халах ажээ. Тухайлбал, ирэх жил АНУ-ын хоёр, Канадад байдаг нэг салбараа хаах юм. Үүнээс гадна “Женерал Моторс” компани дараагийн үеийн цахилгаан машин бүтээхийн тулд ирээдүйн хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тогтоох зорилгоор АНУ болон өөр бусад оронд байдаг үйлдвэрийнхээ ажиллагааг зогсоохоор төлөвлөжээ. Энэ талаар компанийн захирал Мэри Барра “Бидний хэрэгжүүлж байгаа энэ ажиллагааны үр дүнд энэ өөрчлөлтийг үргэлжлүүлснээр  компани ашигтай, хурдан байхаас гадна ирээдүйн хөрөнгө оруулалтад  биднийг уян хатан байх боломжтой болно” гэв. Түүнчлэн “Зах зээлийн өөрчлөгдөж байгаа нөхцөлд  бид урьчилан таамаглах шаардлагатайг зөвшөөрч байна. Мөн хэрэглэгчдийн хүсэлтээр  компанийг удаан хугацаанд амжилтад хүргэх байр суурийг бий болгохыг хүсч байна” гэж ярьжээ.  Харин компанийн зүгээс одоогийн машины сонголтыг оновчтой болгох зорилгоор дараагийн 10 жилийн эхээр  машины таван загварыг бий болгоно. Ингэснээр  “Женерал Моторс”-ын дэлхийн борлуулалтын хэмжээг 75 гаруй хувиар өснө гэж найдаж  байна гэж мэдэгдсэн байна. Мөн ачааны машин зэрэг  компанид ашигтай машины үйлдвэрлэлд анхаарлаа хандуулна гэв. Тухайлбал, захирал Мэри Барра  хөрөнгө оруулагчдад Шевролет Круз загварын зарим машиныг Хойд Америкт ашиглах боломжгүй болно гэж ярьжээ. Үүнээс гадна энэ төлөвлөгөөний улмаас “Женерал Моторс”-т учруулах үр  дагавар бол энэ жилийн III улирлын сүүлч, ирэх жилийн эхээр компанийн санхүүгийн гүйцэтгэлд үзүүлэх нөлөө ажээ.   “Женерал Моторс”-ын нэмэлт зардал 3-3.8 тэрбум ам.доллар болох юм. Харин Канадын ерөнхий сайд Жастин Трюдо “Женерал Моторс” компанийн зүгээс Канад дахь 3000 гаруй ажилтантай салбараа хаах болсонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

52 мин
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

2 цаг 14 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

3 цаг 13 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

3 цаг 45 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

4 цаг 6 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

4 цаг 54 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

7 цаг 40 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

8 цаг 36 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

10 цаг 43 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин