© AP Photo/Brynn Anderson
Д.АРИУН
АНУ-ын Алабама мужийн Гувер хотын нэгэн худалдааны төвд пүрэв гаригийн орой буудалцаан болсны улмаас хэд хэдэн хүн шархадсан талаар орон нутгийн цагдаагийн байгууллагын эх сурвалжаас эш татан Associated Press агентлаг мэдээлжээ. Тус хотын худалдааны Riverchase Galleria төвд хар баасан гаригийн гэж нэрлэгддэг хямдралтай худалдааны болж байх үеэр нэгэн этгээд гал нээжээ. Цагдаа нар сэжигтнийг аюулгүй болгосон байна. Буудалцааны үеэр бэртэж гэмтсэн хүмүүсээс амь үрэгдсэн гэх мэдээлэл байхгүй байгааг ТАСС агентлагийн мэдээнд дурджээ. \
Эх сурвалж: www.polit.mn