Моника Левински юу ярьсан бэ?

2018-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-д хамгийн их яригдсан түүхийн нэгд  ерөнхийлөгч асан Билл Клинтон, Моника Левински нар нэр холбогдсон толботой хувцасны түүх ордог. Энэ хэрэг тухайн үед шуугиан тарьсан ч  хувцасны эзэн энэ талаар юу ч яриагүй өнгөрсөн юм.  Харин саяхан Моника Левински энэ тухай ярьсныг “infobae.com” цахим хуудаст  нийтэлжээ. Энэ хэрэг 1997 оны хоёрдугаар сарын 28-нд болсон бөгөөд Билл Клинтон  дахин сонгуульд дөнгөж ялалт байгуулаад байжээ.  Тэрээр энэ үеэр  радиод долоо хоногийн ярилцлага өгөхөөр  Моника Левинскиг Цагаан ордонд  урьсан байна. Харин үүнийхээ дараа түүнд зориулсан бэлэг байгаа гэж бүсгүйд хэлжээ. “Нью Йорк Пост” сонинд бичсэнээр энэ сарын 18-нд “A&E” телевизийн  зургаан цуврал нэвтрүүлэгт оролцохдоо  Моника Левински “Би түүнтэй ганцаар уулзах эсвэл үгүй юү гэдгээ мэдэхгүй байсан... гэж  ярьсан байна. Түүнтэй гар барилцаж, хамт зурагаа авахуулсны дараа тэр надад ерөнхийлөгчийн хувийн нарийн бичгийн дарга байсан Беттитэй уулзахаар яв, түүнд чамд зориулсан зүйл байгаа” гэсэн. Нарийн бичгийн дарга намайг зууван танхимд оруулаад, бид гурав цаашаа явсан. Харин Бетти хоолны өрөөнд нуугдахаар явсан гэж Моника Левински нэмж ярьсан байна. Учир нь ингэснээр бүгд намайг ганцаараа түүнтэй байгаагүй  гэж боддог.  Билл Клинтон надад хайрцагтай малгайнд тогтоодог зүү өгсөн. Тэгээд  үүнийгээ надад өгөх гэж хайсан гэж хэлсэн. Учир нь бүрх малгайтай  их сайхан харагдаж байна эсвэл магадгүй чи, чиний малгай сайхан харагдаж байна гэж хэлснийг санаж байна. Мөн надад Уолт Уйтменийн “Өвсний навчис” гэдэг номыг бэлэглэсэн гэж ярьжээ.  Энэ бэлэг нь миний хувьд их утга учиртай  байсан гэж нэвтрүүлэгт оролцох үеэрээ  хэлсэн байна. Учир нь энэ амархан бэлэглэчихдэг  ном биш. Харин бид намайг Пентагон руу шилжүүлснээр анх удаа  хамт байж чадах болсон.  “Би түүний анхаарлыг татахыг хичээж байснаас гадна цааш нь үргэлжлүүлэхийг хүссэн. Эцэст нь Билл Клинтон надад зөвшөөрсөн” гэж Моника Левински хэллээ. Иймээс түүний хувцас бохирдсон ч тэр үүнийг нь анзаараагүй байна.  Тэрээр “Бид дууссан. Дараа нь би түүнийг тэвэрсэн. Тэр ч намайг тэвэрсэн”. “Тэгээд би явсан” гэжээ.  Мөн тэр орой хоол идэхээр явсан. Хэн ч надад “Чи ариун цэврийн өрөө явах хэрэгтэй. Хувцас чинь бохирдож толбо болсон байна гэж хэлээгүй. Харин Моника Левински 1998 онд шүүхэд  мэдүүлэг өгөхдөө  нүүрний тос эсвэл түүнтэй төстэй зүйл гэж бодсон гэж ярьсан байна. Мөн 2002 онд “HBO” сувгаар гарсан “Моника хар ба цагаа­наар” баримтат кинонд тэр хувцсыг “Та­лархлын өдрөөр” оройн зоог барихдаа дахин өмссөн гэжээ. Энэ хувцас нь түүнийг бүдүүн харагдуулж байна гэж хэлсэн найз  Линда Трипптээ  ярьсан байна.  Ингэснээр тэд  бүсгүйн хувцас ерөнхийлөгчийн үрийн шингэний хэсгийг хадгалж байгааг мэджээ.  Үүнийг нь Трипп баталсан бичлэгийг  хийсэн бөгөөд нотлох баримт болгож авч үлдэхийг санал болгосон байна. Харин гурван жилийн өмнө  Лас Вегасын  Эротик музей Моника Левинскид даашинзыг нь  сая ам.доллараар худалдаж авах санал тавьж байжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

44 мин
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

2 цаг 7 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

3 цаг 6 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

3 цаг 38 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

3 цаг 59 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

4 цаг 47 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

7 цаг 33 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

8 цаг 29 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

10 цаг 36 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин