Чехийн Ерөнхий сайд хүүгийнхээ талаар тайлбарлав

2018-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Чехийн Ерөнхий сайд Андрей Бабишийн хүү 2017 онд чехийн сэтгүүлчдээс холдож өөрийн сайн дураар амрахаар Калининград, Москва, Крым, Кривой Рогт очсон хэмээн телевизийн Nova сувагт Бабиш өөрөө мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Прагийн Seznam портал Швейцарьт амьдардаг Бабишийн хүүтэй хийсэн ярианы видео бичлэгийг нийтэлжээ. Уг бичлэгт яриа өгсөн хүү аавыгаа түүнийг цагдаагийн мөрдлөгөөс нууж, хулгайлах ажиллагаа зохион байгуулан, Крым рүү гаргасан хэмээн мэдээлжээ. Ерөнхий сайдын хэлснээр, өмнө нь тээврийн нисэх хүчинд нисгэгчээр ажиллаж байсан хүүд нь шизофрени өвчний шинж тэмдэг илэрч, түүнийг чехийн эмч Алена Пропопова эмчилж байсан бөгөөд эмчийн нөхөр, ОХУ-ын иргэн Петр Протопопов хүүг нь дагалдаж явсан аж. "Гнездо аиста" (“Өрөвтасын үүр”) пүүсийн ажил хэрэгтэй холбогдуулан сэтгүүлчдийн довтолгооноос түр ч атугай холдуулахын тулд доктор Протопопова Чехээс гадагш өөр ямар нэг улс руу түр хугацаагаар авч явахыг зөвлөсөн юм. Ноён Протопоповт Европын холбооны виз байгаагүй болохоор миний хүү эмчийн нөхөртэй хамт ОХУ руу явсан. Тэд Калиниградад 14 хоносон. Дараа нь Москва, тэгээд Крым явцгаасан. Тэнд хүү маань нэгэн украин бүсгүйтэй танилцаж, түүнтэй хамт бүсгүйн эцэг эх нь амьдардаг Кривой Рог руу явсан” хэмээн Ерөнхий сайд өгүүлжээ. Протопопов Кривой Рогт бага Бабишийг орхиод түр зуур Прага руу буцаж иржээ. Хэсэг хугацааны дараа хүү нь ямар нэг шалтгаанаар Украинд байхаас уйдаж, тэрээр өөрийгөө хулгайлагдсан, хаана байгаа тухайгаа Чехийн цагдаад мэдэгдэж, тэгснээ Братислав, дараа нь Женев явсан хэмээн Ерөнхий сайд тайлбарлав. Цагдаагийнхан хулгайлагдсан гэх баримт нотлогдохгүй байна хэмээн мэдэгдсэн. Seznam порталын сурвалжлагчдын хүлээн зөвшөөрснөөр тэд бага Бабишийн хаана байгааг есөн сарын турш тодруулахаар оролдож, эцэст нь энэ оны арваннэгдүгээр сарын сүүлээр түүнийг Швейцариас олжээ. Үүний дараа тэд Женев явж, Ерөнхий сайдын хүүтэй ярилцсан бичлэг хийсэн юм байна.   "ГНЕЗДО АИСТА" (“Өрөвтасын үүр”) корпарацийн тухай хэрэг   Agrofert хэмээх Зүүн Европ дахь томоохон корпорацийн тэргүүнийх нь хувьд мөрдлөг явуулах болсонтой холбогдуулан Чехийн Ерөнхий сайд, эрх баригч ANO хөдөлгөөний тэргүүн, долларын тэрбумтан Андрей Бабишийн депутатын халдашгүй эрхийг нэгдүгээр сард цуцалжээ. Хэргийн учир нь “Гнездо аиста” (“Өрөвтасын үүр”) пүүст зориулан Европын холбооноос хоёр сая еврогийн тэтгэлгийг хууль бусаар авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа аж. Энэ пүүс корпорацийн бүрэлдэхүүнд орж байгаад дараа нь түүнийг бүрэлдэхүүнээсээ гаргасан юм байна. Дунд гэдэг ангилалд багтах гэдгээр компани уг тэтгэлгийг авсны дараа түүнийг Agrofert-ийн бүрэлдэхүүнд дахин оруулжээ. “Гнездо аиста” (“Өрөвтасын үүр”) компани Европын холбооны тэтгэлэг авч байх мөчид уг компани эхний гэрлэлтээс төрсөн хүү, охин хоёрын мэдэлд байсан хэмээн Бабиш парламентад мэдэгджээ. Баасан гарагт Прагийн цагдаагийн газар бага Бабишийн өргөдлөөр түүнийг хулгайлсан асуудлаар дахин хэрэг нээсэн боловч түүнтэй холбоо тогтоож хараахан чадаагүй байгаа тухайгаа мэдэгдсэн. Ерөнхий сайд өөрийн зүгээс хүүтэйгээ холбоотой байгаа, амралтын өдрөөр Женеввт очиж түүнтэй уулзсан гэжээ. Өнгөрсөн бямба гарагт Чехэд 1989 оны коммунизмын эсрэг “хувьсгал”-ын ээлжит ойг тэмдэглэсэн. Тус улсын ихэнх хотод болж өнгөрсөн цуглаан дээр хувьсгалын ойн зэрэгцээ Бабишийг огцруулах шаардлага гол сэдэв болсон байна. Ирэх баасан гарагт Чехийн парламент Бабишийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах асуудлыг сөрөг хүчний шаардлагаар авч хэлэлцэх ажээ. Эх сурвалж: www.polit.mn
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

41 мин
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

2 цаг 4 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

3 цаг 3 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

3 цаг 35 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

3 цаг 56 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

4 цаг 44 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

7 цаг 30 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

8 цаг 26 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

10 цаг 33 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин